Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2016/00642

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь С иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мангилик ,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, утас *********, РД:************* М овогт Дын Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин, Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Х/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаар тушаалыг хүчингүй болгож тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Ө сумын 10 жилийн 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 1993 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үйлчлэгчээр ажиллуулах тухай 36 дугаар тушаалаар тус сургуульд үйлчлэгчийн ажилд томилогдсон юм. Үүнээс хойш эдүүгээ 24 жил үйлчлэгчийн ажлыг хийж байсан юм. Д.Ж би тус байгууллагад ажиллах хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч, өргөмжлөл шагнал хүртэж байсан юм. Гэтэл ажил олгогч болох Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал намайг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 72 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнтэй холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. миний бие Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 72 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Миний бие 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл би одоо 54 настай юм. Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2. Миний бие ажил олгогчоос хууль бус шийдвэр гаргах гэж байгааг мэдээд тус сургуулийн хэсэг ажилчдын хамт Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал А.Мд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн бичигт ...Гэвч тэтгэмжийн мөнгийг бүрэн аваагүй, өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгоогүй, тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй багш, ажилчдыг ажил олгогчийн санаачилгаар чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 40.3 дах заалтыг, Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 10 дах заалтыг зөрчиж байна.. гэжээ. Эндээс үзэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь ажил олгогчийн үйлдэл хууль бус гэдгийг нотолсон байна. Иймд Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 72 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж намайг Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхээс миний нэхэмжлэлийг хянан шалгах ажиллагааны явцад ажил олгогч намайг өмнө эрхэлж байсан ажил эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр тушаал гаргаснаар одоо би ажлаа хэвийн хийж байна. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус байгууллагад олон жил ажилласан үндсэн ажилтан болох Д.Ж нь 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ба одоо 55 нас хүрээгүй байгаа учраас өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байдлыг харгалзан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч би хүлээн зөвшөөрч Д.Жыг өмнө эрхэлж байсан үйлчлэгч, өлгүүрчний ажилд томилж, маргаан бүхий тушаалыг хүчингүйд тооцсон. Иймд нэхэмжлэгч Д.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жын Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаар тушаалыг хүчингүй болгож тус сургуулийн үйлчлэгч, өлгүүрчний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь сайн дураар биелүүлсэн тухай хүсэлт болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/599 дугаартай А.Мг ажлаас чөлөөлөх тухай захирамж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/600 дугаартай Х.Хыг ажилд томилох тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай Д.Ж, М.Л нарыг үйлчлэгч, өлгүүрчнээр томилон ажиллуулах тухай тушаалын хуулбарыг тус шүүхэд хүргүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан учир нэхэмжлэгч Д.Ж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийн баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Ан нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч РД:************* М овогт Дын Жыг тус сургуулийн үйлчлэгч, өлгүүлчний ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

د Б.МАНГИЛИК