Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2016/00641

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Бн Ж,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт Сн М нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Б.Ж, С.М нартай 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Ж, С овогтой М нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10000000 /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан байна. Зээлдэгч бизнесийн зээлийн үндсэн зээлд 4827831 төгрөг, хүүд 3514819 төгрөг, нийт 8342650 төгрөг төлж барагдуулсан болно. Хариуцагч Б.Ж нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 271 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна.

Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах

2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 114835 төгрөг,

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ж, С.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ж, С.М бид хоёр Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 8201 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10000000 төгрөгийн зээл авсан. Үүнтэй холбоотой Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Ж, С.М бид хоёр Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836 /зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд бид хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 8201 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж, С.М нартхолбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ж, С.М нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэнүндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ж, С.М нарт холбогдох иргэний хэргийн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Ж, С.М нар шүүхэд гаргасан тайлбарт ...Хэрэв зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн байх тул хариуцагчид нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй бол 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 8201 тоот барьцаат зээлийн гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Ө сум 4 дүгээр багт байрлах 611 м2 талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний газар /*********, дугаар *********/, 100 м2 талбайтай хашаа байшин /Y-**************, дугаар **********/, Уаз-31512 маркийн **** БӨТ улсын дугаартай суудлын автомашин, 4 толгой үнээ, гэр, гэрийн эд хогшил зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ********** дугаартай данснаас 57417 төгрөг, мөн хариуцагч Б.Ж, С.М нараас 57417 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Бн Ж, Сн М нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэнүндсэн зээлийн үлдэгдэл 5172169 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1009928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60739 төгрөг, нийт 6242836 /зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун гучин зургаан/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ********** дугаартай данснаас 57417 төгрөг, мөн хариуцагч С.М, Б.Ж нараас 57417 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчБ.Ж, С.М нарын Баян-Өлгий аймаг, Ө сум 4 дүгээр багт байрлах 611 м2 талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний газар /*********, дугаар *********/, 100 м2 талбайтай хашаа байшин /Y-**************, дугаар **********/, Уаз-31512 маркийн **** БӨТ улсын дугаартай суудлын автомашин, 4 толгой үнээ, гэр, гэрийн эд хогшил зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН