Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1544

 

      Зохигчдын эвлэрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:135/2016/01451/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******, утас:*******0/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хэсэг, 18-р брак, 6 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: , утас: -д холбогдох,

"Нийт 3,400,000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал болон хариуцагч тал шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 3,400,000 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, 1,900,000 төгрөг болгосныг хариуцагч тал төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******д холбогдох нийт 3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 3,400,000 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, 1,900,000 төгрөг болгосныг хариуцагч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******д холбогдох иргэний хэрэгт 1,900,000 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 45,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ