Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1483

 

        Зохигчдын эвлэрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2016/01358/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р багт байрлах *******, ******* банкны Хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, ***-р баг, гүн гудамж, *** тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-р хороолол, ***-*** тоотод оршин суух *******гийн ******* /РД: *******/-д холбогдох,

“6,375,634.52 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* банк болон хариуцагч Ч.*******, Ч.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 6,375,634.52 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны дотор 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор 1,375,634.52 төгрөгөөр тус тус хуваан *******, ******* банкны ******* дугаарын дансанд шилжүүлж, төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, ******* банкны Хуучин Дархан тооцооны төв нь хариуцагч Ч.*******, Ч.******* нарт холбогдуулан нийт 6,375,634.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага 6,375,634.52 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны дотор 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор 1,375,634.52 төгрөгөөр тус тус хуваан *******, ******* банкны ******* дугаарын дансанд шилжүүлж, төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар   *******, ******* банкны Хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Ч.*******, Ч.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 6,375,634.52 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны дотор 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор 1,375,634.52 төгрөгөөр тус тус хуваан *******, ******* банкны ******* дугаарын дансанд шилжүүлж, төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,960.15 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58,480 төгрөгийг хариуцагч Ч.*******,Ч.******* нараас, 58,480 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* банкны Хуучин Дархан тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ