Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00632

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Нн Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гэдэс арчигчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын Е******* А**** нэгдэлд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Н.Агийн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №176 дугаартай тушаалын дагуу тус трестэд гэдэс арчигчаар ажилд орж 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэдэс арчигчаар ажилласан болно. Тухайн үеийн ажилласан хөдөлмөр маань хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Дараа нь нөхөрт гарч 1986 оноос эхлэн мал маллаж амьдарч эхэлсэн ба 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тухайн үеийн С сумын Е******* А**** нэгдэл тарах хүртэл малчин, саальчнаар ажилласан болно. Иймд шүүхээс хүсэх нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэдэс арчигчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын Е******* А**** нэгдэлд малчин, саальчнаар ажилласан жилийг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Агийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гэдэс арчигчаар 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, С сумын Е******* А**** нэгдэлд малчин, саальчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэл трестийн даргын 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нядлагч, гэдэс арчигч ажиллуулах тухай тушаалын хавсралтын 31-д Н.Аг гэдэс арчигчаар авч ажиллуулсан 176 дугаартай тушаал,

- Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэл трестийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн илүү цагийн хөлс олгох тухай 158 дугаартай тушаал,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаартай албан бичгээр С сумын Е******* А**** Хөдөө Аж Ахуйн нэгдлийн 70 дугаар дансны түүвэр болон хөдөлмөрийн дэвтэрт байгаа 1986 оноос 1992 онд ажилласан жилийг бичсэн бичилт, Н.Агийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.

Иймд хүсэлт гаргагч Н.А нь 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гэдэс арчигчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын Е******* А**** нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүсэлт гаргагч Н.Ад мэдэгдсэн боловч хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нн А нь 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Худалдаа бэлтгэлийн трестэд гэдэс арчигчаар, 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн С сумын Е******* А**** нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК