Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

      2020          02           10                                       139

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                  

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхтуул, 

улсын яллагч: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч: У.Тулга  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тулга д холбогдох эрүүгийн 1708 0243 70496 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч-операторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт

2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 619 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, Тулга .

Шүүгдэгч У.Тулга  нь иргэн В.Заяаг “ажилд оруулж өгнө, нөүтбүүк авч өгнө” гэж хуурч мэхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 630 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 63г байрны 64 тоотоос шилжүүлсэн 130 000 төгрөгийг буюу нийт 760 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Тулга  мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир прокурорын уншин сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Манай эгч хохирогчид 260 000 төлсөн гэсэн, гэхдээ үүнийг нотлосон баримт надад байхгүй. Би урьд нь Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байхдаа одоогийн үйлдлийн талаар өөрийгөө илчилж, нэмж шалгуулах хүсэлт гаргахад цагдаагийн асап санд бүртгэгдээгүй байна гээд миний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Миний энэ байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-В.Заяа мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 37 минутанд “Зар мэдээ.mn” нэртэй сайтад нягтлан бодогч ажил хайж байна, 2-3 жилийн туршлагатай гэж зар тавьсан юм. Тэгтэл тэр өдрөө 01 цагийн үед 88481003 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад “би Оюу толгойд ажилладаг юм, орныхоо нягтланг авах гэсэн юм, чи яаралтай хүрээд ирээч, үгүй бол би дараа нь хүнтэй уулзах гээд байна” гэж хэлэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын 1000 нэрийн барааны орчимд уулзаад ярилцахад манай ажилд ороход, лицензтэй программтай нөүтбүүк хэрэгтэй байдаг юм. Цалин хангалттай учраас цаанаас нь хангалт байдаггүй юм” гэж хэлээд надаас нөүтбүүк асуухаар нь “надад байхгүй, та өөр хүн авчих юм уу” гэхэд инээгээд баахан шашны номлол яриад “би чамд нөүтбүүк авахад чинь туслая, нөүтбүүк сонирхох уу хоёулаа” гээд Их дэлгүүр рүү явсан. Тэнд очоод дэлгүүрээр явж нөүтбүүк сонирхоод лизинг сонирхоод бүрдүүлэх материал их байсан тул авахаа болиод бид хоёр салсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наранд байдаг эгч Оюунцэцэгийн гэрт байж байтал 88481003 гэсэн дугаараасаа залгаад “би таньдаг программист найзаасаа 2 100 000 төгрөгийн үнэтэй нөүтбүүк авахаар болчихлоо, хугацаатай санхүүгийн программыг нь үнэгүй суулгаж өгнө гэж байна. Урьдчилгаа нь 1 050 000 төгрөг гэнэ. Би 450 000 төгрөгийг нь гаргая, чи 600 000 төгрөг миний 106100041035 гэсэн Тулга  нэртэй төрийн банкны данс руу шилжүүлчих гэхээр нь тэр дор нь 17 цагийн орчим өөрийн утаснаасаа интернет банкаар өөрийн Голомт банкны 3405003306 гэсэн данснаас уг данс руу 600 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд над руу өөрийнхөө дугаараас залгаад нөүтбүүкийн чинь программыг татаад суулгачихлаа, хаана аваачиж өгөх вэ, энэ IT нь гар хараад байна” гэж мессеж бичсэн. Тэгснээ “надад 70 000 төгрөг байна. Хоёулаа 200 000 болгоод өгье” гээд дахиад 130 000 төгрөг шилжүүлсэн. Эхний өдөр 600 000 төгрөг шилжүүлдэг орой би хоолны мөнгө гэж 20 000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ надад 750 000 төгрөгийн хохирол учраад байна. Надад өөрийгөө танилцуулахдаа ар гэрийнхэн нь Герман улсад байдаг. Монголд ганцаараа амьдардаг гэж танилцуулсан. Нэрээ Тулга  гэж хэлсэн. Би эхлээд 600 000 төгрөг, дараа нь 20 000 төгрөг, 130 000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ надад 750 000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ. (хэргийн 17-18, 112, 240 дугаар хуудас)

В.Заяагийн Голомт банкны  2405003305 тоот дансны хуулгад:

      2017.11.01 өдөр В.Заяагаас зарлага-600 000 төгрөг, нөүтвүүк авахад Тулга д,

      2017.11.02 өдөр В.Заяагаас зарлага-130 000 төгрөг, программ суулгахад  Тулга д гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У.Тулга  нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 619 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

           Шүүгдэгч У.Тулга  нь өөрийгөө “Оюу толгой” компанид ажилладаг гэж худал хэлж, хохирогч В.Заяаг “ажилд оруулж, нөүтбүүк авч өгнө” гэж хуурч мэхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 630 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 63г байрны 64 тоотоос 130 000 төгрөг, нийт 760 000 төгрөгийг өөртөө шилжүүлүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч В.Заяагийн мэдүүлэг, В.Заяагийн 2405003306 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Мөнгөнтулгын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул У.Мөнгөнтулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.  

У.Мөнгөнтулгын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11  дүгээр сарын 08-ны өдрүүдэд 7 хохирогчийн 26 170 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 619 дугаар магадлалаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр өөрчлөлт оруулжээ.

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ялын тооцооны тодорхойлолтоор  У.Тулга д өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон бодоход 1 жил, 4 сар, 09 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У.Тулга д оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял дээр түүний өмнөх шийтгэх тогтоол, магадлалаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жил, 09 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 169 дүгээр захирамжаар У.Тулга д 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч түүний өмнө эдэлж байсан ялын тооцоог 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон бодсон уг өдрөөс 2020 оны 02 дугаар сарын  сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 286 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн,  шүүгдэгч өөрийгөө өмгөөлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хан Боржигон овогт Ундралцогийн Мөнгөнтулгыг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Мөнгөнтулгыг 08 сар /найм/ хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Тулга д энэ тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 619 дугаар магадлалаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 09 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар У.Мөнгөнтулгын эдлэх 02 жил, 09 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Мөнгөнтулгын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 286 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

 

улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Тулга д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН