| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0613/И |
| Дугаар | 130/ШШ2016/00639 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2016/00639
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: С дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах, С ХХК /гүйцэтгэх захирал Д.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Г овогт Хгийн От холбогдохнэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөрийн үлдэгдэл 135000 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 140500 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн 12 жилийн 2-р бүрэн дунд сургууль нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2013 оны 9 дүгээр сарын 16-нд Худалдах, худалдан авах гурван талт гэрээг байгуулж, ажилчдаа хамруулан нийт 3020400 төгрөгийн гар утас зээлээр худалдан авсан. Энэхүү гэрээнд Х.О нь хамрагдан Galaxy Y Mo загварын гар утсыг 6 сар хуваан төлөх нөхцөлтэйгөөр нийт 270000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Х.О нь гэрээний үүргээ үл биелүүлэн 135000 төгрөгийг төлөөгүй биднийг хохироож байна. Иймд Х.Оээс төлбөрийн үлдэгдэл болох 135000 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг, нийт 140500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.О шүүхэд гаргасан тайлбартаа: Х.О миний бие нэхэмжлэгч болох С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцав. Нэхэмжлэгч тал болох С ХХК-ийн нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл болох 135000 төгрөг, нотариатын зардал болох 5500 төгрөг, нийт 140500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.От холбогдох Төлбөрийн үлдэгдэл 135000 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 140500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.О нь нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 135000 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 140500 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.От холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 2432 төгрөг, мөн хариуцагч Х.Оээс 2432 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 238 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Хгийн О нь нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 135000 төгрөг, нотариатын зардал 5500 төгрөг, нийт 140500 /нэг зуун дөчин мянга таван зуун/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4865төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 2432 төгрөг, мөн хариуцагч Х.Оээс 2432 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН