| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00580/И |
| Дугаар | 130/ШШ2016/00621 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2016/00621
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь с Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мангилик ,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт орших, РХХК / захирал Н.Б, утас *****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - гийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, утас *****, РД:*****М овогт Шн Шд холбогдох нэхэмжлэлийг 2016 9 дүгээр 14-ний
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан түлшний үнэ 151200 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги болох 75600 төгрөг нийтдээ 226800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч РХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Ш нь 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 151200 төгрөгийн үнэ бүхий 90 литр дизель түлшийг /90 литр х 1680=151200төг/ 14 хоногийн хугацаатайгаар зээлээр авсан юм. Хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 1 хувийн алданги тооцохоор тохиролцсон билээ. Гэтэл Ш.Ш нь авсан зээлээ одоо хүртэл төлж барагдуулаагүй. Үүнээс болж манай байгууллагыг хохироож байна. 2016 оны 2-р сарын 15-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 13-ны өдөр хүртэл 210 хоног хэтрүүлсний алданги /151200 төг х 1 %=1512 х 210хоног/= бүгд 317520 төгрөгийн алданги гарч байгаа боловч тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 75600 төгрөг болж байна. Иймд Ш.Шаас үндсэн зээлээр худалдан авсан түлшний үнэ 151200 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги болох 75600 төгрөг нийтдээ 226800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч РХХК шүүхэд гаргасан хүсэлтэд: Хариуцагч Ш.Шаас нэхэмжилсэн 226800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг сайн дураар биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч РХХК нь Зээлээр худалдан авсан түлшний үнэ 151200 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги болох 75600 төгрөг нийтдээ 226800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөгийг Ш.Шаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ш.Ш сайн дураар биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Ш.Ш нь зээлээр худалдан авсан түлшний үнэ 151200 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги болох 75600 төгрөг нийтдээ 226800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч РХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7459 төгрөгийн тал нь болох 3729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 3729 /гурван мянаг долоон зуун хорин есөн/ төгрөгийг, хариуцагч Ш.Шаас 3729 /гурван мянаг долоон зуун хорин есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч РХХК-д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан хариуцагч М овогт Шн Ш нь зээлээр худалдан авсан түлшний үнэ 151200 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги болох 75600 төгрөг нийтдээ 226800 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч РХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7459 төгрөгийн тал нь болох 3729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 3729 /гурван мянаг долоон зуун хорин есөн/ төгрөгийг, хариуцагч Ш.Шаас 3729 /гурван мянаг долоон зуун хорин есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч РХХК-д олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК