Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1554

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2016/01537/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 1-р баг, Даагатад оршин суух Жаа овогт *******ын ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Дунд гол гудамж, ***-*** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох,

“10,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийг төлж барагдуулна, авсан нь үнэн, үнийн дүнд маргаангүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар О.*******ын нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэл гаргагч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний   хэрэг  шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай  хуулийн  75  дугаар  зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ