| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01040/и |
| Дугаар | 1301 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 1301
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01040/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймаг, ******* сум, баг, зээлийн ***-*** тоотод оршин суух ******* овгийн*******гийн ******* /РД: *******, утас: 9535 7617, 8764 6561/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух овгийн гийн Долгорсүрэн /РД: *******, утас: *******/-д холбогдох
9,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Г.*******ийн нэхэмжлэлтэй*******д холбогдох 9,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчид шүүхийн шатанд 4,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлээ. Хэрэв хариуцагч******* нь 4,500,000 төгрөг төлж чадахгүйд хүрвэл 6:6 хэмжээтэй мансардтай торхыг Г.*******д өгөхөөр харилцан тохиролцлоо. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч*******д холбогдуулан 9,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж ... Г.*******ийн нэхэмжлэлтэй*******д холбогдох 9,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчид шүүхийн шатанд 4,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлээ. Хэрэв хариуцагч******* нь 4,500,000 төгрөг төлж чадахгүйд хүрвэл 6:6 хэмжээтэй мансардтай торхыг Г.*******д өгөхөөр харилцан тохиролцлоо. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч*******д холбогдуулан 9,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Г.*******ийн нэхэмжлэлтэй*******д холбогдох 9,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчид шүүхийн шатанд 4,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлээ. Хэрэв хариуцагч******* нь 4,500,000 төгрөг төлж чадахгүйд хүрвэл 6:6 хэмжээтэй мансардтай торхыг Г.*******д өгөхөөр харилцан тохиролцлоо. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 169,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсэг болох 4,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг*******гээс гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ