Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2016/00633

 

Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Ц багийн 04-17 тоотод оршин суух, РД:***************, утас:**********, Я овогт Дын Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, РД:****************, утас:***********, Ш овогт Хын Над холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Наас зээлээр авсан барааны үнэ 2800000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8-9 сард барааг чинь зараад өгье гэсэн саналыг үндэслэн бичгээр гэрээ хийж ориплеймийн 1800000 төгрөгийн бараа бэлэн хувцасны 960000 төгрөгийн барааг 10 сарын дотор үнийг нь өгнө гэж тохирсон боловч Ннь өнөөг хүртэл өгөлгүй мөнгөний боломжгүй гэсээр намайг хохироосоор байна. Иймд Наас барааны үнэ болох 2800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Х.Ннарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие Д.Н нь Х.Наас 2800000 төгрөг гаргуулахаар өргөдөл өгсөн билээ. Уг иргэний хэргийн шүүх хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны 14:30 минутад зарлагдсаныг мэдсэн боловч миний бие шүүх хуралдаанаас өмнө Х.Нтай эвлэрч түүнээс нэхэмжилсэн 2800000 төгрөгийн оронд нь гоо сайхны бараа авч хохиролгүй боллоо. Иймд би Х.Нтай ямар нэгэн гомдолгүй тул бид хоёрын эвлэрснийг баталж, энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх үүргээ ойлгосон.

Миний бие Х.Н2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14:30 цагт болох шүүх хурлаас өмнө Д.Нтэй эвлэрч, түүний надаас нэхэмжилсэн 2800000 төгрөгийн оронд гоо сайхны бараа өгч хоорондоо тооцоогүй болж эвлэрсэн. Иймд бид хоёрын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Над холбогдох зээлээр авсан барааны үнэ 2800000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14:30 цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласан боловч шүүх хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө нэхэмжлэгч Д.Н хариуцагч Х.Наас нэхэмжилсэн 2800000 төгрөгийн оронд түүнээс гоо сайхны бараа авч, хариуцагч Х.Ннэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2800000 төгрөгийн оронд түүнд гоо сайхны бараа өгч хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн тул энэхүү гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59790 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ********* дугаартай данснаас 29895 төгрөг, мөн хариуцагч Х.Наас 29895 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н хариуцагч Х.Наас нэхэмжилсэн 2800000 төгрөгийн оронд түүнээс гоо сайхны бараа авч, хариуцагч Х.Ннэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2800000 төгрөгийн оронд түүнд гоо сайхны бараа өгч хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59790 төгрөгийн тал нь болох 29895 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0********* дугаартай данснаас 29895 төгрөг, мөн хариуцагч Х.Наас 29895 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ