| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/0492/И |
| Дугаар | 130/ШШ2016/00635 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2016/00635
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэр бүхий 15 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
1.У аймгийн У сумын 3 дугаар баг, Г хорооллын 15 дугаар байрны 13 тоотод оршин суух, утас *********, РД:*****************, Ц овогт Дийн Б,
2.У аймгийн У сумын 3 дугаар баг, Г хорооллын 16 дугаар байрны 9 тоотод оршин суух, утас **********, РД:*************, Ц овогт Гын Д,
3.У аймгийн У сумын 3 дугаар баг, Г хорооллын 16 дугаар байрны 13 тоотод оршин суух, утас *********, РД:****************, Х овогт Мын Б нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: У аймгийн У сумын 3 дугаар багт байрлах, А ХХК /захирал Ө.Б, утас *********/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэр бүхий 15 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Д, М.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдан авахад илүү төлсөн 21932930 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 775930 төгрөг, нийт 22708860 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Д.Б, Г.Д, М.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний нэр бүхий 16 айл 2014 оны 8 дугаар сараас 11 сарын хооронд АХХК-аас У сумын 3 дугаар баг, Г хороололд байрлалтай 15,16-р байрнуудаас орон сууц худалдан авсан. Байрандаа орсны дараа тухайн орон сууцны талбайн хэмжээ бидний худалдан авсан хэмжээнд хүрэхгүй байна гэдгийг компанийн удирдагуудад хэлсэн боловч хүлээж аваагүй юм. Улмаар бид худалдан авсан орон сууцныхаа талбайн хэмжээг тодорхой болгох үүднээс барилгын тусгай зөвшөөрөлтэй О ХХК-д хандаж айл нэг бүрээр хэмжилт хийлгэж дүгнэлт гаргуулсан юм. Гэтэл бидний амьдарч буй орон сууц нь худалдан авсан хэмжээнд хүрэхгүй байсан болно. Хэмжилт хийлгэхэд А ХХК-ийн удирдах зөвөлийн гишүүд болох Ө.Б, Н.Б нарыг байлцуулсан. Бид дээрх хохирлоо барагдуулахаар аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга бөгөөд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, Мэргэжлийн хяанлтын газар зэрэг газруудад хандаж үзсэн боловч бидний хохирлыг барагдуулсангүй. Иймд байрны үнэд илүү төлсөн зөрүүг гаргуулахаар шүүхэд нэхэмэмжлэл гаргасан болно.
Б.Бын хувьд А ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.83м2 байх тул зөрүү 0.47х1300000=611000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45830 төгрөг нийт 656830 төгрөгийг нэхэмжилж байна.
А.Мын хувьд А ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.36м2 байх тул зөрүү 0.94х1300000=122200 төгрөг, сууц өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45360 төгрөг нийт 1267360 төгрөгийг нэхэмжилж байна.
Г.Эийн хувьд А ХХК-тай 2013 оны 10 дугаар сард орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 60.91м2, 3 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 79222000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 59.66м2 байх тул зөрүү 1.28х1300000=1664000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 59660 төгрөг нийт 1723660 төгрөгийг нэхэмжилж байна.
Л.Эийн хувьд АХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 48.85м2 байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 47.23м2 байх тул зөрүү 1.62х1300000=2106000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 47230 төгрөг нийт 2153230 төгрөгийг нэхэмжилж байна. Г.Дгийн хувьд АХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.00м2 байх тул зөрүү 1.3х1300000=1690000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45000 төгрөг нийт 1735000 төгрөгийг нэхэмжилж байна.
М.Бийн хувьд А ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2 байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 44.95м2 байх тул зөрүү 1.35х1300000=1755000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 44950 төгрөг нийт 1799950 төгрөгийг нэхэмжилж байна.
Ж.Лын хувьд АХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 48.85м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 48.03м2 байх тул зөрүү 0.82х1300000=1066000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 48030 төгрөг нийт 1114030 төгрөгийг нэхэмжилж байна.
Ж.Цийн хувьд АХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 60.94м2 байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 79222000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 58.82м2 байх тул зөрүү 2.12х1300000=2756000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 58820 төгрөг нийт 2814820 төгрөгийг нэхэмжилж байна.
Ц.Нгийн хувьд АХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.30м2 байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.26м2 байх тул зөрүү 1.04х1300000=1352000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45260 төгрөг нийт 1397260 төгрөгийг нэхэмжилж байна.
Д.Дгийн хувьд А ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 48.85м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 48.11м2 байх тул зөрүү 0.74х1300000=962000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 48110 төгрөг нийт 1010110 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Дгийн хувьд АХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.58м2 байх тул зөрүү 0.72х1300000=936000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45580 төгрөг нийт 981580 төгрөгийг нэхэмжилж байна.
Б.Нгийн хувьд А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 60.94м2, 3 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 79222000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 59.93м2 байх тул зөрүү 1.01х1300000=1313000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 59930 төгрөг нийт 1372930 төгрөгийг нэхэмжилж байна.
Ц.Ганбаатарын хувьд А ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.57м2 байх тул зөрүү 0.73х1300000=949000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45570 төгрөг нийт 994570 төгрөгийг нэхэмжилж байна.
Д.Бын хувьд А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 44.85м2 байх тул зөрүү 1.45х1300000=1885000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 44850 төгрөг нийт 1929850 төгрөгийг нэхэмжилж байна.
Г.Дын хувьд А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.58м2 байх тул зөрүү 0.72х1300000=936000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45750 төгрөг нийт 981750 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд А ХХК-аас Орон сууц худалдан авахад илүү төлсөн 21932930 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 775930 төгрөг, нийт 22708860 төгрөгийг нэр бүхий 15 иргэнд гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч тус бүрээр нь гурвуулаа хувааж авч тайлбар хэлье. Нэхэмжлэгч Б.Бын хувьд тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.83м2 байх тул зөрүү 0.47х1300000=611000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45830 төгрөг нийт 656830 төгрөгийг нэхэмжилж байна. Г.Эийн хувьд тухайн орон сууцны бодит хэмжээ нь 59.66м2 байх тул зөрүү 1664000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 59660 төгрөг нийт 1723660 төгрөгийг нэхэмжилж байна. М.Бийн хувьд тухайн орон сууцны бодит хэмжээ нь 44.95м2 байх тул зөрүү 1755000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 44950 төгрөг нийт 1799950 төгрөгийг нэхэмжилж байна. Ж.Лын хувьд тухайн орон сууцны бодит хэмжээ нь 48.03м2 байх тул зөрүү 0,82м гарсан тул 1066000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 48030 төгрөг нийт 1114030 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч Г.Дгийн хувьд тухайн орон сууцны бодит хэмжээ нь 45.00м2 байх тул зөрүү 1.3х1300000=1690000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45000 төгрөг нийт 1735000 төгрөгийг, Ц.Нгийн хувьд орон сууцны бодит хэмжээ нь 45.26м2 байх тул зөрүү 1.04х1300000=1352000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45260 төгрөг нийт 1397260 төгрөг, Ж.Цийн хувьд орон сууцны бодит хэмжээ нь 58.82м2 байх тул зөрүү 2.12х1300000=2756000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 58820 төгрөг нийт 2814820 төгрөг, Д.Бын хувьд орон сууцны бодит хэмжээ нь 44.85м2 байх тул зөрүү 1.45х1300000=1885000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 44850 төгрөг нийт 1929850 төгрөгийг, Г.Дын хувьд орон сууцны бодит хэмжээ нь 45.58м2 байх тул зөрүү 0.72х1300000=936000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45750 төгрөг нийт 981750 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд А ХХК-аас Орон сууц худалдан авахад илүү төлсөн 21932930 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 775930 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байгаа гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Д.Дгийн хувьд орон сууцны бодит хэмжээ нь 48.11м2 байх тул зөрүү 0.74х1300000=962000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 48110 төгрөг нийт 1010110 төгрөгийг, Ц.Дгийн хувьд орон сууцны бодит хэмжээ нь 45.58м2 байх тул зөрүү 0.72х1300000=936000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45580 төгрөг нийт 981580 төгрөгийг, Б.Нгийн хувьд тухайн орон сууцны бодит хэмжээ нь 59.93м2 байх тул зөрүү 1.01х1300000=1313000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 59930 төгрөг нийт 1372930 төгрөгийг нэхэмжилж байна. Ц.Ганбаатарын хувьд орон сууцны бодит хэмжээ нь 45.57м2 байх тул зөрүү 0.73х1300000=949000 төгрөг, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэж, талбайг тооцуулахад гарсан зардал 45570 төгрөг нийт 994570 төгрөгийг, нэхэмжлэгч Баярсайханы хувьд 0,4 м.кв зөрч 642540 төгрөг тус тус нэхэмжилсэн гэв.
Хариуцагч А ХХК-ийн захирал шүүхэд гаргасан тайлбартаа: Орон сууцны талбай /м2/ дутах ямар ч үндэслэлгүй юм. Үндсэн каркас нь зургийн дагуу хийгдсэн ба дүүргэгч ханын зузаанаас шалтгаалсан талбайн /м2/ зөрүү гарчээ. Бид дулаан алдагдал гарч магадгүй гэдэг үндэслэлээр зурагт зааснаас илүү 12 см ханыг 15 дугаар байранд бүх өрөөнд, 16 дугаар байранд зочны өрөөний хэсэгт нэмэлтээр хийснээс өрөөний хэмжээ өөр өөр гарч байгаа болно. Энэ талаар нэхэмжлэгч нарыг байлцуулан 15 дугаар байрны 1 тоотод хэмжиж үзэхэд ямар ч тайлбайн /м2/ зөрүү гараагүй бөгөөд энэ талаар аймгийн ЗДТГ, шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч, У аймгийн мэргэжлийн хяанлтын газар зэрэг газруудад тухай бүр хариу тайлбар гаргаж байсан юм. Бид энэ барилгыг барихдаа хамгийн сайн материалаар хамгийн сайн чанартай барилга барьсан юм. Илүү сайн болгох үүднээс 15, 16 дугаар байранд нэмэлтээр халаалтыг орос радиатор болгосон, гадна дотор хаалгыг хамгийн сайн хаалгаар хийж өгсөн. Мөн балконыг нэмэлт тоосгоор өрж, шавардаж, вакум хаалттай болгосон гээд олон ажил хийсэн. Үүгээрээ ч бид сайн чанартай ажил хийсэн гэж бахархаж явдаг. Нэхэмжлэгч нар хүсвэл илүү өрсөн ханыг буулгаж өгч болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг утсаар хариуцагч А ХХК-ний захирал Ө.Бд мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хэргийг хариуцагчын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэр бүхий 15 нэхэмжлэгч нар хариуцагч А ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээ-ний улмаас учирсан хохиролд Б.Бнь 611000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45830 төгрөг нийт 656830 төгрөг, А.М нь хохирол 122200 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45360 төгрөг нийт 1267360 төгрөг, Г.Э нь хохирол 1664000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 59660 төгрөг нийт 1723660 төгрөг, Л.Э нь хохирол 2106000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 47230 төгрөг нийт 2153230 төгрөг, Г.Д нь хохирол 1690000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45000 төгрөг нийт 1735000 төгрөг, М.Б нь хохирол 1755000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 44950 төгрөг нийт 1799950 төгрөг, Ж.Л нь хохиролд 1066000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 48030 төгрөг нийт 1114030 төгрөг, Ж.Ц нь хохирол 2756000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 58820 төгрөг нийт 2814820 төгрөг, Ц.Н нь хохиролд 1352000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45260 төгрөг нийт 1397260 төгрөг, Д.Днь хохиролд 962000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 48110 төгрөг нийт 1010110 төгрөг, Ц.Днь хохирол 936000төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45580 төгрөг нийт 981580 төгрөг, Б.Н нь хохирол 1313000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 59930 төгрөг нийт 1372930 төгрөг, Ц.Ганбаатар нь 949000 төгрөг, талбай нь хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45570 төгрөг нийт 994570 төгрөг, Д.Б нь хохиролд 1885000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 44850 төгрөг нийт 1929850 төгрөг, Г.Д нь хохирол 936000 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 45750 төгрөг нийт 981750 төгрөг тус тус гургуулахыг хүссэн нэхэмжлэлийг тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Д, М.Б нар шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэр бүхий 15 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Д, М.Б нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нар хариуцагч А ХХК-тай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-г дараах байдлаар байгуулсан байна. Үүнд:
-Б.Бнь хариуцагч А ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-13-17 хуудас/
-Г.Э нь хариуцагч А ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 60.91м2 3 өрөө байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 79222000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-37-40 хуудас/
-Л.Э нь А ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 48.85м2 байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-48-50 хуудас/
-Г.Д нь АХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-24-28 хуудас/
-М.Б нь А ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-57-59 хуудас/
-Ж.Ц нь А ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 60.94м2 байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 79222000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-66-68 хуудас/
-Ц.Н нь А ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.30м2 байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-75-77 хуудас/
-Д.Днь А ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 48.85м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-111-113 хуудас/
-Ц.Днь А ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгрөгөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-140-142 хуудас/
-Б.Н нь А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 60.94м2, 3 өрөө байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 79222000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-84-86 хуудас/
-Ц.Ганбаатар нь А ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 63505000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-131-133 хуудас/
-Д.Б нь А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-93-97 хуудас/
-Г.Д нь А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр У аймгийн У сумын 3 дугаар багт байрласан 20 айлын орон сууцны 46.3м2, 2 өрөө байрыг нэг м2 1300000 төгөргөөр тооцож нийт 60190000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ /хх-103-105 хуудас/-г тус тус байгуулжээ.
Талууд гэрээг Орон сууц захиалгаар барих, бариулах тухай ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон, нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас хохирсон гэж маргасан боловч энэхүү гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр хариуцагч А ХХК нь биет байдлын доголдолгүй сууцыг худалдан авагч нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нар нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй.
Харин талуудын хооронд хариуцагч А ХХК нь худалдан авагч нарын өмчлөлд гэрээгээр тохирсон хэмжээнээс бага хэмжээтэй буюу доголдолтой сууц шилжүүлсэн талаар маргаан нэхэмжлэлийн шаардлагыг нотолж О ХХК-ний сууцны талбайд хэмжилт хийсэн дүгнэлтийг нэхэмжлэгч нар тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ дүгнэлтээр
-Б.Бын сууцны талбайн хэмжээ нь 45.83 м.кв зөрүү 0.47м.кв /хх-22 хуудас/
-Г.Эийн сууцны талбайн хэмжээ нь 59.66м.кв зөрүү 1.28м.кв /хх-45 хуудас/
-Л.Эийн сууцны талбайн хэмжээ нь 47.23м.кв зөрүү 1.62м.кв /хх-54 хуудас/
-Г.Дгийн сууцны талбайн хэмжээ нь 45.00м.кв зөрүү 1.3м.кв, /хх-34 хуудас/
-М.Бийн сууцны талбайн хэмжээ нь 44.95м.кв зөрүү 1.35м.кв, /хх-63 хуудас/
-Ж.Цийн сууцны талбайн хэмжээ нь 58.82м.кв зөрүү 2.12м.кв, /хх-72 хуудас/
-Ц.Нгийн сууцны талбайн хэмжээ нь 45.26м.кв зөрүү 1.04м.кв,/хх-81 хуудас/
-Д.Дгийн сууцны талбайн хэмжээ нь 48.11м.кв зөрүү 0.74м.кв /хх-117 хуудас/
-Ц.Дгийн сууцны талбайн хэмжээ нь 45.58м.кв зөрүү 0.72м.кв /хх-143 хуудас/
-Б.Нгийн сууцны талбайн хэмжээ нь 59.93м.кв зөрүү 1.01м.кв /хх-90 хуудас/
-Ц.Ганбаатарын сууцны талбайн хэмжээ нь 45.57м.кв зөрүү 0.73м.кв /хх-137 хуудас/
-Д.Бын сууцны талбайн хэмжээ нь 44.85м.кв зөрүү 1.45м.кв /хх-100 хуудас/
-Г.Дын сууцны талбайн хэмжээ нь 45.58м.кв зөрүү 0.72м.кв /хх-108 хуудас/ болохыг тус тус тогтоосон ба хариуцагч А ХХК нь үүнийг үгүйсгээгүй болно.
Иймд нэхэмжлэгч нарын худалдаж авсан орон сууцны талбайн тоо, хэмжээ нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнд хүрээгүй буюу А ХХК-ний худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар нэхэмжлэгч нар гэрээгээр тохирсон сууцны талбайн хэмжээнээс дутуу м.кв-ыг гэрээ байгуулах үеийн үнэ буюу 1300000 төгрөгөөр тооцож хариуцагч А ХХК-наас буцаан гаргуулах, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх нь байна.
Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ сууцны хананы зузаантай холбоотой гэж маргадаг боловч тайлбар, татгалзал нь баримтаар нотлогдохгүй байна.
Худалдаж авсан эд хөрөнгийн талбайн хэмжилтийг мэргэжлийн О ХХК-иар хийлгэсэн бөгөөд уг эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мөн өдөр нэхэмжлэгч нар сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдсэн байна.
Гэхдээ нэхэмжлэгч нар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар сууцыг хүлээн авах үед мэдэх боломжтой байхад хүлээн авч, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус авсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
Нэгэнт талууд гэрээндээ худалдагдах үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нар худалдаж авсан орон сууцаа хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад хэмжилт хийлгэхгүй хүлээн авсан учраас нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй учир О ХХК-нд орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд төлсөн бүгд 775930 төгрөгийн зардлыг Худалдах, худалдан авах гэрээ-ний улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй юм.
Хавтаст хэргийн 6 дугаар хуудаст авагдсан итгэмжлэл олгосон нэр бүхий 15 хүний дотор Т овогт Жгийн Л /РД:**************/-ын нэр байгаа боловч хавтаст хэрэгт Ж.Лын нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна, мөн А.М нь нийт 1267360 төгрөгийг нэхэмжилсэн боловч итгэмжлэл олгосон нэр бүхий 15 хүний дотор нэр нь байхгүй тул А.М нэр бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт итгэмжлэл өгөөгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэр бүхий 15 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Д, М.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275164 /хоёр зуун далан таван мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас орон сууц худалдан авахад илүү төлсөн 21932930 төгрөг, талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал 775930 төгрөг, нийт 22708860 төгрөг гаргуулахыг хүссэн нэр бүхий 15 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Д, М.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275164 /хоёр зуун далан таван мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК