| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01491/и |
| Дугаар | 1508 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01491/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.*******тэй 2006 онд гэр бүл болж, 2006 оны 11 сарын 23-ны өдөр охин А.Нандин-Эрдэнэ төрсөн. Сүүлийн жилүүдэд гар хүрч, хардалтаас болж таарахаа больсон. Тусдаа амьдраад 9 жил болж байна. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Насанд хүрээгүй охиноо өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулахыг болон насанд хүрээгүй охиноо эх Б.*******гийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь одоогийн гэр бүлийн хүн маань амаржиж хүүтэй болсон бөгөөд төрөлтийн хүндрэлээс болж БНХАУ руу эмчилгээнд удаан хугацаагаар явж байгаа болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******гээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Б.*******, А.******* нар нь 2006 оны 01 сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2006 оны 11 сарын 23-ны өдөр охин төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан , дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна. Б.*******, А.******* нар нь тусдаа амьдраад 9 жил болж байгаа, хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч байгаа, болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл боломжгүй байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн зохигчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан болох нь эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 114 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй юм.
Гэрлэгчид нь охин эх Б.*******гийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин эхийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД: *******/, ******* овогт *******гийн ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн охин эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ