Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

 

   2020           3         06                                      222         

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: Л.Баяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баяр т холбогдох эрүүгийн 2005 0042 00266 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр 01-ний өдрийн 491 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Баяр .

 

Л.Баяр  нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кентавр” нэртэй зочид буудлын караокед иргэн Г.Чимэг тэй маргалдан зодож, баруун хацар, эрүүний булан, зүүн хацрын цус хуралт, дээд уруул, хүзүүний баруун дээд гадаргуу хэсгийн зулгаралт, дээд, доод уруулын гадна, дотор хэсгийн язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, баруун бугуй, баруун чигчий хурууны зулгаралт, баруун хөх, зүүн гуяны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Л.Баяр  мэдүүлэхдээ:

Би Чимэг тэй 7 сарын хугацаанд үерхсэн. Хэрэг үйлдэгдэх үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өөрийгөө удирдаж чадаагүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Цаашид согтууруулах ундаа хэрэглэхгүй. Хохирогчоос уучлалт гуйж, хохирогч надтай сайн дураар эвлэрсэн ба шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгө болох 120 000 төгрөг нэхэмжилсэнийг төлсөн. Прокурортой 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг тохиролцож, сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Чимэг  мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нийг шилжих шөнө миний бие найз залуу Баяр  болон түүний ажлын түншүүд болох хоёр солонгос эрэгтэйтэй хамт дөрвүүлээ Модны хоёрын дунд замд байрлах “Кентавр” гэдэг нэртэй караокед орж үйлчлүүлсэн юм. Бид дөрөв тухайн караокед ороод нилээн олон пиво захиалж уугаад сууж байгаад тухайн хоёр солонгос эрэгтэйчүүд амрахаар явсан. Тэгээд манай найз залуу Баяр  бид хоёр караокены өрөөнд үлдээд байж байтал Баяр  намайг нөгөө хоёр солонгос эрэгтэйтэй хардаад “янхан” энэ тэр үгээр доромжилж эхэлсэн. Би буйдан дээр сууж байтал Баяр  гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд босоод би тухайн караокены өрөөнөөс гараад явж байтал Баяр  араас гарч ирээд миний зүүж байсан ороолтноос татахад нь би ар нуруугаараа газар унасан. Тэгээд би газраас босоод Баяр тай хэрүүл хийж байгаад гадагшаа гараад цагдаа дуудсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Баяр  учруулсан. Баяр  миний уруулыг шүдээрээ хазаж гэмтээсэн. Мөн миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Миний гар болон хоёр гуя цээж хэсгээс базаж хөхрүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Баяр тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, хохирлоо нөхөн төлүүлж, гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 10-11, 26-27, 72 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1705 тоот дүгнэлтэд:

1. Г.Чимэг ийн биед баруун хацар, эрүүний булан, зүүн хацрын цус хуралт, дээд уруул, хүзүүний баруун дээд гадаргуу хэсгийн зулгаралт, дээд, доод уруулын гадна, дотор хэсгийн язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, баруун бугуй, баруун гарын чигчий хурууны зулгаралт, баруун, зүүн хөх, баруун зүүн гуяны цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Л.Баяр  Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр 01-ний өдрийн 491 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Л.Баяр  нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кентавр” нэртэй зочид буудлын караокед хохирогч Г.Чимэг ийг бусадтай хардан зодож, баруун хацар, эрүүний булан, зүүн хацрын цус хуралт, дээд уруул, хүзүүний баруун дээд гадаргуу хэсгийн зулгаралт, дээд, доод уруулын гадна, дотор хэсгийн язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, баруун бугуй, баруун чигчий хурууны зулгаралт, баруун хөх, зүүн гуяны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Чимэг  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1705 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Л.Баяр ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Г.Чимэг  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “Баяр тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, хохирлоо нөхөн төлүүлж, гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Л.Баяр  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Баянхүлэг овогт Лхагвасүрэнгийн Баяр ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Баяр ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Баяр  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Баяр  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Чимэг  хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Баяр т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН