Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1546

 

        Зохигчдын эвлэрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2016/01454/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** багт байрлах , банкны Хуучин ****** тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******аймаг, ****** сум, ****** баг, **** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/,

Хариуцагч: аймаг, сум, ****** баг, тосгон, ****** давхар угсармал барилгын ****** давхарт оршин суух ******* онход овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох,

“5,214,918.70 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , банк болон хариуцагч А.*******, А.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 5,214,918.70 төгрөгөөс 380,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 4,834,918.70 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 634,918.70 төгрөгөөр тус тус хуваан , банкинд төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , банкны Хуучин Дархан тооцооны төв нь хариуцагч А.*******, А.******* нарт холбогдуулан нийт 5,214,918.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага 5,214,918.70 төгрөгөөс 380,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 4,834,918.70 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 634,918.70 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар   , банкны Хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлтэй, А.*******, А.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 5,214,918.70 төгрөгөөс 380,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 4,834,918.70 төгрөгийг хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 634,918.70 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,388.70 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 49,194.35 төгрөгийг хариуцагч А.*******, А.******* нараас, 49,194.35 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч , банкны Хуучин Дархан тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ