| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0086/Э |
| Дугаар | 0099 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 0099
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч, шүүгдэгч Г.Г,
хохирогч, шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ш овогт Гын Г, М овогтой Бын Ч нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Ш овогт Гын Г нь Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
2. М овогтой Бын Ч нь Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” сувиллын газарт захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караоке дотор иргэн Б.Чыг “нойлд удаан суулаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хамрын нуруу, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, зүүн эгэмд цус хуралт, зүүн чигчий хуруунд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт;
Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караоке дотор иргэн Г.Гг “нойлын хаалга өшиглөж, удаан суулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн эгэм, баруун тохой, баруун алганд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүүлэгт:
Г.Г шүүгдэгчээр мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз Ариунсанаа, Жавлантөгс нартай “...” гэх нэртэй караокед орсон. Доод давхарын VIP өрөөнд сууж байгаад ариун цэврийн өрөө орох гээд дээш гарсан. Тэгтэл ариун цэврийн өрөө түгжээтэй байсан. Би ариун цэврийн өрөө хурдан орох шаардлагатай байсан учир хаалгыг нь цохиход хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд хоорондоо маргалдсаны улмаас зодолдсон. Бид хоёрыг Ариунсанаа, Жавлантөгс нар ирж салгасан гэв.
-хохирогчоор мэдүүлэхдээ: Б.Чтой үл ойлголцсоны улмаас миний нүүрэнд гэмтэл учруулсан. Одоо бүрэн эдгэсэн учир нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Б.Ч шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
-хохирогчоор мэдүүлэхдээ: Миний биед хамар, толгойнд 2-3 газар гэмтэл учирсан. Одоо эдгэрсэн учир нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
09-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цогт нэртэй караокены VIP өрөөнд найз Ариунсанаа, Жавхлантөгс нарын хамт орсон. Бид гурав пиво захиалж уугаад, юм яриад сууж байгаад би ариун цэврийн өрөө орохоор дээшээ гартал ариун цэврийн өрөөний хаалга түгжээтэй, дотор нь хүн байсан. Хэсэг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хаалгыг нь тогшоод “хурдан гараачээ” гэж хэлсэн чинь эмэгтэй хүн гараад ирэхээр нь би уурлаад “та нар ганцхан ариун цэврийн өрөөтэй байхад ямар уддаг юм бэ” гэж уурлаад шээс хүрээд тэсэхгүй, тэр хоёр эмэгтэйн хажуугаар зөрөхдөө шүргэчихсэн чинь сүүлд нэрийг нь мэдсэн Ч гэх эмэгтэй намайг түлхэхэд би маш хүчтэй газар унасан. Тэгээд босч ирээд би тэр эмэгтэйтэй барьцалдаж аваад, үснээсээ зулгаацалдаад байж байтал Жавхлантөгс гарч ирээд бид хоёрыг салгаад, гарцгаая гээд бид гурав гарсан. Би тухайн үед 2 пиво уусан байсан. Ч ч гэсэн уучихсан байсан. Ямар шалтгааны улмаас намайг цохисон талаар мэдэхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлийг Ч гараараа нүүр маажиж учруулсан. Надад өөр хэн нэгэн гар хүрч цохиж зодоогүй. Ч бид хоёр харилцан үсдэлцэж зодолдсон. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
2. Хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн орчимд ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “...” нэртэй караокены VIP өрөөнд орсон. Тавуулаа 2 шил архи хувааж уугаад 19 цагийн үед гарахаар болсон. Би текэн дээр очиж барменд нь “тооцоогоо бодож байгаарай, эгч нь ариун цэврийн өрөө ороод ирье” гэж хэлээд ганцаараа орсон. Тэгээд дөнгөж бие засчихаад гарахын хооронд нэг эмэгтэй хүн буюу Г ариун цэврийн өрөөний хаалга өшиглөөд орилоод байсан. Тэгэхээр нь би “за одоо гарлаа” гээд хаалга онгойлготол “чи одоо гэртээ байгаа юм уу” гээд орилохоор нь би “чи гарахын хооронд яасан сүртэй юм” гэж хэлсэн чинь миний үснээс ороогоод доош дарахаар нь гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажчихсан байх гэж бодож байна. Намайг доош дарчихаад гар, хөлөөрөө цохиод байсан. Тэр хооронд манай ажлынхан ирээд салгасан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Г нилээн согтуу байсан. Намайг ариун цэврийн өрөөнд удлаа гээд зодсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлийг Г гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. Надад өөр хэн нэгэн гарч хүрч цохиж зодоогүй. Г миний үснээс зулгаахаар нь би гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажсан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
3. Гэрч Б.Молорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай сувиллын дарга Чын төрсөн өдөр болоод ажлынхнаараа орой 17 цагийн орчимд гарсан. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “...” нэртэй караокены VIP өрөөнд орж 2 шил архи уусан. 19 цагийн үед караокенаас гарцгаах болоод Ч тооцоо хийчихээд ирье гэж хэлээд гарсан. Удаад байхаар нь би араас нь дээшээ гартал Ч ариун цэврийн өрөөний үүдэнд нэг эмэгтэй хүнд үснээсээ зулгаалгасан зогсож байсан. Тэгэхээр нь гүйж очоод дундуур нь ороод арай гэж салгаад байж байтал нөгөө эмэгтэйг нэг залуу салгаад аваад явсан. Бид ч гэсэн гарцгаасан ба гадаа цагдаа нар ирсэн байсан. Би тэндээсээ шууд харьсан. Тухайн үед Ч бага зэргийн согтолттой байсан. Нөгөө эмэгтэй болох Г нилээн согтуу байсан. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
4. Гэрч М.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн орчимд Ханын материалын эцэс дээр Г бид хоёр уулзаад караоке орохоор болж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караоке орсон. Бид хоёр тухайн караокены VIP өрөө орж, хүний тус бүр 3 пиво захиалаад уугаад сууж байтал найз Жавхлантөгс ирээд бид гурав суусан. Тэгж байтал Г “бие заслаа” гээд ариун цэврийн өрөө явсан. Тэгсэн чинь дээр хүмүүс орилолдоод байхаар нь Жавхлантөгс бид хоёр гартал ариун цэврийн өрөөний үүдэнд Г нэг эмэгтэйтэй үсдэлцчихсэн зогсож байсан ба Жавхлантөгс очиж салгаад байж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Г бага зэргийн согтолттой байсан. Сүүлд сонсоход ариун цэврийн өрөө орох гэж байгаад маргалдсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
5. Гэрч Д.Нарантуяа /... караокены зөөгч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20-21 цагийн орчимд намайг текэн дээр байж байхад хоёр эмэгтэй хүн хоорондоо маргалдаад, үсдэлцээд зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
6. Шүүгдэгч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материалын эцсийн автобусны буудал дээр найз Ариунсанаатай уулзаад, бид хоёр караокед суухаар болж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокед 20 цагийн орчимд орсон. Тэгээд тухайн караокены доод давхарт нь байдаг VIP өрөөнд орж, 6 пиво захиалж уугаад нилээн сууж байтал найз Жавхлантөгс ирсэн. Би ариун цэврийн өрөө орохоор дээшээ гартал ариун цэврийн өрөө түгжээтэй байсан ба нилээн хүлээгээд онгойлгохгүй байхаар нь хаалгыг нь хүчтэй цохисон. Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс Ч гарч ирээд “ямар сүртэй юм бэ” гээд над руу уурлахаар нь би хажуугаар нь зөрөхдөө Чыг шүргэчихсэн чинь намайг түлхэж унагаасан. Би босч ирээд уурлаад, бид хоёр хоорондоо барилцаад, үснээсээ зулгаацалдаад ноцолдож байтал найз Жавхлантөгс ирээд намайг салгаад, дээшээ гарч тооцоогоо хийж байтал цагдаа нар ирсэн. Би тухайн үед хоёр пиво уусан байсан. Ч ч гэсэн уучихсан байсан. Ямар шалтгааны улмаас намайг цохисон талаар мэдэхгүй байна. Чын биед учирсан гэмтлүүдийг бид хоёр харилцан үсдэлцээд, нэгнийгээ доош даран зууралдаж байхдаа учруулсан. Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өдрөө андуурчихсан байна лээ. Намайг ариун цэврийн өрөөний үүдэнд хүлээгээд зогсож байхад дотор хоёр эмэгтэй хүн дуугараад байх шиг байсан. Дараа нь ариун цэврийн өрөөнөөс Ч ганцаараа гарч ирсэн. Дотор хүн байсныг хараагүй, андуурсан байх гэж бодож байна. Надад өөр хэн нэгэн гар хүрч зодоогүй. Гомдол санал гэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),
7. Шүүгдэгч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 17 цагийн орчимд ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “...” нэртэй караокены VIP өрөөнд орцгоосон юм. Тавуулаа 2 шил архи хувааж уугаад, 20 цагийн үед гарахаар болсон. Би текэн дээр очиж барменд нь “тооцоогоо бодож байгаарай, эгч нь ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэж хэлээд ганцаараа орсон юм. Тэгээд дөнгөж бие засчихаад гарахын хооронд нэг эмэгтэй хүн буюу Г ариун цэврийн өрөөний хаалга өшиглөөд, орилоод байсан. Тэгэхээр нь би “за одоо гарлаа” гээд хаалга онгойлготол “чи одоо гэртээ байгаа юм уу” гээд орилохоор нь би “чи гарахын хооронд яасан сүртэй юм” гэж хэлсэн чинь миний үснээс ороогоод доош дарахаар нь гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажчихсан байх гэж бодож байна. Намайг доош дарчихаад гар, хөлөөрөө цохиод байсан. Тэр хооронд манай ажлынхан ирээд салгасан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Г нилээн согтуу байсан. Намайг ариун цэврийн өрөөнд удлаа гээд зодсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлийг Г гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. Г бид хоёр харилцан үсдэлцээд би Ггийн гарыг тавиулах гэж байхдаа Ггийн биед гэмтэл учруулсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13917 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун доод зовхинд 4.0х1.8 см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, 0.5х0.2 см, 2 ширхэг хүрэн ягаан өнгийн зулгаралттай, баруун хацарт 2.0х0.2 см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн эгэмд 1.0х0.5 см хүрэн ягаан, баруун тохойд 1.0х0.8 см, баруун сарвууны 2, 3, 4, 5-р хуруунуудын 2-р үенд 0.5х0.6 см, баруун алганы эрхий хуруу талд 2.0х2.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун сарвууны ард 0.6х0.2 см, баруун сарвууны 1-р хурууны ард 0.6х0.2 см, зүүн сарвууны ард 0.5х0.2 см хүрэн ягаан өнгийн зулгаралттай.
Дүгнэлт: “...-Г.Ггийн биед баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн эгэм, баруун тохой, баруун алганд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч О.Болороо/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13937 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны угт зүүн талд 1.5х1 см, зүүн бугалганы ар дунд хэсэгт 7х7 см, 1.5х1.5 см 3 ширхэг, зүүн шууны урд доод хэсэгт 2х2 см, зүүн сарвууны ард 2.5х2 см, баруун бугалганы гадна дунд хэсэгт 7х3 см, ар доод хэсэгт 2х2 см, 1х1 см 4 ширхэг, дотор дээд хэсэгт 2х2 см, гадна доод хэсэгт 1.5х1.5 см 4 ширхэг, хүзүүний баруун дунд хэсэгт 2х1 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтуудтай. Зүүн эгэмний урд хэсэгт 3х2 см 2 ширхэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн зулайн урд хэсгийн хуйханд 2х2 см талбайд үс шингэрсэн. Зүүн чигчий хурууны гадна дунд хэсэгт 0.6х0.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун гарын сарвууны ар талд 6х3 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
Дүгнэлт: “...-Б.Чын биед хамрын нуруу, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, зүүн эгэмд цус хуралт, зүүн чигчий хуруунд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар тал),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
10. Шүүгдэгч Г.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 66 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар тал), 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 69-70 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар тал),
-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын “...Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд сард 604.183 төгрөгийн цалинтай тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр тал), Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 75 дугаар тал),
11 . Шүүгдэгч Б.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар тал), “Анхтуяа” ХХК-ний “...Б.Ч нь тус компанийн “Гэгээн манал” сувиллын даргаар ажилладаг бөгөөд түүний сарын үндсэн цалин 1.000.000 төгрөг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дугаар тал), түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 85-113 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Г, Б.Ч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокед хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г, Б.Ч нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караоке дотор иргэн Б.Чыг “нойлд удаан суулаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь хамрын нуруу, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, зүүн эгэмд цус хуралт, зүүн чигчий хуруунд цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан;
Шүүгдэгч Б.Чагцал-Ором нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караоке дотор иргэн Г.Гг “нойлын хаалга өшиглөж, удаан суулаа гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун зовхинд зулгаралт, цус хуралт, баруун хацарт зулгаралт, зүүн эгэм, баруун тохой, баруун алганд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тус тус үйл баримт нь:
-хохирогч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цогт нэртэй караокены VIP өрөөнд найз Ариунсанаа, Жавхлантөгс нарын хамт орсон. ... ариун цэврийн өрөөний хаалга түгжээтэй, дотор нь хүн байсан. ...хаалгыг нь тогшоод “хурдан гараачээ” гэж хэлсэн чинь эмэгтэй хүн гараад ирэхээр нь би уурлаад “та нар ганцхан ариун цэврийн өрөөтэй байхад ямар уддаг юм бэ” гэж уурлаад шээс хүрээд тэсэхгүй, тэр хоёр эмэгтэйн хажуугаар зөрөхдөө шүргэчихсэн чинь Ч гэх эмэгтэй намайг түлхэхэд би маш хүчтэй газар унасан. Тэгээд босч ирээд би тэр эмэгтэйтэй барьцалдаж аваад, үснээсээ зулгаацалдсан. ...гэмтлийг Ч гараараа нүүр маажиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
-хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “...” нэртэй караокены VIP өрөөнд орсон. ...ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд ганцаараа орсон юм. ...бие засчихаад гарахын хооронд нэг эмэгтэй хүн буюу Г ариун цэврийн өрөөний хаалга өшиглөөд орилоод байсан. ...хаалга онгойлготол “чи одоо гэртээ байгаа юм уу” гээд орилохоор нь би “чи гарахын хооронд яасан сүртэй юм” гэж хэлсэн чинь миний үснээс ороогоод доош дарахаар нь гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажчихсан байх. ...Намайг доош дарчихаад гар, хөлөөрөө цохиод байсан. ...гэмтлийг Г гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
-гэрч Б.Молорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч ариун цэврийн өрөөний үүдэнд нэг эмэгтэй хүнд үснэээсээ зулгаалгасан зогсож байсан. Нөгөө эмэгтэй болох Г нилээн согтуу байсан. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
-гэрч М.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г “бие заслаа” гээд ариун цэврийн өрөө явсан. Тэгсэн чинь дээр хүмүүс орилолдоод байхаар нь Жавхлантөгс бид хоёр гартал ариун цэврийн өрөөний үүдэнд Г нэг эмэгтэйтэй үсдэлцчихсэн зогсож байсан. Сүүлд сонсоход ариун цэврийн өрөө орох гэж байгаад маргалдсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
-гэрч Д.Нарантуяа /... караокены зөөгч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20-21 цагийн орчимд намайг текэн дээр байж байхад хоёр эмэгтэй хүн хоорондоо маргалдаад, үсдэлцээд зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
-шүүгдэгч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой ...“...” нэртэй караокед 20 цагийн орчимд орсон. ...Би ариун цэврийн өрөө орохоор дээшээ гартал ариун цэврийн өрөө түгжээтэй байсан ба нилээн хүлээгээд онгойлгохгүй байхаар нь хаалгыг нь хүчтэй цохисон. Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс Ч гарч ирээд “ямар сүртэй юм бэ” гээд над руу уурлахаар нь би хажуугаар нь зөрөхдөө Чыг шүргэчихсэн чинь намайг түлхэж унагаасан. Би босч ирээд уурлаад, бид хоёр хоорондоо барилцаад, үснээсээ зулгаацалдаад ноцолдсон. ...Чын биед учирсан гэмтлүүдийг бид хоёр харилцан үсдэлцээд, нэгнийгээ доош даран зууралдаж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),
-шүүгдэгч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Г ариун цэврийн өрөөний хаалга өшиглөөд, орилоод байсан. Тэгэхээр нь би “за одоо гарлаа” гээд хаалга онгойлготол “чи одоо гэртээ байгаа юм уу” гээд орилохоор нь би “чи гарахын хооронд яасан сүртэй юм” гэж хэлсэн чинь миний үснээс ороогоод доош дарахаар нь гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажчихсан байх. ... Г бид хоёр харилцан үсдэлцээд, би Ггийн гарыг тавиулах гэж байхдаа биед нь гэмтэл учруулсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13917 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13937 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Г.Ггийн хохирогч Б.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Б.Чын хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г, Б.Ч нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Чын бие махбодид хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Ч нь хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.Г, Б.Ч нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, тэдэнд 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Г.Г, Б.Ч нарыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тэдний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн байдлыг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Гын Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-шүүгдэгч М овогтой Бын Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Б.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г, Б.Ч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Г.Г, Б.Ч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Г, Б.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА