Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

   2020          02           12                                  154

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион,

шүүгдэгч: А.Жаргал, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/,

шүүгдэгч: Э.Цэцэг, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /0025/,

шүүгдэгч: Т.Өнө, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж /2604/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргал,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өнө нарт холбогдох эрүүгийн 1808045191504 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 125 дугаар зүйлийн 125.1, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 5 жил хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 543 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил 6 сар хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 292 дугаар зүйлийн 292.1, 112 дугаар зүйлийн 112.1, 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар 6 жил хорих,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2, 100 дугаар зүйл, 204 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 5 хоног хорих,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн Жаргал,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нар, 2 настай хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, , Цэцэг,

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өнө.

 

Шүүгдэгч А.Жаргал нь Т.Өнө, Э.Цэцэг нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Саппоро гэх газраас Б.Довийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, 24 тоотод оршин суух Б.Ногийн гэрт орж, М.Хан, Б.Но нарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гэх газар Б.Но, М.Хан, Б.Дов нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн, гар утсаар бичлэг хийж, хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж үйлдсэн,

ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” зочид буудлын 404 тоот өрөөнд иргэн А.Сувд-Эрдэнийн 584 000 төгрөгийн үнэ бүхий “Айфопе-6 с” маркийн гар утас, М.Заяа гийн 1 200 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси с-8” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

 

2018 оны 6 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дестиний релакс” гоо сайхны салон дотор иргэн Эрдэнэцэцэгт байсан иргэн Б.Сэргэлэнгийн 176 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг с-5 маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

 

мөн Г.Эрдэнэбулгантай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 60 дугаар байрны орчим иргэн Э.Билэг ийн 96 000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” маркийн гар утас, 56 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн гар утас, бэлэн 20 000 төгрөгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

 

шүүгдэгч Э.Цэцэг нь Т.Өнө, А.Жаргал нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Саппоро гэх газраас Б.Довийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан өөрсдийн унаж явсан 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, 24 тоотод оршин суух Б.Ногийн гэрт орж, М.Хан, Б.Но нарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан өөрсдийн унаж явсан 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгай гэх газар Б.Но, М.Хан, Б.Дов нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн гар утсаар бичлэг хийж, хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж үйлдсэн,

 

шүүгдэгч Т.Өнө нь Э.Цэцэг, А.Жаргал нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Саппоро гэх газраас Б.Довийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, 24 тоотод оршин суух Б.Ногийн гэрт орж, М.Хан, Б.Но нарыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгай гэх газар Б.Но, М.Хан, Б.Дов нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн гар утсаар бичлэг хийж хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Жаргал мэдүүлэхдээ:

Би улсын яллагчаас уншин сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Намайг Авдрантын хориход ял эдэлж байхад Өнө тэнд байсан тул түүнийг таньдаг болсон. 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Өнөтэй бааранд тааралдсан. Ууганаатай урьд нь гэрт нь уулзахад тэнд Цэцэг байсан тул түүнийг таних болсон.  Тэгээд бид хамт машинтай явж Саппоро дээр Шараа буюу Довтай тааралдсан. Тэгээд би түүнд хандаж “чи яагаад хүний бие үнэлүүлээд байгаа юм бэ гэхэд “би зараагүй, Номио зарж байгаа” гэсэн. Тэгвэл “тэр Номио чинь хаана байна” гэж асуухад “Толгойтод байгаа, тийшээ явья” гэж Шараа хэлэхээр нь Но, Хан нарын гэр рүү очсон.  Тэд урьд нь биеэ үнэлж байгаад надтай тааралдаж байсан тул би “та нар дахиж битгий биеэ үнэлээрэй” гэж хэлж байсан. Тэгээд гэрт нь очсон чинь Но, Хан хоёр, мөн нөхөр нь гэх нэг залуу байсан. Гэтэл тэр залуу нь “ахаа би ямар ч хамааралгүй, явчихъя” гэхээр нь яв гээд явуулсан. Тэд гадуур яваад биеэ үнэлээд байхаар нь хашрааж, ахиж гадуур явуулахгүй гэж орогнодог газрыг нь олж, гэр рүү нь явуулах гэж очсон. Тэгээд гэрээс нь авч явж, тэднийг хашрааж, бэлэг эрхтнийг нь хөхүүлсэн. Би тэднийг зодож, бичлэг хийсэн. Дараа нь Цэцэгийг “чи хий” гээд үргэлжлүүлэн бичлэг хийлгэсэн. Цэцэг, Өнө нар тэднийг зодоогүй. Тэр үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, бас бусад хүмүүс бүгд согтсон байсан. Машинд цуг сууж байсан 2 эмэгтэйг манай найз орхиод явсан тул тэд бидэнтэй хамт архи уугаад цуг явж байсан. Би тэдний биеийг үнэлүүлэхээр авч яваагүй. Өнөийн утсыг би бааранд анх уулзахдаа авсан байсан.

Чойдорж нь манай найз юм, тэр Заяа г дуудсан. Түүний хойноос нь өөр эмэгтэй хүн орж ирсэн.  Утсаа өгч бай гэсэн чинь өгөхгүй байхаар нь булаагаад авсан. Авсан гар утаснуудыг нь Хархорин зах дээр зарсан.

Гоо сайхны салоны захирал Солонгыг би таньдаг юм. Тэр намайг дуудахаар нь очсон. Тэнд очоод хүнийн гар утсыг нь авсан боловч утсаа хаясан.

Би хүн хулгайлсан, дээрэм хийсэн бүх үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй. Цаашид ажил хийж амьдарна. Хохирогч нарын төлбөрийг төлнө. Манай найз нар тусалж, хохирлоос төлнө гэсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Өнө мэдүүлэхдээ:

Би хууль сахиулахын их сургуульд суралцаж, 2018 онд төгссөн. Манай ангийнхан 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр амралтанд явж, 2 хоног амарсан юм. Амралтын газраас ирээд би хоёр найзтайгаа гуравдугаар сургуулийн хажуу талд байх “Паб”-д сууж байхдаа Жаргал ахтай таарсан. Тэгээд манай 2 найз удалгүй явсан. Би Жаргалтай хамт байж байтал тэр Хөдөө аж ахуйн яамны тийшээ өөр газар оръё, хүргээд өгье гэхээр нь хамт явсан. Би машинд нь ороод, 04-8 цагийн хооронд унтсан байсан. Тахилтад очсон, тэнд юу болсон талаар мэдэхгүй, санахгүй байна. Гэтэл цагдаа нар ирэхэд би сэрсэн. Би унтаж байсан тул Жаргал юу хийсэн талаар мэдэхгүй. Намайг унтаж байсныг гэрч хохирогч нар мэднэ. Гэтэл тэд намайг гүтгэсэн байна. Тэр үед намайг хэн ч шоронгийн харгалзагч гэж дуудаагүй. Мөн намайг өвөр дээрээ эмэгтэй хүн суулгаад, хөхийг нь барьсан, Жаргал ахыг хөөргөөд байсан гэж худал мэдүүлсэн байна. Би Жаргал ахтай анх бааранд уулзсан цагаас эхлэн гар утсаа түүнд өгсөн байсан. Би Жаргалтай бүлэглэн гэмт хэрэг хийгээгүй. Хэрэг болсноос хойш 20 хоногийн дараа гар утсаа Жаргал ахаас 5 дугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалах их сургуулийн тэндээс авсан. Би Жаргалыг Авдрантанд ял эдэлж байхад нь 2017 онд таних болсон. 2 хохирогчийг танихгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Цэцэг мэдүүлэхдээ:

Тухайн хэрэг болдог өдөр би Сансарын тунел дээр явж байтал 5 цагийн орчим Жаргал ахтай тааралдсан. Тэр намайг “машинд суу пизда минь” гээд загнахаар нь айгаад машинд нь суусан. Тэр 3 дугаар сургуулийн хажууд байх караокед очиж, найзуудтайгаа уулзана гээд явсан. Би хэрэг болохоос 7 хоногийн өмнө Жаргал ахыг 1 удаа харсан тул таньдаг болсон. Би тэр машинд суугаад явж байсан охидуудын алинд нь ч гар хүрээгүй. Довийг Жаргал ах дуудсан.

Жаргал ах, Хан, Но нарыг гэрээс нь авахаар явж байна гэдгийг би мэдээгүй. Дов өөрөө Жаргал ахыг гэр рүүгээ дагуулж явсан. Жаргал ах надад “бичлэг хий” гээд гар утас өгөхөөр нь бичлэг хийсэн болохоос би өөрийн санаачлагаар бичлэг хийж, Но, Хан нарт тэг, ингэ гэж үйлдлийг нь заагаагүй. Би Жаргал ахын эрхшээлд явсан. Тухайн үед Жаргал ах согтуу байсан бөгөөд машинд хамт эрэгтэй хүмүүс түүний үйлдлийг болиулж, хориглож чадахгүй байсан тул би “боль” гэж хэлж чадаагүй. Би хэрэг хийгээгүй. Жаргал ах Номио, Хан нарын гэр рүү яах гэж явсныг би мэдэхгүй, би тэднийг танихгүй. Тэр охидууд руу явъя гэж Жаргал, Өнө нартай тохиролцоогүй. Дов л явъя гэж дагуулж явсан. Жаргал ах эхлээд бичлэг хийсэн. Дараа нь Номио гэдэг охин хувцсаа тайлах үед надад утсаа өгч, бичлэг хийлгэсэн. Утас Жаргал ахад байсан. Харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Дов мэдүүлэхдээ:

...2018 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед байх Саппорогийн Шөлөндөө орж хоол идчихээд гараад, Тахилтад байдаг гэртээ харих санаатай замын хажууд зогсож байтал хар хөх өнгийн “Кроун” маркийн машин ирж зогсоод дотроос нь Саппоро дээр биеэ үнэлдэг байсан Цэцэг гэх эмэгтэй дуудахаар нь яваад очсон. Тэгтэл уг машины ард шивээс хочтой Түвшээ ах суучихсан “суу пизда минь” гэхээр нь би айсандаа суусан. Би өмнө нь Цэцэгтэй хэрэлдсэн байсан тул Түвшээ тэрийг мэдчихсэн “чи яахаараа миний охидуудтай хэрэлддэг юм” гээд миний нүүр рүү гараараа цохисон. Машин дотор жолоочоор Ууганаа гэх зүс таних ах, урд суудал дээр шоронгийн харгалзагч гэх ах, хойд суудалд шивээс Түвшээ, Цэцэг, өөр бас танихгүй шоронгоос гарч ирсэн гээд 2 охин, мөн зүс таних Азаа нар сууж явсан. Тэгээд Түвшээ ах согтчихоод намайг “сөгд” гэж урдаа суулгачихаад “чиний нүдийг чинь ухаж авна” гээд хуруугаа миний нүд рүү хатгаж дараад, “чи түрээслэдэг байраа зааж өг, танайд хэн хэн байгаа вэ” гэхээр нь “ахаа би Тахилт руу гэр лүүгээ явах гэж байна” гэхэд Түвшээ ах хромон гутлаараа миний баруун гуя руу дэвсээд байсан. Тэгснээ “Но хаана байна, олж өг чи” гээд зодоод байхаар нь би “Ног олоод өгье” гэж хэлээд Тахилт руу явсан. Тэгээд Ногийн гэрийг зааж өгөхөд, “худлаа өөр айлын хаалга нүдүүлсэн бол нүдийг чинь ухна шүү пизда минь” гээд миний гутлын үдээсээр хоёр гарыг ард хүлээд, гутал тайлж авчихаад жолооч Ууганааг дагуулаад, Ногийн түрээслэдэг хашаа руу орсон. Ногийнд Баатарцогт, Хан, Но нар амьдардаг бөгөөд тэр хоёр ороод Но, Хан, Баатарцогт нарыг дагуулаад гарч ирсэн. Тэгээд Түвшээ ах Ног “муу гичий минь чи ийшээ ор” гээд машины багааж руу надтай хамт оруулаад хаасан. Ингээд бүгд сууцгаагаад хөдлөөд явсан ба хэсэг явж байгаад Баатарцогтыг буулгах шиг болоод хөдлөөд явсан. Удалгүй машин зогсоод Түвшээ ах багааж онгойлгоод “буу” гээд буулгахад Орбитоос хойшоо байдаг зэлүүд шахуу газар ирсэн байсан. Тэгээд Түвшээ ах, Хан, Но хоёрыг “хувцсаа тайл, тайлахгүй бол нүдийг чинь ухна шүү, муу янханууд” гэж харааж айлгаж байгаад Но, Хан хоёрыг өөрсдөөр нь хувцсыг тайлуулсан. Тэр үед Цэцэг “наадуулын чинь бичлэгийг хийе” гэхэд Түвшээ ах, шоронгийн харгалзагч гэх ахаас утсыг нь аваад бичлэг хийж эхэлсэн. Эхлээд Но, Хан хоёрыг нүцгэлчихсэн байхад машин дотор бие биенийхээ бэлэг эрхтэнг ээлжлэн долоолгосон. Энэ үед машин дотор байсан хүмүүс бүгд гадаа болсон явдлыг хараад зогсож байсан ба бичлэг хийж дуусчихаад тэр хоёрыг хувцсыг нь өмсүүлэлгүй бүх хүмүүсийг дахин машинд суулгаад дээшээ жаахан явж хашааны буланд ирж зогсоод бүгдийг буулгасан. Тэгснээ Түвшээ ах намайг “хувцсаа тайл, пизда минь” гээд хромон гутлаараа цээж рүү өшиглөж, цохиж зодсон. Тэгэхээр нь би айсандаа хувцсаа тайлаад шалдлахад Түвшээ ах, Ханг хэвт гээд намайг “Хангийн бэлэг эрхтэнг долоо пизда минь” гээд долоолгосон. Тухайн үед Цэцэг бичлэг хийж байсан ба Түвшээ ах “одоо хувцсаа өмс” гээд бид гурвын хувцсыг өмсүүлсэн. Тэгснээ Түвшээ ах Цэцэгээ “Шарааг зод” гээд намайг машинд суулгахад Цэцэг араас орж ирж, суугаад толгой руу цохиж, зодож байгаад хөлөөрөө гутлаараа толгой руу дэвсэж зодсон. Эхний бичлэгийг Түвшээ ах өөрөө бичсэн ба хоёр дахь бичлэгийг Цэцэг хийсэн. Шоронгийн харгалзагч гэх залууг Түвшээ ах “шоронгийн харгалзагч” гэж нэрлэж байсан ба тэр хүн Түвшээ ахыг хөөргөөд л байсан. Тэр хүн бид нарыг цохиж зодоогүй. Ууганаа гэх ахыг Түвшээ ах дарамталж явсан ба тэр ах юм дуугарахгүй Түвшээгийн үгэнд орж “яв гэхээр нь явж, зогс” гэхээр нь зогсож байсан. Цэцэгээс бусад эмэгтэйчүүд нь зүгээр л хараад зогсож байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 11-13 дугаар хуудас)

 

   Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Но мэдүүлэхдээ:

...Тэгээд үүрээр 04 цагийн үед харихаар болоод такси бариад Тахилт руу явах гэхэд Шараа Саппоро дээр бууж үлдсэн. Тэгээд Хан, Баатарцогт бид гурав гэртээ хариад унтаж байтал өглөө 06-07 цагийн үед байх хаалга нүдэхээр нь Баатарцогт хаалга онгойлгож өгөхөд шивээс хочтой Жаргал, нэг танихгүй ахтай хамт орж ирээд “бүгд бос, хувцсаа өмс” гэхээр нь бүгд айгаад хувцсаа өмссөн. Тэгээд бүгдийг нь дагуулж гарахад хашааны гадаа хар хөх өнгийн “Кроун” маркийн машин зогсож байсан ба дотор жолоочийн хажуу талын суудал дээр нэг ах, хойд суудал дээр 4 хүүхэн сууж байсан. Түвшээ ах уг машиныхаа багаажийг онгойлгоход Довийн гарыг ард нь хүлээд хийчихсэн байсан ба намайг мөн адил багаажинд оруулаад хаасан. Баатарцогт, Хан хоёрыг арын суудал дээр шахаад суулгаж байсан. Тэгээд машин хөдлөөд явсан ба жолооч ах байсхийгээд зогсож багааж онгойлгоод “амьсгаа чинь бүгчимдэж байна уу” гэхээр нь би “ахаа бүгчимдээд, ухаан алдах” гээд байна гэхэд “за тэгвэл урагшаа суу гээд намайг гаргаж, хойд суудал дээр суулгах гэхэд Хан шивээс Түвшээ ахад “энэ залуу хамаагүй, манай найз банди байгаа юм, та явуулчихаач” гэж гуйгаад Баатарцогтыг машинаас буулгаад, намайг оронд нь суулгаад цаашаа хөдөлсөн. Тэгээд ертөнцийн зүгээр хойшоо чигтээ яваад Найрамдлын урд зэлүүд газар очоод бүгдийг нь машинаас буулгасан. Түвшээ “муу янханууд бүх хувцсаа тайл, хувцсаа тайлахгүй бол үсийг чинь хусна шүү” гээд алгадаад, толгой руу гараараа цохиж, цээж рүү өшиглөж зодохоор нь би айсандаа хамаг хувцсаа тайлсан. Намайг машины хойд суудал дээр суу гэж суулгаад, “Ханг чи наадахынхаа бэлэг эрхтэнг долоо” гэж хэлэхэд Хан миний бэлэг эрхтэнг долоосон. Тэр үед шивээс Түвшээ “наад хоёрынхоо бичлэгийг хий” гэхэд бичлэг хийдэг утас олдохгүй байна гэж байтал урд сууж байсан ах утсаа гаргаж, нэг хүүхэнд өгсөн. Тэр хүүхэн бичлэг хийж эхэлсэн. Тэгээд дараа нь намайг “чи наадахынхаа бэлэг эрхтэнг долоо” гэхээр нь би Хангийн бэлэг эрхтэнг долоох гээд ойртоход сарын тэмдэг нь ирээд цус гарчихсан, муухай үнэртээд би огиод чадахгүй ээ гэхэд Түвшээ ах миний цээж рүү өшиглөчихсөн. Тэгээд би айсандаа зодуулахгүйн тулд Хангийн бэлэг эрхтэнг долоосон. Ингээд намайг хувцсаа өмс гэхээр нь би хувцсаа өмсөхөд Ханг машинаас буулгаад, “газар хэвт” гэж хэвтүүлээд, Шарааг “хувцсаа тайл” гээд шалдлуулаад Хангийн бэлэг эрхтэнг долоо гэж хэлээд Шараагаар долоолгосон. Дараа нь Хангаар Шараагийн бэлэг эрхтэнг хөхүүлсэн. Цэцэг гэх эмэгтэй бид нарыг машинаас буусны дараа Түвшээ ах бид нарыг “үсийг чинь хусна” гэж хэлэхэд машин дотроос хайч гаргаж ирээд, “хувцсаа тайл” гээд үсний үзүүрээс хайчилсан. Мөн гар утсаар бичлэг хийж байсан ба Хан, Шараа, бид гурвыг алгадаж зодсон. Нөгөө хоёр эмэгтэй айсан байдалтай юм дуугаралгүй чимээгүй зогсож байсан ба жолооч залуу “Түвшээ ахаа та боль л доо” гэж хориглож байсан. Урд суудалд явсан залуу юм ярихгүй чимээгүй л явж байсан. Харгалзагч гэх залуу жолоочийн хажууд суучихаад Жаргалтай архи уугаад болж байгаа үйл явдлыг хориглохгүй юм яриад явж байсан. Харгалзагч согтуу байсан боловч болсон үйл явдлыг удирдан жолоодох чадвартай байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 17-19 хэргийн 3 дугаар хавтас, 60-61 дүгээр хуудас),

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Хан мэдүүлэхдээ:

...2018 оны 5 дугаар сарын 06-ны орой манай найз Но, Шараа буюу Дов, Баатарцогт бид дөрөв уулзаад 100 айлд нэг бааранд орж пиво ууцгаасан. Тэгтэл үүрээр 06 цаг өнгөрөөгөөд байх хаалга нүдэхээр нь Баатарцогт босч онгойлгоход танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Нэг залуу нь намайг шивээс Түвшээ гэдэг гээд Ног газар хэвтэж байхад нь өшиглөөд босгож байсан. Гарахад хашааны гадаа хар хөх өнгийн “Кроун” маркийн машин зогсож байсан ба машины арын суудалд 4 эмэгтэй, урд жолоочийн хажуугийн суудал дээр нэг эрэгтэй хүн байсан ба тэр шивээс Түвшээ нь арын суудлаас Довийн гарыг ард нь хүлчихсэн буулгаж ирээд багааж руу хийгээд, Ног бас чи ийшээ ор гээд багааж руу хийсэн. Тэгээд цаашаа нилээн удаан яваад эзгүй газар хашааны хажууд очиж зогсоод бүгдийг нь буулгасан ба шивээс Түвшээ Ног “чи надаас урвасан муу янхан чамайг би ална” гэж сүрдүүлээд, намайг болохоор “чи шинэ янхан уу” гэж асууж байсан. Номио бид хоёрыг “хувцсаа тайлаад, шалдал” гэхээр нь бид хоёр хувцсаа тайлахгүй гэхэд хөл, шилбэ рүү өшиглөөд, нүүр рүү алгадаж зодсон ба миний хоёр нүдийг “ухна” гээд хуруугаараа хатгаж байсан. Номио бид хоёр хувцсаа өөрсдөө тайлсан ба тэр үед машинд байсан хүмүүс буугаад тойроод зогсож байсан. Миний анзаарснаар бол Цэцэг, мөн өөрийгөө харгалзагч гээд урд сууж явсан залуу хоёроос бусад нь шивээс Түвшээгийн дарамтанд явж байгаа бололтой үгээр нь хөдөлж явж байсан. Тэгээд шивээс Түвшээ, Но, бид хоёрыг “та хоёр бие, биенийхээ бэлэг эрхтэнг долоо” гээд машины арын суудал дээр долоолгосон. Энэ үед шивээс Түвшээ бичлэг хий гэхэд бичлэг хийдэг гар утас олдохгүй байтал нөгөө харгалзагч гэх залуу гар утсаа гаргаж өгөөд, Цэцэг гэх эмэгтэй нь санаачлагаараа бичлэг хийж эхэлсэн. Түвшээ, Но бид хоёрыг заналхийлж бие биенийхээ бэлэг эрхтэнг долоолгож байсан ба Цэцэг хөлөө өргө, ингэ, тэг гээд хажуунаас зааж байсан. Тэгээд нэг дэх бичлэгийг хийсний дараа Түвшээ Номиог “хувцсаа өмс” гээд, Довийг “хувцсаа тайл” гэж тайлуулаад намайг газар хэвтүүлээд Доваар миний бэлэг эрхтэнг долоолгосон. Мөн намайг Довийн бэлэг эрхтэнг хөхүүлсэн. Мөн Цэцэг, Довийг урдаа сөгдүүлээд алгадаад зодоод байх шиг байсан. Шивээс Түвшээ бол бид нарыг зодож цохиж дарамтлан ёс бус зүйл хийлгэсэн. Энэ үйлдлийг хийхэд нь Цэцэг утсаар бичлэг хийж өөгшүүлж дэмжиж байсан. Урд талын суудал дээр сууж явсан өөрийгөө харгалзагч гэх залуу Түвшээтэй архи уугаад нэг өндөр охиныг өвөр дээрээ суулгаад, тэврээд хувцасны цаанаас хөхийг нь базаад явж байсан. Жаргал нь Цэцэг, Өнө нараас бусдыг нь үгээрээ айлгаж дарамталж байсан. Тэр Өнө гэх залуу Жаргалтай найз бололтой их дотно ярилцаж, инээлдэж, архи ууж хамт явсан, мөн бичлэг хийхэд гар утсаа гаргаж өгч байсан. Өнө нь архи уусан боловч биеэ хянах чадвартай байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 23-25, 3-р хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-З.Билэг  мэдүүлэхдээ:

 ... Тэгэхээр нь би тэр пабаас гараад харих гээд Гандангийн автобусны буудал руу модны 2 өгсөөд явж байтал Од кинотеатр дөнгөж өнгөрөөд явж байтал миний хоёр талаар хоёр залуу өнгөрөх шиг болсон. Тэгсэн миний гарт байсан “Скай вега” маркийн гар утсыг нэг залуу нь булаагаад зугтсан. Тэгэхээр нь би миний хажууд явж байсан нөгөө залууг нь барьж зууралдаад “та нар утас өгөөч, нөгөө хүнээсээ миний утсыг авч өг, хулгайч, дээрэмчин нараа” гэсэн. Тэгсэн нөгөө залуу нь “би чиний утсыг авсан юм уу” гэж хэлэх шиг болсон. Тэгээд би тухайн залуутай зууралдаад Од кинотеатр өнгөрөөд баруун тийшээ явсан машин зам руу явсан. Явж байх замдаа би зууралдаж байсан залууд миний утас авсан гээд цүнхээ ухаж цүнхний арын цахилгаантай халааснаас “Самсунг” маркийн жижиг цагаан утсаа гаргаж ирэхэд нөгөө залуу булаагаад авчихсан. Миний утсыг эхлээд авч зугтдаг залуу нь хол очиж зогсчихоод хараад байсан. Тэгээд зууралдаж явсаар байгаад 60-р байрны ард ойролцоо гражнуудын урдуур явж байхад нөгөө залуу нь миний гарыг тавиулах гээд намайг толгой руу 2-3 удаа цохисон. Тэгсэн надтай зууралдаж байсан залуу миний хамар руу гараараа унатал хүчтэй цохисон. Тэгсэн миний утсыг булаасан залуу нь шатаар түрүүлээд буучихсан надтай зууралдаж байсан залуу араас нь шатаар доошоо уруудаж буусан. Араас нь гүйгээд очиход нөгөө 2 залуу юу ч болоогүй юм шиг алхаад явж байсан. Би араас нь гүйцэж очоод шар царайтай халзан залуутай нь зууралдаж “чи яагаад миний хамар руу цохиж байгаа юм, намайг хар л даа цус гарчихсан байна” гэхэд намайг мангасдаж унагаасан. Тэгчихээд тэр 2 залуу шатаар уруудаад явах гэхэд нь би араас нь очсон чинь намайг шатны уруу түлхсэн, тэгээд цаашаа хэсэг болсон явдлыг санахгүй байна намайг шатнаас уначихсан байхад намайг цохиод байсан. Мөн түрийвчинд байсан 20 000 төгрөгийг Жаргал булааж авсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 55-56, 3 дугаар хавтас, 119 дүгээр хуудас)

  

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Заяа  мэдүүлэхдээ:

... Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Сэлбэ” нэртэй зочид буудлын 404 тоот өрөөнд явж орсон. Намайг гаднаас орох үед тус өрөөнд Чой ах, өөр 2 ахтай хамт сууж байсан. Ингээд Баярхүү намайг суу гээд тэгээд би суугаад, бид нар 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэгийг уусан. Тэр архи ууж эхлэх үед Баярхүү ах “за, за би явлаа” гэж хэлээд нөгөө өгнө гэсэн мөнгөө өгөлгүй гараад явсан. Удалгүй 03 цагийн үед байх Сувд гаднаас ганцаараа орж ирээд сууж байтал Чой ах тасраад унтчихсан байсан. Харин шивээс Түвшээ гэх ах янз бүрийн шорон, ууланд 2-3 сар байсан, уур хүргэсэн хүнийг шууд хутгална гээд айлгаад байсан учир Сувд бид 2 явлаа гээд байж байтал гаднаас нөгөө Мягаа ах ороод ирсэн чинь Жаргал нь түүнээс тамхи өг гээд нэхээд байсан. Харин Мягаа нь надад тамхи байхгүй гэсэн чинь уурлаад тэгвэл чи утсаа өгч бай гэхэд хариуд Мягаа байхгүй цэнэггүй гэсэн чинь Жаргал над руу “чи утсаа өгч бай, би хүн рүү залгаад ярьмаар байна” гэхээр нь би утсаа өгөхгүй явлаа гэсэн чинь уурлаад намайг сандал дээрээс түлхэж газар унагаад, миний гарт байсан Самсунг галакси плас С-8 маркийн гар утсыг авсан. Эргэж хараад чи ч гэсэн бас Баярхүү рүүгээ ярьчихаж магадгүй гэж хэлээд Сувд-Эрдэнийн халаасанд байсан I phone 6-s маркийн гар утсыг нь шууд аваад удалгүй Мягаатай хамт гараад явсан. ... Тэр хүн шууд намайг сандал дээрээс түлхэж унагаад гарт байсан гар утсыг шууд булааж авсан, тэгээд эргээд Сувд- Эрдэнээс гар утсыг нь халаасанд нь гараа өөрөө хийгээд авсан. Харин бид 2 хариуд нь айгаад ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байж байгаад утсаа дээрэмдүүлсэн юм. Би тэр хүнээс өөрийн гар утсаа авчихвал гомдол гээд байх юм байхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 190-191 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Сувд мэдүүлэхдээ:

... Тэгээд 02 цагийн үед тус пабнаас гарч байхад Заяа  над руу утсаар залгаад “энд нэг аймаар шоронгийн царайтай, шорон ярьсан хүн байна, чи намайг ирээд аваач” гэхээр нь би байгаа газрыг нь асуугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох 10 дугаар хороолол, “Сэлбэ” нэртэй зочид буудлын 4-н давхарт байрлах 404 тоот өрөөнд яваад очсон чинь нэг эрэгтэй хүн тасраад унтсан, мөн өөр нэг шоронгийн царайтай гэх /Жаргал/ хүн эсрэг талд нь сандал дээр суусан, манай найз Заяа  тэр 3 байж байсан. Ингээд намайг Золоо хажуудаа суулгасан ба би явцгаая гэсэн чинь надад “шууд ингээд гарч болохгүй байна 2-лаа жаахан аргалж байгаад гарахгүй бол би айгаад байна” гэхээр нь за за гээд сууж байсан чинь гаднаас нэг намхан бор барзгар царайтай эрэгтэй хүн ороод ирсэн. Ингээд хэсэг хугацаа өнгөрсөн ба би явцгаая гээд Заяа г аваад гарах гэхэд Жаргал гэсэн ах уурлаад эхэлсэн ба шууд янз бүрээр хараагаад “явуулахгүй, чи юу юм бэ” гээд намайг загнаад байсан. Ингээд гэнэт Заяа г түлхэж унагаад, гарыг нь дарж байгаад гарт нь байсан гар утсыг нь авсан. Тэгээд босч ирээд над руу “чи бас ярьчихна биз дээ” гээд шууд миний халаасанд гараа хийгээд гар утсыг маань аваад нөгөө бор царайтай сүүлд ирсэн ахтай гараад явсан. Миний алдсан утас I рhоnе 6-s маркийн гар утас байсан. Би тэр хүнээс өөрийн гар утсаа авчихвал гомдол гээд байх юм байхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 194-195 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Сэргэлэн мэдүүлэхдээ:

... 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай ажил болох БГД-ийн 4 дүгээр хороо, “Дестиний релакс” гоо сайхны салонд 19 цагийн үед гоо сайханч Насанжаргал, дадлагажигч Эрдэнэцэцэг бид 3-ыг ажиллаж байх үед захирлын найз Батбаярын танил гэх Түвшин гэх залуу согтсон байдалтай үл таних эрэгтэй, эмэгтэй нарын хамт орж ирсэн. Орж ирэнгүүтээ “захирлынхаа өрөөгөө онгойлго, ална шүү” хэмээн хашгираад, гараараа далайлган сүрдүүлээд байсан. Гоо сайхны өрөөнөөс гарч ирээд Насанжаргалыг “утсаа аваад ир” гэж хэлсэн ба аваачаад өгмөгц “чи ийм утас барьдаг хэн бэ” гэж хэлээд шалан дээр шидчихсэн. Гараад явсных нь дараа Эрдэнэцэцэг надад хандан “түрүүн гоо сайхны өрөөнд байсан чиний гар утсыг Түвшин гэх залуу булаагаад авчихсан шүү” гэж хэлсэн ба би гоо сайхны өрөөнөөс гар утсаа хайгаад олоогүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 247 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Оюунтөгс мэдүүлэхдээ:

... Тэр машиныг жолоодож явсан гэрийн эзэн гэх залуу нь Жаргалаас их айж, хэлсэн болгоныг нь хийж байсан. Тэгээд Саппоро дээр очоод зогстол нэг банди хажуугаар нь явж таарахад Жаргал “Шараа нааш ир” гэж дуудсан. Тэр хүүхдийг ирэхэд нь Жаргал бууж машинд суулгаад Шараагийн толгой руу нь цохиод, алгадаад заналхийлээд “охин байна уу” гэж асуухад Шараа нь уйлаад “Тахилтад Номио байгаа” гэж хэлэхэд Жаргал “Тахилт руу явъя” гээд хөдөлсөн. Тэгснээ замдаа зогсоод Шараа гэх хүүхдийг өөрийнх нь пүүзний үдээсээр 2 гарыг нь хүлээд пүүзийг нь тайлуулаад зугтчихна гээд суулгасан. Тэгээд Шараагаар Тахилтад нэг айл заалгаад, хашааны гадаа зогсоод, Жаргал, Шараа, жолооч залуу нарыг дагуулаад хашаа руу орсон. Удалгүй тэр гурав өөр хоёр охин, нэг залууг дагуулж гарч ирсэн. Жаргал нэг охиныг нь “чи надаас зугтаасан” гээд Шараагийн хамт машины багааж руу хийчихсэн. Тэгснээ замдаа сүүлд суулгасан залууг машинаас буулгаад явуулсан ба цаашаа яваад нэг зэлүүд газар хашааны захад очиж зогссон. Тэгээд бүгдийг нь буулгаад, Жаргал нь Шараа болон хамт суусан хоёр охиныг зодож, цохиж байгаад “хувцсаа тайл” гээд шалдлуулсан ба гар утас гаргаад ир гэж байгаад машины урд сууж явсан шоронгийн харгалзагч гэх залуугийн гар утсаар Жаргал бичлэг хийж эхэлсэн. Жаргал сүүлд машинд суусан 2 охиныг машин дотор суулгаад бие, биенийх нь бэлэг эрхтэнийг долоолгож бичлэг хийсэн.  Бичлэг хийх үед Жаргал, хамт явсан Нандиа гэж байсан байх эмэгтэй тэр хоёр охиныг ингэ тэг гээд байрлал, хөдөлгөөн зэргийг нь зааж өгсөн. Бичлэг хийж дууссаны дараа бүгдийг нь хувцсыг өмсгөөд Нандиа нь Шараа болон бичлэг дээр гарч байгаа хоёр охиныг толгой түрүүгүй цохиж зодож байсан. Жолооч ах өөрийн “Кроун” машинаар бид нарыг авч явсан ба тэр ахыг Жаргал сүрдүүлээд айлгаад авч явж байсан. Машины урд суудал дээр сууж явсан шоронгийн харгалзагч намайг өвөр дээрээ суулгаад Жаргалд “энэ охиныг чинь би аваад явъя, маргааш аваад ирье” гэж байсан ба Жаргалыг хориглоогүй, бичлэг хийж байхад хараад, “тэрнийх нь хөх гоё юм” гээд инээгээд зогсож байсан. Нандиа гэх эмэгтэй бол Жаргалтай хамтран бичлэг хийсэн. Мөн тэнд байсан Шараа болон бичлэг дээр гарч байгаа охидуудыг зодож цохисон гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 34-35дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Баатарцогт мэдүүлэхдээ:

Тэнд унтаж амарч байтал үүрээр 06 цагийн үед байх гаднаас байшингийн хаалга цохиод 2 ах орж ирсэн ба шанаан дээрээ шивээстэй Жаргал гэх ах намайг түлхэж зодоод, Но, Хан, бид гурвыг гараад ир гээд дагуулаад гарсан. Хашааны гадаа хар хөх өнгийн “Кроун” маркийн машин зогсож байсан ба Түвшээ гэх ах машины багаажийг онгойлгоход Довийн гарыг хүлчихсэн байдалтай байсан ба Ног ийшээ ор гээд багааж руу оруулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 45-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Болдхуяг мэдүүлэхдээ:

... 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ээжээр хэрэг болсон гэх газрыг заалгаад тухайн газар очиж ойр орчмын камеруудыг шүүж үзэхэд хэргийн газартай ойролцоо байх ломбардын камер дээр 2 залуу зугтаж байгаа, ээж хойноос нь хөөж байгаа бичлэг, бас мөнгөлөг саарал өнгийн Приус машинтай залуу цагдаа дуудаад зодсон этгээдийг зааж өгч байгаа бичлэг байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа “Аз жаргал” СӨХ-ийн камерийг шүүж үзэхэд болсон үйл явдал бичигдсэн байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 59-60 дугаар хуудас)

 

Си ди дээрх бичлэгт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

Цахим орчинд үл таних этгээдүүд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүнийг хүч хэрэглэн заналхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа 2 бичлэгийг си ди-д хуулан албаны комьпютерт уншуулан бичлэгт үзлэг хийхээр тогтож, үзлэгийг хийхэд си ди-д Facebook.rar, Facebook_2.rar нэр бүхий МР 4 форматаар бичигдсэн бичлэгүүд байв. Facebook.rar бичлэгийг уншуулж үзэхэд суудлын хар хөх өнгийн машины арын суудал дээр зүүн гарын шуун дээр үл мэдэгдэх шивээстэй нүцгэн эмэгтэй хүн бичлэг хийж байгаа зүг рүү харсан байдалтай сууж, ар талд нь нэг эрэгтэй хүн мөрнөөс нь барьсан байрлалтай, уг хоёр хүний өөдөөс нэг нүцгэн эмэгтэй тонгойн сууж байх бөгөөд өөдөөс нь харсан байрлалтай байх ба кепкин малгайтай, хар хувцастай эрэгтэй хүн “хурдал хөөе” гэж хэлээд бичлэг рүү харсан эмэгтэйн хөлийг татаж, алцайлгаж байв. Энэ үед уг эмэгтэй хоёр гараараа нүүрээ дарахад нөгөө эмэгтэй тонгойн бэлэг эрхтнийг нь долоож байв. Бичлэг дээр гарах кепкин малгайтай хүн “хурдал хувхай лалрууд минь, эд нар чинь намайг босохгүй болохоор ..., бос янханууд минь, одоо чи энүүнийхийг долоо” гэж хэлээд камерийг эргүүлэхэд машины хажууд ягаан өнгийн цамцтай доогуураа хар өнгийн өмдтэй эмэгтэй, цаана нь шар өнгийн цувтай дотуураа улаан өнгийн цамцтай эмэгтэй, ногоон шар өнгийн урт цамц өмссөн эмэгтэй, нэг эрэгтэй хүн харагдах ба бичлэг хийж буй хүн машины баруун талд тойрч очин “буу, муу банди минь” гэхэд нүцгэн эмэгтэйн ард сууж байсан залуу машинаас буухад “долоо пизда минь” гэж хэлээд зүүн гарын шуун дээр шивээстэй эмэгтэйг өөдөөс нь харж суусан эмэгтэйн бэлэг эрхтнийг долоолгож байх ба эмэгтэй бэлэг эрхтэн долоогоод огиж бичлэг 01 минут 23 секундэд дуусав.

Үзлэгийг цааш Facebook_2.rar нэр бүхий бичлэгт хийхэд өмнөх бичлэг дээр гарсан эмэгтэй газар нүцгэн дээш харсан байрлалтай хэвтэж байх ба өмнөх бичлэг дээр шуун дээрээ шивээстэй эмэгтэйн мөрнөөс барьж байсан залуу нүцгэн, хоёр хөл дээрээ өвдөглөн суусан байрлалтай тонгойход “долоо наадхаа” гэхэд эрэгтэй нь эмэгтэйн бэлэг эрхтнийг долоож байлаа. Бичлэг дээр “өргө наадхаа” гэхэд хэвтэж буй нүцгэн эмэгтэй таазаа өргөхөд бэлэг эрхтэн нь цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Бичлэгт хоромон гуталтай хүний хөл гарах ба “наад хөлөө өргө” гэж эмэгтэйн хөлийг өргүүлээд эрэгтэйг “долоо” гэж хэлээд долоолгож байгаад “одоо болно, хувцасаа өмс” гэж хэлэхэд бичлэг 02 минут 04 секунд үргэлжлэн дуусч байв гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 205-206 дугаар хуудас)

 

Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

...Хохирогчийг өрөөнд оруулж 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр таныг дээрэмдсэн хүн эдгээр хүмүүс дотор байгаа эсэхийг зааж өгнө үү, сайн харна шүү, буруу хүн таньж болохгүй гэж асуухад хохирогч З.Билэг  таниулж буй хүмүүс рүү харж байснаа 4 дугаартай А.Жаргал руу зааж энэ хүн мөн байна гэж заав. Хохирогч З.Билэг ээс та энэ хүний ямар шинж, төрхөөр нь таньж байна гэж асуухад “тухайн үед гадаа гэгээтэй байсан. Тийм учраас намайг дээрэмдсэн хоёр залуугийн нэг мөн байна. Би энэ хүнийг хараад шууд таньж байна гэж байлаа гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 36 дугаар хуудас)

 

Үзлэгээр: Улбар шар өнгийн диск байх ба уг дискэн дээр хар өнгөөр “Билэг  аз жаргал СӨХ авсан бичлэг” гэж тэмдэглэсэн байлаа. Уг дискийг компьютерт хийж уншуулхад 2018.07.15 sux 1, 2018.07.15 sux 2, 2018.07.15 sux 3, 2018.07.15 sux 4 гэсэн 4 бичлэг байх ба эдгээр бичлэгүүдийн доод талд нь SMART PLAYER гэсэн тоглуулагч байв. Уг тоглуулагчыг нээж ороод бичлэгийг эхнээс нь нэг нэгээр зөөж оруулахад бичлэг зүгээр гарч байх тул тухайн бичлэгүүдэд үзлэг хийхээр тогтлоо.

Энэ камерт бичигдсэн халзан толгойтой, хар куртиктэй, хар өмдтэй, түрийтэй шар өнгийн гуталтай эрэгтэй нь /А.Жаргал/ байгаа нь танигдахаар байна.

2018.07.15 sux 4: Камерийн 19:59:59 цагаас 20:03:05 цагийн хооронд цагдаа түргэний машин ирсэн байх бөгөөд тухайн эмэгтэйн эрх чөлөөнд халдсан халзан толгойтой, хар куртиктэй, хар өмдтэй, түрийтэй шар өнгийн гуталтай эрэгтэй хүнийг түргэний машинд байгаа хүнд харуулаад цагдаа нар тухайн эрэгтэйг машиндаа суулгаад цагдаа, түргэний машин хөдлөөд явж байгаа нь бичигдсэн байна.

Үзлэгийн явцад тухайн эмэгтэйн эрх чөлөөнд нь халзан толгойтой, хар куртиктэй, хар өмдтэй, түрийтэй шар өнгийн гуталтай эрэгтэй байнга халдаж байна. Мөн тэр үед нь хажуу талаар хүмүүс яваад байх боловч бүгд ямар нэгэн үйлдэл хийхгүй, тухайн эмэгтэйд туслахгүй байгааг дурдаж бичив гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 38-39 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Жаргал нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 380 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 125 дугаар зүйлийн 125.1, 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 5 жил хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 543 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил 6 сар хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 292 дугаар зүйлийн 292.1, 112 дугаар зүйлийн 112.1, 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар 6 жил хорих,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2, 100 дугаар зүйл, 204 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сар хорих,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 5 хоног хорих,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 98 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Цэцэг ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 93 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Өнө ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 94 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Жаргал нь архи ууж согтуурсан үедээ Т.Өнө, Э.Цэцэг нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших “Саппоро”-гоос хохирогч Б.Довийг “нүдийг чинь ухаж авна” гэж хуруугаараа нүд рүү нь хатгаж, хромон гутлаараа баруун гуя дээр нь дэвсэж, гутлыг нь тайлж авч, үдээсээр хоёр гарыг ард нь хүлэх зэргээр хүч хэрэглэн, “чи түрээслэдэг байраа зааж өг, танайд хэн хэн байгаа вэ, Но хаана байна, олж өг, худлаа өөр айлын хаалга нүдүүлсэн бол нүдийг чинь ухна шүү пизда минь” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ оруулан, 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн автомашинд хүчээр суулган авч явж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамжны 24 тоотод оршин суух Б.Ногийн түрээслэж байгаа гэрийг заалган очиж, гэрт нь орж, Ног газар унтаж байхад нь өшиглөж, хохирогч нарыг “бүгд бос, хувцсаа өмс” гэж хүч хэрэглэн гэрээс нь гарган, 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийн багаажинд Дов, Но нарыг, хохирогч Ханг уг машины арын суудалд  хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гэх газар хохирогч Б.Но, М.Хан, Б.Дов нарт хүч хэрэглэн зодож, айлган хүчээр нүцгэлүүлж, Б.Но, М.Хан нараар бие, биенийх нь, М.Хан, Б.Дов  нараар бие, биенийх нь бэлэг эрхтнийг долоолгон, улмаар гар утсаар бичлэг хийж, хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан, 

 

шүүгдэгч Э.Цэцэг нь Т.Өнө, А.Жаргал нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших “Саппоро” дээр байсан хохирогч Довийг дуудах, улмаар “чи түрээслэдэг байраа зааж өг, танайд хэн хэн байгаа вэ, Но хаана байна, олж өг, худлаа өөр айлын хаалга нүдүүлсэн бол нүдийг чинь ухна шүү пизда минь” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ оруулан, 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн автомашинд хүчээр суулган авч явж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамжны 24 тоотод оршин суух Б.Ногийн түрээслэж байгаа гэрийг заалган очиж, гэрт нь орж, Ног газар унтаж байхад нь өшиглөж, хохирогч нарыг “бүгд бос, хувцсаа өмс” гэж хүч хэрэглэн гэрээс нь гарган 84-14 УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийн багаажинд Дов, Но нарыг, хохирогч Ханг уг машины арын суудалд  хүчээр суулган авч явж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгай гэх газар хохирогч Б.Но, М.Хан, Б.Дов нарт хүч хэрэглэн зодож, айлган хүчээр нүцгэлүүлж, Б.Но, М.Хан нараар бие, биенийх нь, М.Хан, Б.Дов  нараар бие, биенийх нь бэлэг эрхтнийг долоолгосон А.Жаргалын дээрх үйлдэлд санаатай нэгдэж, бүлэглэн шүүгдэгч Жаргал хохирогч нарыг хувцасаа тайлахгүй бол “үсийг чинь хусна” гэж айлгахад машин дотроос хайч гаргаж ирээд, үсний үзүүрээс нь хайчилж, тэдний бие биенийх нь бэлэг эрхтнийг хөхүүлэх үед гар утсаар бичлэг хийж, хохирогч нарыг “хөлөө өргө, ингэ, тэг” гэж хажуунаас заах, хохирогч Довийг зодох зэргээр хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан, 

 

шүүгдэгч Т.Өнө нь архи ууж согтуурсан үедээ Э.Цэцэг, А.Жаргал нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн төрийн албан хаагч атлаа шүүгдэгч Жаргалын үйлдлийг хориглож, таслан зогсоохын оронд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших “Саппоро”-гоос хохирогч Б.Довийг айлган сүрдүүлж машинд оруулж зодож, түүгээр хохирогч Ногийн гэрийг заалгаж, гэрт орж, тэднийг гэрээс нь хүчээр авч гарсан үйлдэлд санаатай нэгдэн оролцсон, улмаар тэднийг гэрээс нь хүч хэрэглэн хээр аваачиж хүч хэрэглэн зодож, айлган хүчээр нүцгэлүүлж, бие биенийх нь бэлэг эрхтнийг долоолгох үед гар утсаа өгч, бичлэг хийлгэж, Жаргалын үйлдлийг дэмжиж хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь

 

   хохирогч-Б.Довийн            ... 2018 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед байх Саппорогийн Шөлөндөө орж хоол идчихээд гараад Тахилтад байдаг гэртээ харих санаатай замын хажууд зогсож байтал хар хөх өнгийн “Кроун” маркийн машин ирж зогсоод дотроос нь Саппоро дээр биеэ үнэлдэг байсан Цэцэг гэх эмэгтэй дуудахаар нь яваад очсон. Тэгтэл уг машины ард шивээс хочтой Түвшээ ах суучихсан “суу пизда минь” гэхээр нь би айсандаа суусан. Би өмнө нь Цэцэгтэй хэрэлдсэн байсан тул Түвшээ тэрийг мэдчихсэн “чи яахаараа миний охидуудтай хэрэлддэг юм” гээд миний нүүр рүү гараараа цохисон. Машин дотор жолоочоор Ууганаа гэх зүс таних ах, урд суудал дээр шоронгийн харгалзагч гэх ах, хойд суудалд шивээс Түвшээ, Цэцэг, өөр бас танихгүй шоронгоос гарч ирсэн гээд 2 охин, мөн зүс таних Азаа нар сууж явсан. Тэгээд Түвшээ ах согтчихоод намайг “сөгд” гэж урдаа суулгачихаад “чиний нүдийг чинь ухаж авна” гээд хуруугаа миний нүд рүү хатгаж дараад, “чи түрээслэдэг байраа зааж өг, танайд хэн, хэн байгаа вэ” гэхээр нь “ахаа би Тахилт руу гэр лүүгээ явах гэж байна” гэхэд Түвшээ ах хромон гутлаараа миний баруун гуя руу дэвсээд байсан. Тэгснээ “Но хаана байна, олж өг чи” гээд зодоод байхаар нь би “Ног олоод өгье” гэж хэлээд Тахилт руу явсан. Тэгээд Ногийн гэрийг зааж өгөхөд, “худлаа өөр айлын хаалга нүдүүлсэн бол нүдийг чинь ухна шүү пизда минь” гээд миний гутлын үдээсээр хоёр гарыг ард хүлээд, гутал тайлж авчихаад жолооч Ууганааг дагуулаад, Ногийн түрээслэдэг хашаа руу орсон. Ногийнд Баатарцогт, Хан, Но нар амьдардаг бөгөөд тэр хоёр ороод Но, Хан, Баатарцогт нарыг дагуулаад гарч ирсэн. Тэгээд Түвшээ ах Ног “муу гичий минь чи ийшээ ор” гээд машины багааж руу надтай хамт оруулаад хаасан. Ингээд бүгд сууцгаагаад хөдлөөд явсан ба хэсэг явж байгаад Баатарцогтыг буулгах шиг болоод хөдлөөд явсан. Удалгүй машин зогсоод Түвшээ ах багааж онгойлгоод “буу” гээд буулгахад Орбитоос хойшоо байдаг зэлүүд шахуу газар ирсэн байсан. Тэгээд Түвшээ ах, Хан, Но хоёрыг “хувцсаа тайл, тайлахгүй бол нүдийг чинь ухна шүү, муу янхнууд” гэж харааж айлгаж байгаад Но, Хан хоёрыг өөрсдөөр нь хувцсыг тайлуулсан. Тэр үед Цэцэг “наадуулын чинь бичлэгийг хийе” гэхэд Түвшээ ах, шоронгийн харгалзагч гэх ахаас утсыг нь аваад бичлэг хийж эхэлсэн. Эхлээд Но, Хан хоёрыг нүцгэлчихсэн байхад машин дотор бие биенийх нь бэлэг эрхтэнг ээлжлэн долоолгосон. Энэ үед машин дотор байсан хүмүүс бүгд гадаа болсон явдлыг хараад зогсож байсан ба бичлэг хийж дуусчихаад тэр хоёрыг хувцсыг нь өмсүүлэлгүй бүх хүмүүсийг дахин машинд суулгаад дээшээ жаахан явж хашааны буланд ирж зогсоод бүгдийг буулгасан. Тэгснээ Түвшээ ах намайг “хувцсаа тайл, пизда минь” гээд хромон гутлаараа цээж рүү өшиглөж, цохиж зодсон. Тэгэхээр нь би айсандаа хувцсаа тайлаад шалдлахад Түвшээ ах, Ханг хэвт гээд намайг “Хангийн бэлэг эрхтэнг долоо пизда минь” гээд долоолгосон. Тухайн үед Цэцэг бичлэг хийж байсан ба Түвшээ ах “одоо хувцсаа өмс” гээд бид гурвын хувцсыг өмсүүлсэн. Тэгснээ Түвшээ ах Цэцэгээ “Шарааг зод” гээд намайг машинд суулгахад Цэцэг араас орж ирж, суугаад толгой руу цохиж, зодож байгаад гутлаараа толгой руу дэвсэж зодсон. Эхний бичлэгийг Түвшээ ах өөрөө бичсэн ба хоёр дахь бичлэгийг Цэцэг хийсэн. Шоронгийн харгалзагч гэх залууг Түвшээ ах “шоронгийн харгалзагч” гэж нэрлэж байсан ба тэр хүн Түвшээ ахыг хөөргөөд л байсан. Тэр хүн бид нарыг цохиж зодоогүй. Ууганаа гэх ахыг Түвшээ ах дарамталж явсан ба тэр ах юм дуугарахгүй Түвшээгийн үгэнд орж “яв гэхээр нь явж, зогс” гэхээр нь зогсож байсан. Цэцэгээс бусад эмэгтэйчүүд нь зүгээр л хараад зогсож байсан,

 

   хохирогч Б.Ногийн ... Тэгээд үүрээр 04 цагийн үед харихаар болоод такси бариад Тахилт руу явах гэхэд Шараа Саппоро дээр бууж үлдсэн. Тэгээд Хан, Баатарцогт бид гурав гэртээ хариад унтаж байтал өглөө 06-07 цагийн үед байх хаалга нүдэхээр нь Баатарцогт хаалга онгойлгож өгөхөд шивээс хочтой Жаргал, нэг танихгүй ахтай хамт орж ирээд “бүгд бос, хувцсаа өмс” гэхээр нь бүгд айгаад хувцсаа өмссөн. Тэгээд бүгдийг нь дагуулж гарахад хашааны гадаа хар хөх өнгийн “Кроун” маркийн машин зогсож байсан ба дотор жолоочийн хажуу талын суудал дээр нэг ах, хойд суудал дээр 4 хүүхэн сууж байсан. Түвшээ ах уг машиныхаа багаажийг онгойлгоход Довийн гарыг ард нь хүлээд хийчихсэн байсан ба намайг мөн адил багаажинд оруулаад хаасан. Баатарцогт, Хан хоёрыг арын суудал дээр шахаад суулгаж байсан. Тэгээд машин хөдлөөд явсан ба жолооч ах байсхийгээд зогсож багааж онгойлгоод “амьсгаа чинь бүгчимдэж байна уу” гэхээр нь би “ахаа бүгчимдээд, ухаан алдах гээд байна” гэхэд “за тэгвэл урагшаа суу гээд намайг гаргаж, хойд суудал дээр суулгах гэхэд Хан шивээс Түвшээ ахад “энэ залуу хамаагүй, манай найз банди байгаа юм, та явуулчихаач” гэж гуйгаад Баатарцогтыг машинаас буулгаад, намайг оронд нь суулгаад цаашаа хөдөлсөн. Тэгээд ертөнцийн зүгээр хойшоо чигтээ яваад Найрамдлын урд зэлүүд газар очоод бүгдийг нь машинаас буулгасан. Түвшээ “муу янхнууд бүх хувцсаа тайл, хувцсаа тайлахгүй бол үсийг чинь хусна шүү” гээд алгадаад, толгой руу гараараа цохиж, цээж рүү өшиглөж зодохоор нь би айсандаа хамаг хувцсаа тайлсан. Намайг машины хойд суудал дээр суу гэж суулгаад, “Ханг чи наадахынхаа бэлэг эрхтэнг долоо” гэж хэлэхэд Хан миний бэлэг эрхтэнг долоосон. Тэр үед шивээс Түвшээ наад хоёрынхоо бичлэгийг хий гэхэд бичлэг хийдэг утас олдохгүй байна гэж байтал урд сууж байсан ах утсаа гаргаж нэг хүүхэнд өгсөн. Тэр хүүхэн бичлэг хийж эхэлсэн. Тэгээд дараа нь намайг “чи наадахынхаа бэлэг эрхтэнг долоо” гэхээр нь би Хангийн бэлэг эрхтэнг долоох гээд ойртоход сарын тэмдэг нь ирээд цус гарчихсан, муухай үнэртээд би огиод “чадахгүй ээ” гэхэд Түвшээ ах миний цээж рүү өшиглөчихсөн. Тэгээд би айсандаа зодуулахгүйн тулд Хангийн бэлэг эрхтэнг долоосон. Ингээд намайг “хувцсаа өмс” гэхээр нь би хувцсаа өмсөхөд Ханг “машинаас буугаад газар хэвт” гэж хэвтүүлээд, Шарааг “хувцсаа тайл” гээд шалдлуулаад “Хангийн бэлэг эрхтэнг долоо” гэж хэлээд Шараагаар долоолгосон. Дараа нь Хангаар Шараагийн бэлэг эрхтэнг хөхүүлсэн. Цэцэг гэх эмэгтэй бид нарыг машинаас буусны дараа Түвшээ ах бид нарыг “үсийг чинь хусна” гэж хэлэхэд машин дотроос хайч гаргаж ирээд хувцсаа тайл гээд үсний үзүүрээс хайчилсан. Мөн гар утсаар бичлэг хийж байсан ба Хан, Шараа, бид гурвыг алгадаж зодсон. Нөгөө хоёр эмэгтэй айсан байдалтай юм дуугаралгүй чимээгүй зогсож байсан ба жолооч залуу “Түвшээ ахаа та боль л доо” гэж хориглож байсан. Урд суудалд явсан залуу юм ярихгүй чимээгүй л явж байсан. Харгалзагч гэх залуу жолоочийн хажууд суучихаад Жаргалтай архи уугаад болж байгаа үйл явдлыг хориглохгүй юм яриад явж байсан. Харгалзагч согтуу байсан боловч болсон үйл явдлыг удирдан жолоодох чадвартай байсан,

  

хохирогч М.Хангийн ... 2018 оны 5 дугаар сарын 06-ны орой манай найз Но, Шараа буюу Дов, Баатарцогт бид дөрөв уулзаад 100 айлд нэг бааранд орж пиво ууцгаасан. Тэгтэл үүрээр 06 цаг өнгөрөөгөөд байх хаалга нүдэхээр нь Баатарцогт босч онгойлгоход танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Нэг залуу нь намайг шивээс Түвшээ гэдэг гээд Ног газар хэвтэж байхад нь өшиглөөд босгож байсан. Гарахад хашааны гадаа хар хөх өнгийн “Кроун” маркийн машин зогсож байсан ба машины арын суудалд 4 эмэгтэй, урд жолоочийн хажуугийн суудал дээр нэг эрэгтэй хүн байсан ба тэр шивээс Түвшээ нь арын суудлаас Довийн гарыг ард нь хүлчихсэн буулгаж ирээд багааж руу хийгээд, Ног бас чи ийшээ ор гээд багааж руу хийсэн. Тэгээд цаашаа нилээн удаан яваад эзгүй газар хашааны хажууд очиж зогсоод бүгдийг нь буулгасан ба шивээс Түвшээ Номиог “чи надаас урвасан муу янхан чамайг би ална” гэж сүрдүүлээд, намайг болохоор “чи шинэ янхан уу” гэж асууж байсан. Номио бид хоёрыг “хувцсаа тайлаад, шалдал” гэхээр нь бид хоёр хувцсаа тайлахгүй гэхэд хөл, шилбэ рүү өшиглөөд нүүр рүү алгадаж зодсон ба миний хоёр нүдийг “ухна” гээд хуруугаараа хатгаж байсан. Номио бид хоёр хувцсаа өөрсдөө тайлсан ба тэр үед машинд байсан хүмүүс буугаад тойроод зогсож байсан. Миний анзаарснаар бол Цэцэг, мөн өөрийгөө харгалзагч гээд урд сууж явсан залуу хоёроос бусад нь шивээс Түвшээгийн дарамтанд явж байгаа бололтой үгээр нь хөдөлж явж байсан. Тэгээд шивээс Түвшээ, Но, бид хоёрыг “та хоёр бие, биенийхээ бэлэг эрхтэнг долоо” гээд машины арын суудал дээр долоолгосон. Энэ үед шивээс Түвшээ “бичлэг хий” гэхэд бичлэг хийдэг гар утас олдохгүй байтал нөгөө харгалзагч гэх залуу гар утсаа гаргаж өгөөд, Цэцэг гэх эмэгтэй санаачлагаараа бичлэг хийж эхэлсэн. Түвшээ, Но бид хоёрыг заналхийлж бие биенийх нь бэлэг эрхтэнг долоолгож байсан ба Цэцэг хөлөө өргө, ингэ, тэг гээд хажуунаас зааж байсан. Тэгээд нэг дэх бичлэгийг хийсний дараа Түвшээ Номиог “хувцсаа өмс” гээд, Довийг “хувцсаа тайл” гэж тайлуулаад намайг газар хэвтүүлээд Доваар миний бэлэг эрхтэнг долоолгосон. Мөн надаар Довийн бэлэг эрхтэнг хөхүүлсэн. Мөн Цэцэг Довийг урдаа сөгдүүлээд алгадаад зодоод байх шиг байсан. Шивээс Түвшээ бол бид нарыг зодож, цохиж, дарамтлан ёс бус зүйл хийлгэсэн. Энэ үйлдлийг хийхэд нь Цэцэг утсаар бичлэг хийж өөгшүүлж дэмжиж байсан. Урд талын суудал дээр сууж явсан өөрийгөө харгалзагч гэх залуу Түвшээтэй архи уугаад нэг өндөр охиныг өвөр дээрээ суулгаад, тэврээд хувцасны цаанаас хөхийг нь базаад явж байсан. Жаргал нь Цэцэг, Өнө нараас бусдыг нь үгээрээ айлгаж дарамталж байсан. Тэр Өнө гэх залуу Жаргалтай найз бололтой их дотно ярилцаж, инээлдэж архи ууж хамт явсан, мөн бичлэг хийхэд гар утсаа гаргаж өгч байсан. Өнө нь архи уусан боловч биеэ хянах чадвартай байсан, 

 

   гэрч Б.Оюунтөгсийн ... Тэр машиныг жолоодож явсан гэрийн эзэн гэх залуу нь Жаргалаас их айж, хэлсэн болгоныг нь хийж байсан. Тэгээд Саппоро дээр очоод зогстол нэг банди хажуугаар нь явж таарахад Жаргал “Шараа нааш ир” гэж дуудсан. Тэр хүүхдийг ирэхэд нь Жаргал бууж машинд суулгаад Шараагийн толгой руу нь цохиод, алгадаад заналхийлээд “охин байна уу” гэж асуухад Шараа нь уйлаад “Тахилтад Номио байгаа” гэж хэлэхэд Жаргал “Тахилт руу явъя” гээд хөдөлсөн. Тэгснээ замдаа зогсоод Шараа гэх хүүхдийг өөрийнх нь пүүзний үдээсээр 2 гарыг нь хүлээд, пүүзийг нь тайлуулаад зугтчихна гээд суулгасан. Тэгээд Шараагаар Тахилтад нэг айл заалгаад хашааны гадаа зогсоод, Жаргал, Шараа, жолооч залуу нарыг дагуулаад хашаа руу орсон. Удалгүй тэр гурав өөр хоёр охин, нэг залууг дагуулж гарч ирсэн. Жаргал нэг охиныг нь “чи надаас зугтаасан” гээд Шараагийн хамт машины багааж руу хийчихсэн. Тэгснээ замдаа сүүлд суулгасан залууг машинаас буулгаад явуулсан ба цаашаа яваад нэг зэлүүд газар хашааны захад очиж зогссон. Тэгээд бүгдийг нь буулгаад, Жаргал нь Шараа болон хамт суусан хоёр охиныг зодож, цохиж байгаад “хувцсаа тайл” гээд шалдлуулсан ба гар утас гаргаад ир гэж байгаад машины урд сууж явсан шоронгийн харгалзагч гэх залуугийн гар утсаар Жаргал бичлэг хийж эхэлсэн. Жаргал сүүлд машинд суусан 2 охиныг машин дотор суулгаад бие, биенийх нь бэлэг эрхтэнийг долоолгож бичлэг хийсэн.  Бичлэг хийх үед Жаргал, хамт явсан Нандиа гэж байсан байх эмэгтэй тэр хоёр охиныг ингэ тэг гээд байрлал, хөдөлгөөн зэргийг нь зааж өгсөн. Бичлэг хийж дууссаны дараа бүгдийг нь хувцсыг өмсгөөд Нандиа нь Шараа болон бичлэг дээр гарч байгаа хоёр охиныг толгой түрүүгүй цохиж зодож байсан. Жолооч ах өөрийн “Кроун” машинаар бид нарыг авч явсан ба тэр ахыг Жаргал сүрдүүлээд айлгаад авч явж байсан. Машины урд суудал дээр сууж явсан шоронгийн харгалзагч намайг өвөр дээрээ суулгаад Жаргалд “энэ охиныг чинь би аваад явъя, маргааш аваад ирье” гэж байсан ба Жаргалыг хориглоогүй, бичлэг хийж байхад хараад, “тэрнийх нь хөх гоё юм” гээд инээгээд зогсож байсан. Нандиа гэх эмэгтэй бол Жаргалтай хамтран бичлэг хийсэн. Мөн тэнд байсан Шараа болон бичлэг дээр гарч байгаа охидуудыг зодож цохисон, 

 

   гэрч Э.Баатарцогтын ...Тэнд унтаж амарч байтал үүрээр 06 цагийн үед байх гаднаас байшингийн хаалга цохиод 2 ах орж ирсэн ба шанаан дээрээ шивээстэй Жаргал гэх ах намайг түлхэж зодоод, Но, Хан, бид гурвыг “гараад ир” гээд дагуулаад гарсан. Хашааны гадаа хар хөх өнгийн “Кроун” маркийн машин зогсож байсан ба Түвшээ гэх ах машины багаажийг онгойлгоход Довийн гарыг хүлчихсэн байдалтай байсан ба Ног ийшээ ор гээд багааж руу оруулсан гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Жаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр си ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. 

 

Мөн шүүгдэгч Б.Түшинжаргал нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” зочид буудлын 404 тоот өрөөнд хохирогч А.Сувд-Эрдэнийн 584 000 төгрөгийн үнэ бүхий “Айфопе-6 с” маркийн гар утас, хохирогч М.Заяа гийн 1 200 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси с-8” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

 

2018 оны 6 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дестиний релакс” гоо сайхны салон дотор Эрдэнэцэцэгт байсан хохирогч Б.Сэргэлэнгийн 176 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг с-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн,

 

мөн Г.Эрдэнэбулгантай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 60 дугаар байрны орчим хохирогч Э.Билэг ийн 96 000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” маркийн гар утас, 56 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн гар утас, бэлэн 20 000 төгрөгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь

 

хохирогч З.Билэг ийн ...Од кинотеатр дөнгөж өнгөрөөд явж байтал миний хоёр талаар хоёр залуу өнгөрөх шиг болсон. Тэгсэн миний гарт байсан “Скай вега” маркийн гар утсыг нэг залуу нь булаагаад зугтсан. Тэгэхээр нь би миний хажууд явж байсан нөгөө залууг нь барьж зууралдаад “та нар утас өгөөч, нөгөө хүнээсээ миний утсыг авч өг, хулгайч, дээрэмчин нараа” гэсэн. Тэгсэн нөгөө залуу нь “би чиний утсыг авсан юм уу” гэж хэлэх шиг болсон. Тэгээд би тухайн залуутай зууралдаад Од кинотеатр өнгөрөөд баруун тийшээ явсан машин зам руу явсан. Явж байх замдаа би зууралдаж байсан залууд миний утас авсан гээд цүнхээ ухаж байтал цүнхний арын цахилгаантай халааснаас “Самсунг” маркийн жижиг цагаан утсаа гаргаж ирэхэд нөгөө залуу булаагаад авчихсан. Миний утсыг эхлээд авч зугтдаг залуу нь хол очиж зогсчихоод хараад байсан. Тэгээд зууралдаж явсаар байгаад 60-р байрны ард ойролцоо гражнуудын урдуур явж байхад нөгөө залуу нь миний гарыг тавиулах гээд намайг толгой руу 2-3 удаа цохисон. Тэгсэн надтай зууралдаж байсан залуу миний хамар руу гараараа унатал хүчтэй цохисон. Тэгсэн миний утсыг булаасан залуу нь шатаар түрүүлээд буучихсан надтай зууралдаж байсан залуу араас нь шатаар доошоо уруудаж буусан. Араас нь гүйгээд очиход нөгөө 2 залуу юу ч болоогүй юм шиг алхаад явж байсан. Би араас нь гүйцэж очоод шар царайтай халзан залуутай нь зууралдаж “чи яагаад миний хамар руу цохиж байгаа юм, намайг хар л даа цус гарчихсан байна” гэхэд намайг мангасдаж унагаасан. Тэгчихээд тэр 2 залуу шатаар уруудаад явах гэхэд нь би араас нь очсон чинь намайг шатны уруу түлхсэн, тэгээд цаашаа хэсэг болсон явдлыг санахгүй байна. Намайг шатнаас уначихсан байхад намайг цохиод байсан. Мөн түрийвчинд байсан 20 000 төгрөгийг Жаргал булааж авсан,

 

хохирогч М.Заяа гийн... Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Сэлбэ” нэртэй зочид буудлын 404 тоот өрөөнд явж орсон. Удалгүй 03 цагийн үед байх Сувд гаднаас ганцаараа орж ирээд сууж байтал Чой ах тасраад унтчихсан байсан. Харин шивээс Түвшээ гэх ах янз бүрийн шорон, ууланд 2-3 сар байсан, уур хүргэсэн хүнийг шууд хутгална гээд айлгаад байсан учир Сувд бид 2 явлаа гээд байж байтал гаднаас нөгөө Мягаа ах ороод ирсэн чинь Жаргал нь түүнээс тамхи өг гээд нэхээд байсан. Харин Мягаа нь “надад тамхи байхгүй” гэсэн чинь уурлаад “тэгвэл чи утсаа өгч бай” гэхэд Мягаа “байхгүй, цэнэггүй” гэсэн чинь Жаргал над руу “чи утсаа өгч бай, би хүн рүү залгаад ярьмаар байна” гэхээр нь би “утсаа өгөхгүй, явлаа” гэсэн чинь уурлаад намайг сандал дээрээс түлхэж газар унагаад, миний гарт байсан Самсунг галакси плас С-8 маркийн гар утсыг авсан. Эргэж хараад “чи ч гэсэн бас Баярхүү рүүгээ ярьчихаж магадгүй” гэж хэлээд Сувд-Эрдэнийн халаасанд байсан I phone 6-s маркийн гар утсыг нь шууд аваад удалгүй Мягаатай хамт гараад явсан. ... Тэр хүн шууд намайг сандал дээрээс түлхэж унагаад гарт байсан гар утсыг шууд булааж авсан. Тэгээд эргээд Сувдэс гар утсыг нь халаасанд нь гараа өөрөө хийгээд авсан. Харин бид 2 хариуд нь айгаад ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байж байгаад утсаа дээрэмдүүлсэн,

 

хохирогч А.Сувд-Эрдэнийн ... Тэгээд 02 цагийн үед тус пабаас гарч байхад Заяа  над руу утсаар залгаад “энд нэг аймаар шоронгийн царайтай, шорон ярьсан хүн байна, чи намайг ирээд аваач” гэхээр нь би байгаа газрыг нь асуугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох 10 дугаар хороолол, “Сэлбэ” нэртэй зочид буудлын 4 давхарт байрлах 404 тоот өрөөнд яваад очсон чинь нэг эрэгтэй хүн тасраад унтсан, мөн өөр нэг шоронгийн царайтай гэх /Жаргал/ хүн эсрэг талд нь сандал дээр суусан, манай найз Заяа  тэр 3 байж байсан. Ингээд намайг Золоо хажуудаа суулгасан ба би явцгаая гэсэн чинь надад “шууд ингээд гарч болохгүй байна 2-лаа жаахан аргалж байгаад гарахгүй бол би айгаад байна” гэхээр нь за, за гээд сууж байсан чинь гаднаас нэг намхан бор, барзгар царайтай эрэгтэй хүн ороод ирсэн. Ингээд хэсэг хугацаа өнгөрсөн ба би “явцгаая” гээд Заяа г аваад гарах гэхэд нөгөө Жаргал гэсэн байх ах уурлаад эхэлсэн ба шууд янз бүрээр хараагаад “явуулахгүй, чи юу юм бэ” гээд намайг загнаад байсан. Ингээд гэнэт Заяа г түлхэж унагаад, гарыг нь дарж байгаад гарт нь байсан гар утсыг нь авсан. Тэгээд босч ирээд над руу “чи бас ярьчихна биз дээ” гээд шууд миний халаасанд гараа хийгээд гар утсыг маань аваад нөгөө бор царайтай сүүлд ирсэн ахтай гараад явсан,

 

хохирогч Б.Сэргэлэнгийн ... 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай ажил болох БГД-ийн 4 дүгээр хороо, “Дестиний релакс” гоо сайхны салонд 19 цагийн үед гоо сайханч Насанжаргал, дадлагажигч Эрдэнэцэцэг бид 3-ыг ажиллаж байх үед захирлын найз Батбаярын танил гэх Түвшин гэх залуу согтсон байдалтай үл таних эрэгтэй, эмэгтэй нарын хамт орж ирсэн. Орж ирэнгүүтээ “захирлынхаа өрөөгөө онгойлго, ална шүү” хэмээн хашгираад гараараа далайлган сүрдүүлээд байсан. Гоо сайхны өрөөнөөс гарч ирээд Насанжаргалыг “утсаа аваад ир” гэж хэлсэн ба аваачаад өгмөгц “чи ийм утас барьдаг хэн бэ” гэж хэлээд шалан дээр шидчихсэн. ... Гараад явсных нь дараа Эрдэнэцэцэг надад хандан “түрүүн гоо сайхны өрөөнд байсан чиний гар утсыг Түвшин гэх залуу булаагаад авчихсан шүү” гэж хэлсэн ба би гоо сайхны өрөөнөөс гар утсаа хайгаад олоогүй,              

 

гэрч Б.Болдхуягийн ... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ээжээр хэрэг болсон гэх газрыг заалгаад тухайн газар очиж ойр орчмын камеруудыг шүүж үзэхэд хэргийн газартай ойролцоо байх ломбардын камер дээр 2 залуу зугтаж байгаа ээж хойноос нь хөөж байгаа бичлэг, бас мөнгөлөг саарал өнгийн Приус машинтай залуу цагдаа дуудаад зодсон этгээдийг зааж өгч байгаа бичлэг байсан. ... Тэгээд 2-3 хоногийн дараа Аз жаргал СӨХ-ийн камерийг шүүж үзэхэд болсон үйл явдал бичигдсэн байсан гэсэн мэдүүлгүүд,

 

...хохирогчийг өрөөнд оруулж 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр таныг дээрэмдсэн хүн эдгээр хүмүүс дотор байгаа эсэхийг зааж өгнө үү, сайн харна шүү, буруу хүн таньж болохгүй гэж асуухад хохирогч З.Билэг  таниулж буй хүмүүс рүү харж байснаа 4 дугаартай А.Жаргал руу зааж энэ хүн мөн байна гэж заав. Хохирогч З.Билэг ээс та энэ хүний ямар шинж, төрхөөр нь таньж байна гэж асуухад “тухайн үед гадаа гэгээтэй байсан. Тийм учраас намайг дээрэмдсэн хоёр залуугийн нэг мөн байна. Би энэ хүнийг хараад шууд таньж байна гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Билэг  аз жаргал СӨХ авсан бичлэг”-ийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны 8 дугаар сарын 03, 10 дугаар сарын 11, 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Гэрэгэ-эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

“Хүн хулгайлах” гэмт хэрэг нь хүний хувийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдан, хүнийг өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, нууц, далд аргаар эзэрхийлэн авч, өөрийн эрхшээлд оруулан, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж байгаа үйлдэл юм.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 13.2 дах хэсгийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Жаргалын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2,

шүүгдэгч Т.Өнөийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

шүүгдэгч Э.Цэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх А.Жаргалыг хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн,

 

Э.Цэцэгийг хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явсан,

 

Т.Өнөийг хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

 

Хохирогч Дов, Но, Хан нар шүүгдэгч нараас гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч А.Жаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Өнө, Э.Цэцэг нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан, ялгамжтай хорих ял оногдуулж, А.Жаргалд оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

 

Э.Цэцэг, Т.Өнө нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Т.Өнө, Э.Цэцэг нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

 А.Жаргал, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, төлөх төлбөрийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчээс 584 000 төгрөг гаргуулан хохирогч А.Сувдд, 1 200 000 төгрөг гаргуулан хохирогч М.Заяа д, 176 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Сэргэлэнд, 581 600 төгрөг гаргуулан хохирогч Э.Билэг т тус тус олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Шивээс Түвш” гэсэн си ди 1 ширхэг, “Билэг  Аз жаргал СӨХ авсан бичлэг” гэсэн си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Цэцэг, Т.Өнө нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон тул

өмгөөлөгч Бурмаагийн “миний үйлчлүүлэгч Цэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн зүйлийн 3 дах хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жаргал, Довийг дарамтлаад айлган сүрдүүлээд Номио, Хан нарын гэрийг заалгаад Номио, Хан нарыг авах гээд явсан байгаа. Жаргал нь гэртээ байсан Номио, Хан нарт хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр машинд суулгаж, бусдыг хүч хэрэглэж хулгайлсан үйлдэлд Цэцэг үгээрээ ч, үйлдлээрээ ч оролцоогүй. Жаргал нь Номио, Хан, Дов нарыг хүч хэрэглэсэн бэлгийн ёс бус үйлдэл хийлгэсэн байсан. Жаргал өөрөө эхэлж гар утсаараа бичлэг хийсэн. Бичлэг хийж байх явцдаа бичлэгийг үргэлжлүүлэн хий гээд Цэцэгт бичлэг хийж байсан гар утсаа өгсөн байдаг. Цэцэг өөрийн санаачлагаар энэ бичлэгийг хийгээгүй. Цэцэг тухайн үед Жаргалын дарамт шахалтаар бичлэг хийсэн.  Тиймээс Цэцэгийг цагаатгаж өгнө үү”,

 

өмгөөлөгч Минжүүрдоржийн “Өнө хохирогч нарт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийгээгүй, тэр бусдыг зодоогүй. Өнөийн яг ямар оролцоо байгааг улсын яллагч тодорхойлоогүй. Өнөийн гар утсыг Жаргал аваад бичлэг хийсэн нь түүнийг буруутгах боломжгүй. Гэмт хэргийн обьектив шинж байхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана уу” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Өнө “...Би Жаргалтай хамт байж байтал тэр Хөдөө аж ахуйн яамны тийшээ өөр газар оръё, хүргээд өгье гэхээр нь хамт явсан. Би машинд нь ороод, 04-8 цагийн хооронд унтсан байсан. Тахилтад очсон, тэнд юу болсон талаар мэдэхгүй, санахгүй байна. Гэтэл цагдаа нар ирэхэд би сэрсэн. Би унтаж байсан тул Жаргал юу хийсэн талаар мэдэхгүй. Намайг унтаж байсныг гэрч хохирогч нар мэднэ. Гэтэл тэд намайг гүтгэсэн байна. Тэр үед намайг хэн ч шоронгийн харгалзагч гэж дуудаагүй. Мөн намайг өвөр дээрээ эмэгтэй хүн суулгаад, хөхийг нь барьсан, Жаргал ахыг хөөргөөд байсан гэж худал мэдүүлсэн байна. Би Жаргал ахтай анх бааранд уулзсан цагаас эхлэн гар утсаа түүнд өгсөн байсан. Би Жаргалтай бүлэглэн гэмт хэрэг хийгээгүй”,

 

шүүгдэгч Э.Цэцэг “...Жаргал ах, Хан, Но нарыг гэрээс нь авахаар явж байна гэдгийг би мэдээгүй. Дов өөрөө Жаргал ахыг гэр рүүгээ дагуулж явсан. Жаргал ах надад “бичлэг хий” гээд гар утас өгөхөөр нь бичлэг хийсэн болохоос би өөрийн санаачлагаар бичлэг хийж, Но, Хан нарт тэг, ингэ гэж үйлдлийг нь заагаагүй. Би Жаргал ахын эрхшээлд явсан. Тухайн үед Жаргал ах согтуу байсан бөгөөд машинд хамт эрэгтэй хүмүүс түүний үйлдлийг болиулж, хориглож чадахгүй байсан тул би “боль” гэж хэлж чадаагүй. Би хэрэг хийгээгүй” гэж үйлдсэн гэмт хэргээ хүлээхгүй байгаа боловч тэдний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

А.Жаргал нарт холбогдох эрүүгийн 1808045191504 дугаар хэргээс Г.Эрдэнэбулганд холбогдох хэргийг тусгаарласан болно.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 826 дугаар шийтгэх тогтоолоор А.Жаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ. Гэтэл шүүгдэгч уг ялыг эдлээгүй гэж мэдүүлж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасны дагуу уг ялыг эдлүүлэх, эсхүл хорих ялаар солих эсэхийг эрх бүхий байгууллага хуульд заасны журмын дагуу шийдвэрлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтандуулгын Жаргалыг бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан,

бусадтай хамтран бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн,

шүүгдэгч Боржин овогт Энхтуяагийн Цэцэгийг бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан,

шүүгдэгч Бэйсийнхэн овогт Туужийн Өнөийг бусадтай хамтран хохирогчид хүч хэрэглэн хоёр, түүнээс олон хүнийг эрхшээлдээ оруулан авч явж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Жаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч Боржин овогт Энхтуяагийн Цэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч Бэйсийнхэн овогт Туужийн Өнөт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч А.Жаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн А.Жаргалын эдлэх хорих ялын хэмжээг 6 жилээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар А.Жаргалд оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

 

Э.Цэцэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

 

Т.Өнөт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

шүүгдэгч Э.Цэцэг, Т.Өнө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

тэдний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Жаргалын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 248 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 хоног, нийт 326  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Цэцэг, Т.Өнө нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Но, М.Хан, Б.Дов нар нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Жаргалаас

584 000 төгрөг гаргуулан хохирогч А.Сувдд,

1 200 000 төгрөг гаргуулан хохирогч М.Заяа д,

176 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Сэргэлэнд,

581 600 төгрөг гаргуулан хохирогч Э.Билэг т тус тус олгосугай.

 

9. А.Жаргалд холбондох энэ 1808045191504 дугаар хэргээс Г.Эрдэнэбулганд холбогдох 1902000000093 тоот хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Шивээс Түвш” гэсэн си ди 1 ширхэг, “Билэг  Аз жаргал” СӨХ гэсэн си ди 1 ширхэг, нийт 2 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

 

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Жаргал, Э.Цэцэг, Т.Өнө нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН