Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1499

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01598/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Хүсэлт гаргагч: ****** аймгийн ******* сум, *******, ****** баг, хөдөө оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******5/-ийн хүсэлттэй,

“Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

     Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хөдөлмөрийн дэвтэр дээр эцгийн нэрийг засвартай бичсэн тул тэтгэвэр тогтоолгох гэтэл Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс намайг шүүхэд хандаж баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгож ир гэсэн. Иймд 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

    Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* /РД: *******5/ мөн болох нь түүний иргэний үнэмлэх, БНМАУлсын иргэний пасспорт, төрсний гэрчилгээ, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 63 дугаартай тодорхойлолт зэрэг баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Ж.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг  баримтлан 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ын ******* /РД: *******5/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ