Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1561

 

      Зохигчдын эвлэрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Хэргийн индекс 135/2016/01629/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, *** тоотод оршин суух ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** тоотод оршин суух *******ийн ******* /РД: *******/, Шаравын ******* /РД: *******/ нарт холбогдох,

“3,975,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.*******, Ш.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэлийн шаардлагын 3,975,000 төгрөгийн 475,000 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөг болгосныг хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна, хариуцагч нар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө болох маркийн ДАХ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг ******* ХХК нь Б.*******ийн нэр дээр шилжүүлэн өгнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******, Ш.******* нарт холбогдуулан нийт 3,975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлагын 3,975,000 төгрөгийн 475,000 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөг болгосныг хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч нар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө болох маркийн ДАХ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг ******* ХХК нь Б.*******ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Ш.******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын 3,975,000 төгрөгийн 475,000 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөг болгосныг хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч нар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгө болох маркийн ДАХ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг ******* ХХК нь Б.*******ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,275 төгрөгийг хариуцагч Б.*******, Ш.******* нараас, 39,275 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол  шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ