Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

   2020        03          06                                         220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Д.Тулга, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /1484/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Тулгад холбогдох эрүүгийн 2005 0023 80103 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,

2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 662 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар,

2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 453 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 31 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн,

2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 346 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн түүний биечлэн, эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1083 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Тулга.

Шүүгдэгч Д.Тулга нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 2 давхарт үйлчлүүлж явсан иргэн Т.Бүү гийн гадна куртикний халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А-50” загварын 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 585 600 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Д.Тулга мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгайлж авсан гар утсыг буцааж өгсөн. Өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Бүү  мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би “Хархорин” худалдааны төвийн 1 давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээс мөнгө авах гэтэл ажиллахгүй байхаар нь 2 давхар дахь АТМ-аас мөнгө авах гээд цахилгаан шатаар 2 давхарт гараад АТМ-аас 20 000 төгрөг аваад гадуур куртикныхээ баруун талын халааснаас өөрийн “Самсунг А-50” гар утсаа үзтэл алга болсон байсан. Тэгээд “Хархорин” захын хяналтын камерыг шүүлгэтэл цахилгаан шатан дээр нэг эрэгтэй хүн авч байгаа харагдаж байсан. Би гар утсаа 2019 оны 8 дугаар сард Мобикомоос 860 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа олж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 5-6 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Мягмарсүрэн мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16-18 цагийн хооронд гаднаас 40 орчим насны эмэгтэй орж ирээд “гар утас авч байгаа юу” гэхээр нь “ямар утас” гэж хариулахад “Самсунг А-50” загварын цэнхэр өнгийн гар утас гаргаж ирээд “300 000 төгрөгийн хэрэг гараад байна” гэхээр нь би “250 000 төгрөгөөр авна” гээд тэр эмэгтэй надад бичиг баримтаараа 250 000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай гар утсаа барьцаанд тавьсан. Тэр эмэгтэй маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирээд авсан мөнгөнөөсөө 155 000 төгрөг хасуулаад “би хөдөө ажлаар явах болсон. Манай Золзаяа гэх эмэгтэй авна” гээд нэрээ шилжүүлээд гарсан. Надад үндсэн авсан мөнгөний үлдэгдэл 95 000 төгрөг, хүүний мөнгө 17 500 төгрөг, нийт 112 500 төгрөгийг анх надад гар утас барьцаалан мөнгө зээлсэн Ч.Уранцэцэгээс нэхэмжилж байна.

М.Мягмарсүрэн миний бие “Самсунг А-50” загварын гар утсыг Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст хураалгасан. 2020 оны 01 дүгээр сарын 31-нд Уранцэцэг, Золзаяа хоёроос хохирлын мөнгө 112 500 төгрөг авсан. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 12-13, 68 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Золзаяа мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад танил эгч Уранцэцэг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” захын гарцны ойролцоо зогсож байхад 40 орчим насны намхан шар царайтай, халамцуу ах ирээд “гар утас авах уу” гэхээр нь “авна, ямар гар утас байгаа юм” гэхэд “Самсунг А-50” загварын цэнхэр өнгийн гар утас үзүүлэхээр нь “хэдэд өгөх юм” гэхэд нөгөө залуу “150 000 төгрөгөнд ав” гэхээр нь би үзээд 120 000 төгрөгөөр авахаар болоод би хүнээс 120 000 төгрөг зээлээд нөгөө залууд өгч явуулсан. Тэгээд Уранцэцэг замын хойшоо гараад Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Хишиг” нэртэй ломбарданд 250 000 төгрөгөөр тавиад хүнээс зээлсэн 120 000 төгрөгөө өгсөн. Тэгээд удалгүй “Хархорин” захын цагдаа нарт баригдсан. Би хулгайн гар утас байсныг мэдээгүй гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Уранцэцэг мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” захын гадаа гүүрний доор Золоогийн хамт зогсож байхад үл таних 40 орчим насны, намхан, халамцуу залуу ирээд “гар утас авах уу” гэхээр нь “авна, үзье” гэхэд цэнхэр өнгийн “Самсунг А-50” загварын гар утас үзүүлэхээр нь “хэдэд өгөх юм” гэхэд нөгөө залуу “150 000 төгрөгөнд ав” гэхээр нь бид хоёр 120 000 төгрөгөөр авахаар болоод Золоо бид хоёр таньдаг хүнээсээ мөнгө зээлээд нөгөө залууд 120 000 төгрөг өгч явуулсан. Тэгээд бид хоёр замын хойшоо гараад “Хишиг” нэртэй ломбарданд 250 000 төгрөгөөр тавиад, буцаад зам гараад Хархорингийн гадаа очиход тэнд юм зардаг залуу “та хоёрыг цагдаа дуудаж байна” гэхээр нь яваад очтол “та хоёр Самсунг А-50 загварын гар утас авсан уу” гэхээр нь “авсан” гэж хэлээд гар утас аль ломбарданд байгааг хэлсэн. Тэгээд гэр рүүгээ харьж амраад маргааш өглөө нь гар утас тавьсан ломбард дээрээ очоод 155 000 төгрөгийн хасалт хийгээд ломбардны хүнд “Золзаяа гэж хүн ирж авна” гэж хэлээд би хөдөө Булган аймаг руу ажлаар явсан гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 585 600 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Хар өнгийн дэлгэцтэй ар тал нь цэнхэр өнгөтэй “Самсунг А-50” загварын ЕМАЙ 356644103467242, 356645103467249 дугаартай гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Тулга нь 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 662 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар,

2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 453 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 31 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн,

2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 346 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн түүний биечлэн, эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1083 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэжээ.

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Тулга нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15-16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 2 давхарт хохирогч Т.Бүү гийн гадна куртикний халааснаас түүний эзэмшлийн, “Самсунг А-50” загварын 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Бүү , гэрч М.Мягмарсүрэн, О.Золзаяа, Ч.Уранцэцэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Тулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “Самсунг А-50” загварын гар утсыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Лэгдэн овогт Дэлгэрбатын Уугантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Уугантулгыг 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Тулгад оногдуулсан 09 (ес) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Уугантулгын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Тулга бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН