Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

   2020          01           31                                      112

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Зулаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: О.Баяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Орхи Баяр т холбогдох эрүүгийн 2005 0009 30057 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эх, дүү нарын ял шийтгэлгүй, Баяр .

 

Шүүгдэгч О.Баяр  нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун талд иргэн Л.Цэрэнтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөж, биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Баяр  мэдүүлэхдээ:

Хохирогч Л.Цэрэн нь манай найз охин болох Э.Нямбаярын найз нь юм. Тухайн үед Л.Цэрэн нь намайг мөнгөгүй байж манай найзтай уулзлаа гэх зэргээр хэлэхээр нь түүнийг зодсон. Өөрийн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирол төлбөрт нийт 600 000 төгрөгийг төлсөн. Хавтаст хэрэгт 600 000 төгрөгийн баримт байхгүй боловч хохирогч надаас ажиллаагүй өдрийнхөө цалинг нэхэмжилсэн учраас төлсөн юм. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Цэрэн мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ажлынхан шинэ жилийн баяраа тэмдэглээд “Лакс” бааранд орсон. Тэр үед бааранд найз Нямбаяртай тааралдаад “хоёулаа хамт харъя” гэж ярилцаад гарсан. Тэр үед Нямбаяр хуучин найз залуу Баяр ыг гэртээ хүргүүлэхээр дуудсан ба Баяр  нь Төгсөө гэх найзынхаа хамт машинтай ирээд Нямбаяр бид хоёр гэртээ хүргүүлэх гээд машинд нь суугаад манай гэр рүү явж байсан. Тэр үед би “пиво ууя” гэсэн чинь дэлгүүр хаасан байсан тул бүгдээрээ хорооллын “Таац” нэртэй дэлгүүрийн орчим очсон. Гэтэл Баяр  мөнгөгүй Нямбаяраас “картаа өгч бай” гэхээр нь би “өөрөө картаа уншуул” гэсэн чинь Баяр  Нямбаярын гараас бариад байхаар нь би боль гээд маргалдсан. Тэгсэн Баяр  “машинаа зогсоо” гэсэн чинь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Эх нялхасын баруун талын хаалганы харалдаа зам дээр машин нь зогссон. Гэтэл Баяр  машинаас буугаад миний хаалгыг онгойлгоод миний толгой руу 3 удаа гараараа цохисон. Тэгснээ Нямбаяр дээр очсон чинь Нямбаяр Баяр ыг алгадсан чинь зөрүүлээд түүнийг алгадаад түлхсэн. Тэр үед Төгсөө гэх найз нь Нямбаяр дээр ирээд болиулсан чинь над дээр буцаж ирээд үснээс үсдээд машинаас буулгаж, машины урд аваачаад цээж рүү нэг удаа, толгой руу хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Төгсөө гэх найз нь ирээд болиулсан. Тэр үед би Нямбаярын хамт такси бариад толгойноос цус гараад байсан болохоор гэмтлийн эмнэлэг рүү явж оёдол тавиулаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.

    О.Баяр  надад хохирлын мөнгө 600 000 төгрөгийг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 16, 68, 75 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Нямбаяр мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 03:50 цагийн үед хуучин найз залуу Баяр , түүний найз Төгсөө, өөрийн найз Цэрэн нарын хамт Төгсөөгийн машинаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчим явж байгаад гэнэт Цэрэн Баяр тай маргалдаж эхэлсэн. Тэгтэл Баяр  Төгсөөг “машинаа зогсоо” гээд машины арын хаалгаар өөрөө буугаад урд сууж байсан Цэрэнын хаалгыг онгойлгож, Цэрэнын толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би “болиоч” гэж хэлэхэд Баяр  Цэрэнын үснээс зулгааж, чирч машинаас буулгаж, толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Баяр т “болиоч” гэж хэлэхэд над дээр хүрч ирээд миний толгой руу цохиж, намайг түлхэж унагаасан. Тэр үед Төгсөө Баяр ыг салгаж болиулсан ба би Цэрэныг авч такси барьж явсан. Тэгэхэд Цэрэнын толгойноос цус гараад байсан тул гэмтлийн эмнэлэг явж оёдол тавиулсан. Миний биед гэмтэл учирсан, хоёр гар хөхөрч хавдсан, маш их хөндүүртэй байна гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 753 тоот дүгнэлтэд:

1. Л.Цэрэнын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 761 тоот дүгнэлтэд:

1. Э.Нямбаярын биед хоёр сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Баяр  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Баяр  нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун талд хохирогч Л.Цэрэнтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хөлөөрөө толгойн тус газар нь өшиглөж, биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Цэрэн, гэрч Э.Нямбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 753 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд О.Баяр ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Л.Цэрэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 162 560 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “эмчилгээний зардал 600 000 төгрөгийг хүлээн авсан, О.Баяр тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, О.Баяр  нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Орхи овогт Оюунбаатарын Баяр ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Баяр ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Баяр  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Баяр  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Баяр т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН