| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/0649/И |
| Дугаар | 130/ШШ2016/00631 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2016/00631
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт Х н Аы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.М оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторт замчнаар болон гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие БНМАУ-ын Зам, тээврийн яамны Баян-Өлгий аймгийн Зам барилга, ашиглалтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 19 тоот тушаалаар 1988 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн замчнаар түр авч ажиллуулж эхэлсэн ба мөн конторын даргын 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар гагнуурчнаар томилон ажиллуулсан юм. Нэг үгээр хэлбэр 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тус барилгад тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. 1995 он хүртэлх ажилласан хугацааг албан ёсоор баталгаажуулахад 7 жил ажилласан болохыг тогтоож хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн болно.
Иймд нийгмийн даатгалын байгууллага 1995 оноос өмнө ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторт замчнаар болон гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Аы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторт замчнаар болон гагнуурчнаар 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр Х.Аы 1988 оноос 1990 онд зам барилгын конторт ажилласан тухай архивын лавлагаа,
- Баян-Өлгий аймгийн Зам гүүрийн барилга засвар ашиглалтын конторын даргын 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай ажилчин авах тухай тушаал
- Баян-Өлгий аймгийн Зам гүүрийн барилга засвар ашиглалтын конторын даргын 1988 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай цаг зэргээр цалинжуулах тухай тушаал
- БНМАУ-ын Зам, Тээврийн яамны Баян-Өлгий аймгийн зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай албан тушаалд өөрчлөлт хийх тухай тушаал
- Хамт ажилласан Бөпөөгийн Пунцаг /БЮ40030515/, Жагсалагийн Аукей /БЮ56071315/, Харшгагийн Мүшелбай /БЭ50071531/ нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд болон хөдөлмөрийн дэвтэрт байгаа ажилласан жилийг бичсэн бичилт, Х.Аы шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.
Иймд хүсэлт гаргагч Х.А нь 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторт замчнаар болон гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүсэлт гаргагч Х.Ад мэдэгдсэн боловч хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хн А нь 1988 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Зам, барилга ашиглалтын конторт замчнаар болон гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК