| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0175/Э |
| Дугаар | 0215 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 0215
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч Г.О, өмгөөлөгч Т.Мөнхбадрах /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0274/,
шүүгдэгч Н.Т, өмгөөлөгч Ц.Баярмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1915/,
гэрч Т.Халиун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ц овогт Нийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц овогт Нийн Т нь Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ... тоотод бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй, хэрэгт холбогдох үедээ ... тоотод оршин сууж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдснээр/:
Н.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “...” зочид буудалд 17 настай буюу насанд хүрээгүй хохирогч Г.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн анус руу нь хийх, аманд нь дур тавих зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Халиуны төрсөн өдөр гээд Бат-Эрдэнийн гэрт нь очиж хоол идэж, пиво ууж хоносон. Маргааш өглөө нь дахиад пиво уусан. Тэгээд Бат-Эрдэнэ эхнэртэйгээ ажилдаа явсан байсан учраас эзэнгүй айлд байгаад яахав гээд гараад, паб хайхад олдохгүй байхаар нь бүгдээрээ санал нийлж зочид буудалд орсон. Тухайн үед Г.Оийг 18 насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй. Би эхлээд буудал руу орсон. Дараа нь Г.О нар бичиг баримтаа үзүүлээд орж ирсэн. Бид буудалд архи уусан. Г.Отэй харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Өөрөө миний өвөр дээр суугаад, дотно яриа өрнүүлээд, тэгээд бид бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Г.О “Солонгос хоол идмээр байна” гэхээр нь надад 6.000 төгрөг байсан болохоор би түүнд “чи ямар хэрэглээ өндөртэй юм бэ, би буудал болон архины мөнгийг даасан” гэхэд О “эр юм байж арчаагүй юм бэ” гээд миний нүүр рүү архи цацсан. Тэгэхээр нь би уурлаад гарын ар хэсгээрээ Г.Оийн нүүрэнд цохисон. Дараа нь би өрөөнөөс гараад доошоо буугаад буудлын ресепшенээс “танайд хоол байна уу” гэхэд “удахгүй мантуун бууз, ороомог хийгээд ирнэ, ирэхээр нь таньд хэлье” гэхээр нь би дээшээ өрөө рүүгээ орсон. Ороход цагдаа ирсэн байсан. Цагдаа намайг “гавлана, хэлтэс дээр очоод асуудлыг шийднэ” гэсэн. Тэгээд гарч яваад цагдаагийн утсаар найз руугаа ярьж Г.О хүчиндсэн гээд намайг цагдаад бариад өгчихлөө гэдгийг хэлсэн гэв.
Хохирогч Г.О мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Т.Халиуны төрсөн өдөр гээд намайг баяртаа урьсан. Тухайн өдөр Багшийн их сургуулийн орчим Т.Халиун, Сонгууль нар ирж машинаараа намайг эхэлж аваад, дараа нь Н.Тыг Улсын Их Дэлгүүрийн орчмоос авсан. Тэгээд бид нар эхлээд Толгойтын караоке руу яваад хүний нэг, нэг пиво ууж 2 цаг гаруй болсон. Би тэр үед архи, пиво угаагүй. Тэгээд караокенээс гараад 21 дүгээр хорооллын ойролцоо бааранд орсон. Баарнаас хэзээ гарснаа мэдэхгүй байна. Гарахад Н.Т би үлдлээ гээд үлдсэн. Бид Толгойтын эцэст Бат-Эрдэнийн гэрт ууж байсан архиа аваад очсон. Би уулгүй буйдан дээр унтсан. Тэгтэл өглөөний 05 цагийн үед Бат-Эрдэнийн гэрт Н.Т хүнтэй зодолдоод гар нь шалбарсан гээд орж ирсэн. Н.Т миний хажуугаар орж хэвтэх гээд хөнжлөөс татаад байхаар нь би жижиг өрөөнд унтаж байсан Нараа, Отгоо хоёрын хажуугаар ороод унтсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09-10 цагийн үед бид боссон. Тэгэхэд Н.Т гаднаас пивотой орж ирээд Бямбаа, Н.Т нар ууж байсан. Намайг уух уу гэхээр нь би уугаагүй. Явах гэтэл айлын гэрт ууж болохгүй пабад ууя гэсэн. Тэгээд Т.Халиун “Насаад хань болоод пабад сууж байхгүй юу, чи ямар уух биш, Сонгууль бид хоёр буцаж ирээд авъя” гэхээр нь итгээд Н.Т, Насаа нартай хамт явсан. Н.Т өчигдөр орой хүнээс авсан гээд нэг цагаан өнгийн гар утас үзүүлээд, энэ гар утсыг эхлээд ломбарданд тавих хэрэгтэй байна, надад мөнгө алга гэсэн. Толгойтын эцсийн ломбардаар явахад ихэнх нь хаалттай, зарим нь утсыг нь авахгүй гээд 21 дүгээр хороолол хүртэл явсан. Тэгээд буцаж байхад “Бөөний худалдаа” гээд дэлгүүр таарахад Н.Т орсон. Гарч ирэхдээ 1 шил архитай гарч ирсэн. Тэгээд яасан гэж асуухад утсаа оронд нь тавьчихлаа гэж хэлсэн. Буудал харчихаад Н.Т ийшээ ороод уучихъя, нээх удахгүй, нэг цаг л авчихъя гэж хэлсэн хэрнээ тус буудлын өрөөг хоногоор авсан байсан. Тэр буудал нь зам дагуу “Эс Жи” гэсэн нэртэй буудал байсан. Өрөө рүү орохдоо хамт орсон. Буудалд ороод архиа задлаад Н.Т хоёр удаа уусан. Насаад хийж өгөхөөр нь Насаа уухгүй гэсэн. Надад хийж өгөхөөр нь би байж бай гэхэд уучих, би хоосон аяга авна гээд байсан. Н.Т Боогийтой уулзаад 21 дүгээр хорооллын “Хаан” банкны автомат теллерийн машинаас мөнгө аваад ирье гээд гарах хооронд нь би өгсөн архийг нь ариун цэврийн өрөө рүү асгаад, би уучихсан дүртэй байгаа шүү гэж Насаад хэлсэн. Тэгээд Н.Тыг орж ирэхтэй зэрэгцээд Насаа гараад явах гэхээр нь би “чи хаачих гэж байгаа юм” гэхэд Н.Т “доор Боогий ирчихсэн, Халиунаа Насааг дуудаж байна лээ, чи машинд нь багтахгүй, тэгээд ч надад хоол хийж авч ирнэ, тэгэхээр нь чи яваарай” гэж хэлээд хамт гараад явсан. Н.Т эргэж орж ирсэн. Надад Н.Т “Нийслэлийн шүүх, цагдаад таньдаг хүнтэй, хэрэг гарвал хэлээрэй, аав ээжтэйгээ амьдардаг, доороо охин дүүтэй” гээд яриад байсан. Төд удалгүй Т.Халиунаа над руу залгаад “машинд багтахгүй, чи наанаасаа шууд явчих уу, яахаар байна” гэхэд нь би за за гээд утсаа салгаад Н.Тад нөгөө хэд доор ирчихсэн байна гэнээ, би явлаа гэхэд Н.Т намайг хааж зогсоод чамайг наадуул чинь ирж авна гэж бодож байна уу, үгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би орон дээр сууж байтал эхлээд эрүүний доороос хатгахаар нь би орилтол миний толгой руу цохисон. Битгий орилоод бай пизда минь гээд намайг үстээд паар мөргүүлсэн. Би яая л даа, яагаад байгаа юм бэ гээд эргээд хартал чи намайг тавиулж байж явна мэдэв үү гэхэд нь би чадахгүй гэхэд чи наад үгэндээ итгэлтэй байна уу, би чамайг яаж ч чадна, чи надтай хаана ч заргалдаад юу ч олж долоохгүй, чи яах юм гээд шүдээ зуугаад намайг занаад байсан. Дараа нь миний зүүн тал руу 2 удаа цохисон. Дараа нь намайг доош нь суулгаад өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд намайг оролд гэсэн. Би оролдтол наадахаа ам руугаа хий гээд миний ам руу хэд, хэдэн удаа хийсэн. Өмдөө тайл гээд орон дээр цааш харуулж, цэвэрхэн биз дээ пизда минь гэж хараасан. Миний дээгүүрх хувцсыг тайлсан. Тэгээд миний завьжнаас татаж, харааж, зүүн тал руу 2 удаа алгадсан. Нуруу орчим хэсэгт 2 удаа цохисон. Хойноос огцом үстээд татахад нь би доошоо унахад Н.Т амаа ангай, би чамд мэдэгдэхгүй тавина за гээд аманд тавьсан. Тавьсныхаа дараа наадахаа залги гэхээр нь би залгихгүй байсан юм. Тэгэхэд залги гээд намайг алгадсан. Бүх үйл явдал дууссаны дараа би Н.Тад дээгүүрх хувцсаа өмсье гэхэд үгүй, чи яагаад салгалаад байгаа юм гэхээр нь би зүрх муутай юм гэхэд би ч гэсэн зүрх муутай, би салгалсан байна уу гэж надад хэлсэн. Ресепшинд мөнгөө дутуу өгсөн гэж хэлж байсныг нь санаад ресепшин ороод ирэх байх дээгүүрхээ өмсье гэхэд за тэг тэг гэж хэлсэн. Дахиад надад архи өгсөн, би уухгүй гэхэд намайг алгадаад адилхан бол адилхан шүү гээд уулгасан. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод цаас байхгүй байна, ресепшин дээр очоод ирээч гэхэд чи ямар өндөр хэрэглээтэй пизда вэ гээд намайг ариун цэврийн өрөөний хаалга хоёр удаа мөргүүлсэн. Би зодуулах үед Халиун руу залгахад миний гар утсыг аваад унтраасан. Намайг паар руу хоёр удаа мөргүүлэхэд хамраараа мөргөсөн. Н.Тыг доошоо буусан хооронд нь би утас, задгай мөнгөө аваад өрөөнөөс гарахад коридорт цагдаа нар явж байхаар нь цагдаа нараас тусламж хүссэн. Энэ явдал болсноос хойш Н.Т хэд, хэдэн удаа над руу залгасан. Цагдаагийн дэргэд байхад над руу залгаад юу болоод байгаа юм пизда минь гэхэд хамт байсан цагдаа наадах чинь Н.Т бол утсаа тасал гээд утсаа тасалж байсан. Дараа нь хэд хэдэн удаа залгахдаа эхлээд “хэн, хэн нь залуу хүмүүс байна, тохиролцьё “гэдэг байсан бол сүүлдээ “чи цагдаагаар яваад юу ч олж долоохгүй шүү, зүгээр тохиролцсон гэж мэдүүл” гэж хэлдэг болсон. Үүнээс болоод би гар утасныхаа дугаарыг 2-3 удаа өөрчилсөн. Мөн гэрч Т.Халиун ч гэсэн над руу 2-3 удаа утсаар яриад Ттай тохиролцчихооч гэж хэлсэн, би түүнд үгүй л гэж хэлдэг байсан. Хүчиндсэн үйл явдал нь 10-20 минут болсон байх. Энэ хэрэг үйл явдал болох үед би Хүнсний технологийн коллежид суралцаж байсан. Тухайн үед манай сургууль дадлага хийлгээд, би дадлага хийхдээ цалинтай ажиллаж байсан. Мөн 2019 оны 01 дүгээр сард сургуулиа төгсөх байсан боловч энэ хэргийн улмаас чадаагүй, Гурван гал эмнэлэгт хэвтэн шулуун гэдэсний амсарт язрал, цууралтыг эмчлүүлсэн юм.
Иймд 8.942.160 төгрөг нэхэмжилж байна. Үүнд “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 634.150 төгрөг, рентген оношилгоо хийлгэсэн 50.000 төгрөг, дадлагажигчаар ажиллаж байхдаа цалинтай ажиллаж байсан тул цалин хөлс 7.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ гэв.
Гэрч Т.Халиун мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Бат-Эрдэнийн гэрт Насаа, Энхтуул, О нар хоносон байсан. Т ах, О нар нь хамт архи ууя гэж ярьсан юм шиг байна лээ, би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ингээд Т, О нар айлын гэрт уугаад яах юм бэ, пабад ууя гээд гарсан гэсэн. Тэгээд пабад орно гэчихээд Т, О нар буудал орсон байсан. Буудалд О цүнхнээсээ пиво гаргаад уусан гэсэн. Би Оийг хамт явъя, гараад ир гэхэд О буудлаас гарч ирээгүй, чи яв яв, би удахгүй явна гэж хэлсэн. Тэгээд би Гурвалжингийн гүүр өнгөрөөд явж байхад О утсаар яриад та нарыг явсныг мэдэнгүүтээ Т намайг буудлаас гаргаагүй, Т намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр яваад очиход О Т намайг хүчиндсэн гээд уйлсан байдалтай байсан. Би энэ хэрэг болсны дараа О рүү Ттай тохиролцчих гэж утсаар ярьсан. Т намайг яриад өгөөч гэсэн юм гэв.
Хоёр. ... дугаартай эрүүгийн хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 22-25 дугаар тал),
2. Насанд хүрээгүй хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найз Халиуны төрсөн өдөр гээд Толгойтын хуучин эцэст байдаг караокед орсон. Сонгууль, Бат-Эрдэнэ, Энхзул, Бямбаа, Заяа, Бороо, Отгоо, мөн танихгүй Насаа гэх эмэгтэй, Т гэх залуу байсан. Бид нар 22 цагаас 02 цаг хүртэл караокед сууж байгаад, дараа нь 21 дүгээр хорооллын бааранд орсон. Тэндээс гараад Бат-Эрдэнийн гэрт очихоор болоход Т уг бааранд үлдсэн. Бид Бат-Эрдэнийн гэрт ууж идээд унтсан. Үүрээр 05 цаг болж байхад Т гаднаас орж ирээд миний хажуугаар унтах гэхээр нь би буйдангаас босоод Бороо, Отгоо хоёрын унтаж байсан жижиг өрөөнд орж унтсан. Өглөө 10 цагийн үед босоод байж байхад Т гарч дэлгүүр орж ирэхдээ нэг том пиво авч ирээд Бямбаа, Насаа, Т гурав хувааж уусан. Өдөр 12 цагийн үед Бат-Эрдэнийн гэрээс явахаар болсон. Т надад хандаж “би пабад ганц юм уух гэсэн юм, Насаа та хоёр хамт байж бай, араас Сонгууль миний машинтай ирээд авна, тэгээд хүргүүлчих, би ломбарданд гар утас тавина, мөнгөтэй болоод оръё” гэсэн. Хэд хэдэн ломбарданд орсон боловч гар утсыг нь аваагүй. Нэг хүнсний бөөний дэлгүүр ороод 0.75 литрийн архи, ундаа авч гарч ирсэн. Тэгснээ бид хоёрт “буудал ороод энэ архийг ууя” гээд хажуухан талд нь байдаг буудал руу Насаа, Т бид гурав орсон. Нөгөө архиа задлаад Насаад өгөхөд Насаа нэг уугаад, дахиж уухгүй гэсэн. Надад хийж өгөхөөр нь би уухгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал “Сонгууль гадаа ирчихлээ, та хоёр байж бай, би бичиг баримтаа аваад 21 дүгээр хорооллын Хаан банк ороод данснаасаа мөнгө аваад ирье гээд гарч яваад удалгүй орж ирсэн чинь Насаа “би хамт машинд суугаад явъя” гэхээр нь “би бас хамт явъя” гэхэд Т “машин ардаа дүүрэн хүнтэй байна, чи багтахгүй, эд нар яваад хоол хийгээд надад авчирч өгнө, тэгэхээр нь чи хамт явчих” гэж хэлсэн. Би тэнд Ттай үлдсэн. Т үлдсэн архиа ууж эхлээд, надад өгөхөөр нь би уугаагүй. 15 цаг 40 минутын орчим Халиунаа над руу залгаад “чи гайгүй юу, архи уугаагүй биз дээ” гэхээр нь би “үгүй ээ, уугаагүй, та нар ирж байгаа юм уу” гэхэд “Сонгууль, Сонгуулийн аав, ээжтэй хамт Тын машиннаар явж байна, чи багтахгүй юм шиг байна, наанаасаа гараад унаанд суугаад харьчих” гэж хэлсэн. Би Тад “явлаа” гээд гадуур хувцсаа өмсөөд явах гэтэл намайг явуулахгүй гээд, миний сууж байсан орны хажууд ирж, үснээс зулгаагаад, толгойгоор паар мөргүүлсэн. Тэгэхээр нь би “намайг явуулчих” гээд гуйсан чинь “явуулахгүй, чи намайг одоо дур тавиулж байж яв” гэсэн. “Чадахгүй” гэхэд “чи итгэлтэй байна уу, би чамайг энд алсан ч чадна” гэж хэлээд, намайг алгадаад “доошоо суу” гэж суулгаад, өөрийнхөө өмдийг тайлж бэлэг эрхтнээ гаргаж ирээд “одоо наадхаа гараараа оролд” гэсэн. Дараа нь миний ам руу бэлэг эрхтнээ хоолойд тултал хийгээд, өмд тайлж, намайг хана руу харуулж байгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулж, хөдөлж байгаад, ам руу гараа хийж завьжнаас татаад “одоо би чиний анус руу чинь хийлээ шүү, орилоод үзээрэй” гээд анус руу хийсэн. Тэгээд үснээс огцом татаж эргүүлж харуулаад, доошоо суулгаад, аман дотор тавиад “наадхаа залги” гээд үрийн шингэнээ залгиулсан. Миний хувцсыг өмсүүлэхгүй байсан. Бие салгалаад байсан чинь “үхсэндээ салгалаад байгаа гичий вэ” гээд надад аяганд архи хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь алгадаад “уу” гэхээр нь айсандаа уусан. Дараа нь би гуйж байгаад хувцсаа өмсөөд “ариун цэврийн өрөө орлоо” гээд ороход нойлын цаас байхгүй байсан учраас “чи доошоо буугаад нойлын цаас аваад ирээч” гэхэд “ямар өндөр хэрэглээтэй гичий вэ” гэж хэлээд, намайг үсдээд ариун цэврийн өрөөний хаалга мөргүүлсэн. Доошоо цаасанд буух хооронд нь би өрөөнөөс гар утсаа аваад буусан чинь зочид буудлын коридорт цагдаа явж байхаар нь хэлсэн. Би Ттай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх танилцсан. Тухайн үед Т авсан архиныхаа талыг уусан, өөрийн үйлдлээ ухамсарлах бүрэн чадвартай байсан. Би уугаагүй, эрүүл байсан. Т намайг дургүй байхад дарж аваад үсдээд паар мөргүүлсэн. Бэлгийн харьцаанд орохгүй гэхэд миний хацар руу алгадаж, бэлгийн харьцаанд орохгүй бол чамайг ална гэж хэлсэн. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан, найз залуутай. Гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),
-2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай бэлгийн харьцаанд орсон Т гэх хүн намайг гарах гэж байхад паар мөргүүлсэн. Тухайн үед миний хамрын дээд хэсэг хөхөрсөн байсан. Т надад эхлээд өөрийнхөө бэлэг эрхтэнг хөхүүлсэн, дараа нь миний үтрээ рүү, дараа нь анус руу бэлэг эрхтнээ хийж, дур тавихдаа миний аманд тавьсан. Би тухайн үед тусламж гуйж орилж чадаагүй. Т миний ам руу хуруугаа хийсэн байсан. Тухайн хэрэг болсон өдөр бэр эгч Чулуунчимэг болон том ах нартаа хэлсэн. Найз залуу Алтанбаганад 3 дугаар сарын эхээр хэлсэн. Учир нь Сонгууль, Бат-Эрдэнэ нар нь Алтанбаганын найзууд юм. Одоо би 7 сар гарантай жирэмсэн, нөхөр Алтанбаганын хамт амьдарч байна. Надад эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт байхгүй. Сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Т сэтгэл санааны хохирол гэж 10.000.000 төгрөг өгвөл надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),
3. Гэрч Т.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Тухайн өдөр нөхөр Батнасан /Насаа/ бид хоёрыг Баянзүрх дүүргийн товчооноос аваад, замаараа Оийг оффицероос, Их дэлгүүрээс Т, Отгонсүрэн нарыг аваад Сонгинохайрхан дүүргийн Толгойтын “Нандин дурсамж” гэх караокед ирэхэд Бат-Эрдэнэ, Нандинзаяа, Ука нар хүлээгээд байж байсан. Бид тэнд ууж идэж байгаад, гараад депогийн бааранд орсон. Баарнаас гарахад Т ганцаараа үлдсэн. Таньдаг хүн нь таарсан гэсэн. Бид Бат-Эрдэнийн гэрт очиж архи уучихаад унтаж байхад Т шөнө ганцаараа ирсэн. Тэгэхээр нь би От хандан “чи хөнжлөө Төрөө ахад өгчих, тэгээд Отгонсүрэн, Бороо хоёрын хажууд ороод унтчих” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 07 цагийн үед Бат-Эрдэнэ, Энхзул нар ажилдаа явсан. 10 цагийн үед манай нөхөр ажилдаа явсан. Тэгээд гаднаас хэн авчирсан нь мэдэгдэхгүй талх, гоймон болон нэг том пиво байсан. Пивийг нь Насаа, Одноо, Төрөө ах гурав хуваагаад ууж байсан. Төрөө ах “гаднаас нэг шил архи аваад ирье, тэгээд ууя” гэхэд Заяа “энд уулгахгүй, гэрийн эзэн нь байхгүй байхад яах гээд байгаа юм бэ” гэж уурлахад Төрөө ах “за за тэгвэл би пабад очиж уулаа” гээд Насаа, Одноо хоёрыг хамт сууя гэсэн. Тухайн үед өдрийн 12-13 цагийн орчим болж байсан. Одноо “би Төрөөтэй хамт нэг шил архи хувааж уучихаад харьлаа” гэхээр нь би “өчигдөр уучихаад өнөөдөр уугаад харивал ээж чинь уурлахгүй юу” гэхэд зүгээр гэж хэлсэн. Тэгээд Насаа, Одноо хоёр Төрөө ахтай хамт гарсан. Түүнээс хойш 2 цагийн дараа манай нөхөр залгаад “Төрөө над дээр ирсэн, би Төрөөг хүргэж өгөх гээд зочид буудал руу явж байна” гэхээр нь “юун буудал вэ, тэр гурав буудал орсон юм уу” гэхэд “тийм гэнэ, Насаа, Одноо хоёр буудалд байгаа гэж байна” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 10-20 минутын дараа манай нөхөр Насааг аваад гэрт ирсэн. Тэгэхээр нь би Насаад “чи уусан юм уу” гээд амыг нь үнэрлэхэд “уугаагүй, Одноо, Төрөө ах хоёр уугаад буудалд үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд Төрөө ахын машинтай манай нөхөр Бороо, Отгонсүрэн, Насаа бид нар гэр рүүгээ буюу Баянзүрх дүүргийн товчоо явж байх замд Насаа “энэ буудалд Төрөө ах, Одноо хоёр байгаа” гэж хэлэхээр нь би Одноо руу нөхрийнхөө утаснаас залгаж яриад “чи уусан юм уу” гэж асуухад “үгүй, би уугаагүй” гэхээр нь би “ээж дуудаад гэр рүү явж байна, жаахан яаруу явж байна, чи яах юм” гэж асуухад “за за, яаруу явж байгаа юм бол чи явж бай, би удахгүй гарлаа” гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсны дараа Насаа “Одноо уусан шүү дээ, яагаад таньд худлаа хэлээд байгаа юм бол” гэсэн. Тэгээд бид нар Гурвалжингийн гүүр даваад явж байхад Төрөө ах өөрийнхөө утаснаас залгахаар нь би авсан чинь “хөөе энэ юу болоод байгаа юм бэ, намайг доошоо буугаад хоол аваад ирэхэд Одноо чинь намайг цагдаад бариулчихлаа, ах нь уг нь хүчиндээгүй шүү дээ” гэж хэлээд утас тасарсан. Тэгээд Одноо руу залгасан чинь Одноо “намайг энэ Төрөө чинь хүчиндчихлээ” гэж хэлээд утсаа тасалсан. Одноо, Т хоёр миний төрсөн өдрөөр анх танилцсан, анх танилцаад сууж байхад тэр хоёр их дотно, нэг нэгнийгээ тэврээд, хамт суугаад байсан.
Т ахыг мэддэг болоод 2 сар гаран болж байна. Манай ажлын дээд албан тушаалтан гэхэд бид нарт анхаарал маш сайн тавьдаг, их халамжтай, маш тусархуу, хүнд үгүй гэж хэлдэггүй. Төрөө ах өөрөө төрсөн эмэгтэй дүүтэй, ийм хэрэг хийх хүн биш гэж бодож байна. Харин Одноог мэдээд хагас жил орчим болж байна. Бид хоёр аливаа зүйлд их санаа нийлдэг, гайгүй ааштай охин. Харин архи их уудаг юм шиг байна лээ. Нийлдэг болоод 5-6 удаа уулзсан. Тэр болгонд Одноо уудаг байсан. Би энэ хэрэг гарснаас хойш Одноог насанд хүрээгүй гэдгийг мэдсэн. Насанд хүрээгүй хүүхэд мэдүүлэг өгөхөд заавал насанд хүрсэн хүнтэй хамт байна гэж байхад нь би их гайхсан. Одноог 20 нас гарантай байх гэж бодож байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
4. Гэрч Д.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бид Бат-Эрдэнэ гэх залуугийнд хоносон юм. Өглөө Т гэх залуу гараад дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл пиво нэгийг авч ирсэн. Уг пивийг Төрөө, Одноо, тухайн айлд амьдардаг эхнэр, нөхөр гэх хүмүүс хувааж уугаад байж байхад тэр айлын эмэгтэй тэнд архи уухад дургүй байсан учир өдөр 13 цаг өнгөрч байхад Төрөө, Одноо хоёр надад хамт гаръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт гарч таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын тэр хавьд очсон. Төрөө гар утас ломбарданд тавих гэсэн боловч утсыг нь аваагүй. Төрөө нэг бөөний дэлгүүрт ороод нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, нэг ундаатай авчихсан гарч ирсэн. Тэр хоёр анх буудал орж архи уухаар тохиролцсон юм байна лээ. 21 дүгээр хорооллоос баруун тийш яваад нэрийг нь анзаараагүй, буудалд ороод, 2 давхарт нь нэг өрөөнд бид гурав хамт орсон. Тухайн үед 14 цаг болж байсан. Авсан архиа задлаад тэр хоёр ууж эхэлсэн. Надад өгөхөөр нь би уугаагүй, орон дээр нь хэсэг унтаж байгаад 20-30 минут болоод сэрэхэд тэр хоёр нөгөө архиа ууж байсан. Тэгээд дараа нь Одноо Төрөөг тамхи олоод ир гээд гаргасан. Төрөө 10-иад минутын дараа “буудлын тооцоог хийчихлээ” гээд тамхи аваад орж ирсэн. Мөн Боогийтой хамт ирсэн, Боогий гадаа машинд сууж байгаа гэж хэлэхээр нь би Боогий ахтай явах гээд Одноо гэдэг охиныг хамт явах уу гэхэд дуугарахгүй, явах дургүй шинжтэй байхаар нь би ганцаараа гараад Боогий ахын машинд сууж, нөгөө хоносон айл руугаа явсан. Очоод 20-иод минутын дараа Боогий ах, Халиунаа эгч, Отгонсүрэн гэдэг найз нь, бас түүний найз залуу нь гээд бид 5 гэр рүүгээ явахаар болоод гарсан. Нөгөө буудлын хажуугаар гарахдаа Халиунаа эгчид хандаж “нөгөө хоёр чинь энэ буудалд байгаа, замаараа аваад явах юм уу” гэхэд Халиунаа эгч Одноо руу залгахад Одноо “та нар явж бай, би удахгүй гараад өөрөө харина” гэхэд Халиунаа эгч “чи архи уучихсан юм уу” гэхэд үгүй гэж хэлэхээр нь би “уг нь наад Одноо чинь уусан шүү дээ, архи бас пиво уусан” гэж хэлсэн. Тэгээд бид нар цааш Гурвалжингийн гүүр даваад явж байхад Төрөө гэдэг залуу Халиунаа эгчийн нөхөр рүү залгахад Халиунаа эгч авахад “намайг цагдаад бариад өгчихлөө шүү дээ, би уг нь яагаачгүй” гэж хэлээд утсаа таслахаар нь Халиунаа эгч Одноо руу залгаад асуусан чинь “намайг хүчиндсэн” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар тал),
5. Гэрч Т.Жаргал /... зочид буудлын ресепшин/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гараад 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагт Өлзийжаргалд ээлж хүлээлгэн өгсөн. Хэрэг гарсан талаар маргааш нь мэдсэн. Намайг ээлжээр гарч байхад махлаг, өндөр залуу хоёр эмэгтэйтэй хамт орж ирсэн. Би залуугийнх нь бичиг баримтыг бүртгэж авсан. Хоёр эмэгтэйгийн нэг нь өндөр, шар царайтай, өөрийгөө 1996 онд төрсөн, насанд хүрсэн хүн гэж хэлсэн. Нөгөө охин нь намхан, хар үстэй, 1997 онд төрсөн, насанд хүрсэн гэж хэлсэн. Би хоёуланг нь бүртгэж авсан. Бүртгэлийн дэвтрийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар хурааж авсан. Тэр гурав эрүүл байсан. Тэд нар буудалд орохдоо тооцоо хийгээгүй. Манай найз мобайл банкаар явуулна гэж хэлсэн. Тооцоог нь эрэгтэй нь хийсэн, би тооцоо аваагүй. Манай нөгөө ээлжийн хүн хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),
6. Гэрч Ц.Өлзийжаргал /”...” зочид буудлын хүлээн авагч ажилтан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:
“...12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагт Жаргал эгчээс ээлж хүлээн авахад 16 номерт 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн авсан байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд би ээлжээ авчихаад удалгүй байж байхад дээрээс ус алдсан гэхээр нь 16 номероос байж магадгүй гэж бодоод, уг хаалгыг тогшиход 1 орон дээр нь 2 эмэгтэй, нөгөө орон дээр нь 1 эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би ариун цэврийн өрөөнд орчоод гараад явсан. 14 цагийн үед 4-5 цагдаа орж ирээд манайхаар үйлчлүүлэх гээд 10 номерын өрөөнд орсон. Тэгсэн 16 номерын өрөөний охин коридорт “намайг хүчиндчихлээ” гээд орилоод нөгөө цагдаа нарт хэлсэн. Тэгэхээр нь би өрөөнд нь ороход нэг залуу байсан, ширээн дээр нь нэг архи байсан. Удалгүй хэдэн цагдаа дахиад дуудлагаар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),
7. Гэрч Ц.Ариунбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...Би цагдаагийн ахмад Х.Цолмон, дэд ахлагч Оюунбаатар, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш нарын хамт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “...” зочид буудлыг шалгахад тус буудлын 16 тоот өрөөнөөс нэг охин гарч ирээд “намайг зодож, хүчиндсэн” гэж хэлэхээр нь цагдаагийн ахмад Х.Цолмон, дэд ахлагч Оюунбаатар, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш нарын хамт шалгахад Н.Т /РД:ОГ87073116/ гэснийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан. Хүчиндүүлсэн гэх охиныг анх харахад уйлсан байдалтай байсан. Хохирогч согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан санагдаж байна. Надад хэлэхдээ “...” нэртэй зочид буудлын 16 тоот өрөөнд хүчиндүүлсэн гэж хэлж байсан. Тухайн үед хохирогчийг хүчиндсэн Н.Т “наад охин чинь өөрөө хүсээд надтай секс хийсэн” гэж уурлаад байсан. Н.Т нь бага зэрэг эсэргүүцэл үзүүлээд, бид нар гавлаад жижүүрт хүлээлгэн өгөх үед архи их хэмжээгээр үнэртэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дүгээр тал),
8. Гэрч О.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...Би цагдаагийн ахмад Х.Цолмон, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ариунболд, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш нарын хамт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “...” нэртэй зочид буудлыг шалгахад тус буудлын 16 тоот өрөөнөөс цагдаа ахаа туслаарай, намайг хүчиндсэн гэж хэлэхээр нь би цагдаагийн ахмад Х.Цолмон, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ариунболд, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш нарын хамт шалгахад эмэгтэй, 17 настай Г.Оийг Н.Т РД:... нь хүчиндсэн гэснийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан. Хүчиндүүлсэн гэх охиныг анх харахад уйлсан, айсан, сандарсан байдалтай байсан. Надад хэлэхдээ “...” нэртэй зочид буудлын 16 тоот өрөөнд хүчиндүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийг хүчиндсэн Н.Т “би наад охиныг чинь хүчиндээгүй, өөрөө дурандаа надтай унтсан” гэж хэлж байсан. Н.Таас архи их хэмжээгээр үнэртэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дүгээр тал),
9. Гэрч Х.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...Би цагдаагийн ахлах ахлагч Ц.Ариунболд, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш, цагдаагийн дэд ахлах Оюунбаатар нарын хамт 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “...” нэртэй зочид буудлыг шалгахад 2 давхрын шатны урдаас харсан хаалганаас нэг охин уйлсан байдалтай гарч ирээд “цагдаа ахаа надад туслаач, би сая энд хүчиндүүлсэн, намайг хүчиндсэн залуу хүчээр надад бэлэг эрхтнээ хөхүүлсэн” гэж хэлэхээр нь би тэр охиныг хүчиндсэн гэх хүнийг шалгахад Н овогтой Т гэх хүн хүчиндсэн гэснийг жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд явсан. Тухайн үед хүчиндүүлсэн гэх охиноос бага зэрэг архи үнэртсэн, уйлсан, айсан, сандарсан байдалтай байсан. Надад хэлэхдээ “...” нэртэй зочид буудлын 16 тоот өрөөнд хүчиндүүлсэн гэж хэлсэн. Охиныг хүчиндсэн гэх залуу би хүчиндээгүй, өөрөө надтай дурандаа секс хийсэн гэж хэлж байсан. Н.Таас архи их хэмжээгээр үнэртэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дугаар тал),
10. Шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд:
яллагдагчаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэдүүлэг өгөхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133 дугаар тал),
- гэрчээр 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр найз Сонгуулийн найз охин Халиуны төрсөн өдөр гээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нэг караокед очсон, 6-7 хүмүүс байсан. 02 цагийн үед тэнд байсан хүмүүс бүгд Баагий гэдэг манай найзын гэр рүү явлаа гээд явахаар нь би явахгүй, гэр рүүгээ харьлаа гэж хэлсэн. Би ганцаараа үлдээд харих гэж байснааа гэртээ архи үнэртүүлж ороод яахав гэж бодоод тэд нарын араас Баагийгийн Толгойтод байдаг гэрт нь очиж амарсан. Маргааш нь буюу 12 дугаар сарын 24-ний өглөө би тэднийхээс гараад харих гэж байхад манай найз “чи машин бариад хэрэггүй, чамаас архи үнэртэнэ” гэхээр нь “тэгвэл такси бариад харьлаа, маргааш ирж машинаа авъя” гэж хэлээд, гарч дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр пиво аваад О гэх эмэгтэй, найз нь гэх нэг эмэгтэй, бас нэг танихгүй залуу бид гурав хувааж уусан. Тэндээс харих гээд гарахад араас О нөгөө найз эмэгтэйтэйгээ хамт гарч ирээд бид гурав хамт такси бариад 21 дүгээр хороололд ирэхэд би машинд мөнгө, картаа орхисон байснаа мэдээд Сонгууль руу залгаж “миний машин дотор байгаа бичиг баримт аваад ирээч, банкны карт наана чинь үлдээчихэж, би 21 дүгээр хорооллын энэ хавьд хүлээгээд байж байя” гэсэн чинь Сонгууль “за” гэж хэлсэн. Тэгээд би “гурвуулаа манай найзыг хүлээж байх хооронд пабад ороод сууж байя, найзыг ирэхээр нь би тооцоог нь хийнэ” гэсэн чинь О “энэний оронд буудалд ороод байж байя, энэ хавиар зочид буудал хямд байдаг, бас унтаж амраад байж байхад зүгээр шүү дээ” гэхээр нь тэгье гээд 21 дүгээр хорооллын орчим нэг буудалд гурвуулаа хамт орсон. Тухайн үед өдрийн 12 цаг болж байсан. Тэгээд уг буудалд орохдоо буудлын хажуу талын хүнсний дэлгүүрт өөрийн “Самсунг Галакси” гар утсаа барьцаанд тавиад 0.75 литрийн Соёрхол архи нэгийг, нэг жүүстэй хамт авч орсон. Оийн найз архинаас нэг хундагыг уугаад, үлдсэн архийг нь бид хоёр хувааж уугаад байж байхад найз Сонгууль ирээд миний бичиг баримтыг өгөхөөр нь бид хоёр машинтай 5 шарын Хаан банк орж, би өөрийн данснаас 65.000 төгрөг авч ирсэн. Манай найз миний машиныг буцаагаад аваад явах гэтэл Оийн найз би хамт суугаад явъя гэсэн. Би буудлын үүдэнд тооцоо хийгээд, дэлгүүрээс гар утсаа аваад ороход Оийн найз нь Оийг чи явахгүй юм уу гэхэд О чи явж бай, би байж байгаад явна гэж хэлээд надтай үлдсэн. Бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад юм яриад сууж байхад О өөрөө миний өвөр дээр ирж суусан. Тэгээд бид хоёр үнсэлцэж, бэлгийн харьцаанд орсон. Өөрөөр хэлбэл бид хоёр харилцан тохиролцож орсон. От хүч хэрэглэсэн зүйл огт болоогүй. Бид хоёр 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан, бага зэрэг согтсон. Гэхдээ бүх зүйлийг бүрэн гүйцэт санаж байна, өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан. О бас согтолт гайгүй, өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байх гэж бодож байна. Тиймдээ ч надтай өөрөө бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр бэлгийн харьцаанд орж байхад би архи уусан байсан болохоор дур тавихгүй байсан. Тэгээд дуусгачихаад үлдсэн архиа уугаад сууж байхад О “хоёулаа Солонгос хоол идье” гэж хэлэхээр нь би “сая байсан бүх мөнгөөрөө тооцоо хийсэн, одоо надад 6.000 төгрөг үлдсэн” гэж хэлсэн чинь “арчаагүй пизда вэ” гээд миний нүүр рүү архи цацсан. Тэгээд нүд рүү орчихоор нь би “чи яаж байгаа юм” гээд зүүн гарынхаа гадна талаар нүүр рүү нь зөөлөн алгадсан чинь хамраас нь цус гарахаар нь сандраад, аргадаад “намайг уучлаарай, санаандгүй цохичихлоо, би гараад доороос гоймон, идэх юм аваад ирье” гээд доошоо буугаад буудлын үйлчлэгчийг хайж байгаад эргээд 2 давхар руу гарахад цагдаа ирсэн байсан. О надад насаа хэлээгүй. Пабад хамт архи уугаад байсан болохоор нь насанд хүрсэн гэж бодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:
“...Оийн хамарт цус хуралт гэмтэл тогтоогдсон гэсэн байна. Би санамсаргүй байдлаар хамар руу нь гарынхаа ар талаар зөөлөн шүргэсэн. Харин шулуун гэдэсний амсарт язрал, цус хуралт гэмтлийн хувьд Оийн анус руу нь нэг удаа өөрийн бэлэг эрхтнээ хийсэн. Харин дур тавихгүй байхаар нь больсон. Тэр үед О дургүйцээгүй. Харин ч их тааламжтай байх шиг байсан. Надад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 624, №1232, 585, 6489 дугаартай 4 дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Отэй анх уулзсан өдөр буюу найзын төрсөн өдрийн баяр дээр архи уугаад байсан болохоор 21 насанд хүрсэн байна гэж харсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 624 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд 1.5х1.2 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, дарахад эмзэглэлтэй, зүүн хацрын төвгөрт дарахад эмзэглэлтэй, хавдсан.
Эмэгтэйчүүдийн үзлэгт: ...Шулуун гэдэсний амсарт 3,5,6,8,9,10,11 цагийн чиглэлүүд тууш язрал, цууралтуудтай.
Шүүх бактериологийн шинжилгээний 340 тоот хариунд: Онош: бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. /Бактериологийн шинжээч 12/ гэжээ.
Шүүх биологийн шинжилгээний 341 тоот хариунд: Оийн үтрээний арчдас наалдац, шулуун гэдэсний арчдас наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. /Биологийн шинжээч Ж.Оюунаа/ гэжээ.
Дүгнэлт: Г.Оийн биед хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
-Г.Оийн охин хальс 6 цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдлоо, бэлгийн замын халдварт өвчингүй байна, жирэмсэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй. Г.Оийн шулуун гэдэсний амсарт язрал, цууралт гэмтэл тогтоогдлоо. Г.Оийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. /Шинжээч эмч Т.Амартүвшин/ ..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
12. Шинжээч Ц.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:
“...Үзлэгээр хохирогчийн үтрээнд урагдал байгаагүй. Бэлэг эрхтнээ үтрээнд хийхэд язрал, урагдал үүсэхгүй байх боломжтой. Цочролын хувьд үтрээ нь өөрөө агшиж сунадаг эрхтэн. Хохирогч Г.Оийн биед хийсэн эмэгтэйчүүдийн үзлэгээр шулуун гэдэсний амсарт, салстад 3,5,6,8,9,10,11 цагуудад язрал цууралт гэмтэл учирсан байсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр бэлгийн ажлын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хохирогчийн үтрээ, анус, аманд дур тавиагүй бэлгийн ажил хийхэд эр бэлгийн эс илрэх боломжгүй. Хохирогчийн аманд тавьсан шингэнийг залгисан тохиолдолд эр бэлгийн эс илрэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дугаар тал),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1232 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй.
Дүгнэлт “...Н.Т нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. 1 дүгээр бүлгийн цустай байна. /Шинжээч эмч Б.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44 дүгээр тал),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 585 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Тогтоол-2 хувь, эмэгтэй хар өнгийн дотоож.
Дүгнэлт“...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож дээр үс, эр бэлгийн эс, үрийн шингэний толбо, шүлс илрээгүй. /ДНХ шинжээч Б.Гантуяа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 689 дугаартай дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Тогтоол-2 хувь, Цэвэр усны саванд шингэн зүйлийг илрүүлсэн.
ДҮГНЭЛТ:
“...Шинжилгээнд цэвэр усны саванд хийн ирүүлсэн шингэнд эр бэлгийн эс илрээгүй. Дээрх шингэнд шүлс илрүүлэх боломжгүй. /ДНХ Шинжээч Б.Гантуяа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54 дүгээр тал),
16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: “...Буудал орж 1 шил 0.5 литрийн архи авч орсон. Нэг эмэгтэй нь явсан. О бид хоёр үлдсэн. Хоорондоо ярилцаж байгаад Солонгос хоол идье гэхээр нь би мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн чинь нүүр рүү архи цацахад нүд рүү орсон. Би гарынхаа ар талаар Оийг цохисон. О намайг цагдаад өгсөн. Бид хоёр бэлгийн харьцаанд орж байхад би тавихгүй байсан. Тэгээд бас намайг хүчирхийлсэн гээд цагдаад өгсөн. Бэлгийн харьцаанд орохдоо би хүчирхийлээгүй. О бэлгийн харьцаанд ороход дургүйцсэн, эсэргүүцсэн зүйл байхгүй. ...” гэнэ.
Сэтгэцийн онош: Эрүүл.
Дүгнэлт: Н.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Н.Т нь болж өнгөрсөн үйл явдлыг тусган илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Т нь хэрэг хариуцах чадвартай байна, хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. Н.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Н.Т нь өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюултай байдлыг ухамсарлан удирдан жолоодох чадвартай байна. Н.Тад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /сэтгэцийн их эмч О.Баатаржав, Я.Ганхүү, Э.Амгалан/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 148-149 дүгээр тал),
Хохирогчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.
17. Гэрч Б.Чулуунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:
“...Би Оийн том ахынх нь эхнэр юм. О нь эхээсээ тавуулаа, айлын бага хүүхэд, дээрээ 4 ахтай. Одоо эцэг, эх, ахтайгаа хамт амьдардаг. Миний дүү Г.О нь Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуульд суралцаж байгаад 9 дүгээр ангиасаа Хүнсний технологийн коллежид суралцаж төгссөн. Хүүхдийнхээ эцэг Алтанбаганатай 2018 оноос хойш үерхэж эхэлсэн. Ер нь гадуур яваад байдаггүй. О 2018 оны 11 дүгээр сарын эхээр анх бэлгийн харьцаанд орж байсан тухай ярьж байсан. Харин хэрэг болдог өдөр бол эцэг, эхдээ найзынхаа төрсөн өдөрт явлаа гэж хэлээд гарсан гэсэн. Г.О нь зан байдлын хувьд даруухан, дуу цөөтэй, хэлэх зүйлээ шууд хэлдэг. 2018 оноос Тэрэлжид дадлага хийдэг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),
18. Хохирогч Г.Оийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 146 дугаар тал), түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 155 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр тал), төрсний гэрчилгээ (хавтаст хэргийн 80 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.
19. Гэрч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...Н.Т миний хүү байгаа юм. 2004 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 83 дугаар дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Дээд боловсролтой. Одоо эцэг, эх, дүү нартайгаа ... тоотод амьдарч байгаа. ...Миний хүү надад ямар гэмт хэрэгт холбогдсоноо хэлээгүй. 2019 оны 02 дугаар сараас хойш хүү Н.Ттай уулзаагүй. 2019 оны 12 дугаар сараас Турк улсад байж байгаад Монгол Улсад ирсэн. 2019 оны 02 дугаар сард гэнэт алга болсон. Турк улс явснаас хойш ар гэрийнхэнтэйгээ нэг ч холбогдоогүй. Ямар учраас Турк улс явснаа ар гэрийнхэндээ хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135 дугаар тал),
20. Гэрч Д.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...Н.Т миний хүү байгаа юм. Н.Т надад ямар гэмт хэрэгт холбогдсоноо хэлээгүй. 2019 оны 02 дугаар сараас хойш хүү Н.Ттай уулзаагүй. 2019 оны 12 дугаар сард уулзсан чинь Турк улсад байж байгаад Монгол улсад ирсэн гэж надад хэлсэн. 2019 оны 02 дугаар сард гэнэт алга болсон. Турк улс руу явснаас хойш ар гэрийнхэнтэйгээ холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар тал),
21. Шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 161 дүгээр тал), гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 160 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Тад холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд 17 настай, насанд хүрээгүй хохирогч Г.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн, мөн анус руу нь хийж, аманд нь дур тавих зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь иргэн Г.Оээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цагдаагийн ахмад Х.Цолмонгийн илтгэх хуудас, хохирогч Г.Оийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмч Т.Амартүвшингийн мэдүүлэг, хохирогч Г.Оийн нас тоолсон тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдож байна.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн шулуун гэдэсний амсарт язрал, цууралт, нүүрэнд нь хөхрөлт гэмтэл тогтоогдсон ба, үүгээр хүч хэрэглэж хүчиндсэн шинж байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн өмгөөлөгч хүчиндэх гэмт хэргийн обьектив шинжийг буруу тайлбарлаж байна. Учир нь хуульд хохирогч нь 14-өөс дээш 18 насанд хүрээгүй байхыг шаардахаас биш түүнийг насанд хүрсэн эсэхийг мэдсэн, мэдээгүй гэх шинж хамааралгүй тул хохирогч насанд хүрээгүй байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж үзэж хөнгөрүүлэхгүй. Тухайн хэрэг гарсан үед цагдаагийн албан хаагч хохирогчийн уйлж сандарсан, тусламж гуйсан байдалтай байсныг мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэргээр тухайн цаг үед хохирогч хүчиндүүлсэн гэдэг нь тогтоогддог, хохирогчийн мэдүүлэгт зөрүү байхгүй. Хүчингийн гэмт хэрэгт дур тавьсан, тавиагүй эсэх нь хамааралгүй, энэ гэмт хэргийн гол обьект нь бэлгийн эрх чөлөө, давхар эрүүл мэнд ба хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд нь халдсан л бол хүчингийн гэмт хэрэг шууд төгсөнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч өөрийн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй. Иймд шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос рентген зураг авахуулсан 50.000 төгрөгийн баримтыг үнэлэх боломжтой. Шүүгдэгч Н.Таас 50.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох, бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах дүгнэлтдээ “...Хохирогч Г.О тогтворгүй мэдүүлэг өгсөн гэх зүйл хэрэгт байхгүй. Хэрэг гарахад миний үйлчлүүлэгч 17 настай байсан, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад баримтаар Н.Т гэм буруутай нь тогтоогдсон. Хохирлын тухайд Г.О нь гэмтлийн улмаас “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл гарсан нь тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүгдэгч Н.Тыг цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, дүгнэлтдээ “гэмт хэрэг гарах үед Н.Т нь хохирогчийг хараад насанд хүрээгүй гэж мэдээгүй, мэдэх боломжгүй, хохирогчийн биеэ авч яваа байдал, архи хэрэглэж байгаа байдлыг хараад насанд хүрсэн гэж ойлгосон. Хэрвээ гэм буруутай этгээд хохирогчийн насны талаар эндүүрч байсан бол хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. Энэ хэргийг хохирогчийн насыг тоолоод шууд хүндрүүлэн үзэхээс илүүтэйгээр хэрэг гарахад сэтгэл зүй нь ямар байсан бэ гэдгийг тогтоох нь зүйтэй. Хүчиндэх гэмт хэргийн онцлог нь өөрөө хохирогчийн мэдүүлэг дээр үндэслэгддэг, хоёр хүн хүсэл зоригийн дагуу бэлгийн харьцаанд орсон уу, үгүй юу гэдгийг тогтоох нь бэрхшээлтэй байдаг. Ялангуяа хохирогч, шүүгдэгч нар эрс зөрүүтэй мэдүүлэг өгч буй байдлыг харахад тогтвортой мэдүүлэг өгч байгаа эсэх, хэргийн нөхцөл байдалтай тохирч байгаа эсэх, бусад нотлох баримтаар тогтоогдож байна уу зэргийг нягталж, цагаатгах, яллах нотлох баримтыг тал бүрээс нь авч үзэх ёстой.
Энэ хэрэгт хохирогчийн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд толгойгоор паар мөргүүлсэн гэж, шүүх хуралд хамраараа паар мөргөсөн гэж, ариун цэврийн өрөөний хаалгыг нэг удаа мөргүүлсэн гэдэг бол өнөөдөр хоёр удаа мөргүүлсэн гэх зэргээр зөрүүтэй мэдүүлсэн.
Харин шүүгдэгч Н.Т “бид эгц урдаасаа хараад сууж байсан, архи цацахаар нь зүүн гарынхаа арын хэсгээр савсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Түүний хэлснээр зүүн гарын ар хэсгээр савж, туршиж үзэхэд алгадуулж байгаа хүний зүүн хацар, хамар гэмтэх боломжтой нөхцөл байдал үүссэн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “үзлэгт зүүн хацрын төвгөрт дархад эмзэглэлтэй хандсан, хамрын нуруунд хөх өнгийн цус хуралттай” гэж гарсан нь дээрх нөхцөл байдлыг, миний үйлчлүүлэгчийн тогтвортой мэдүүлэг өгсөн гэдгийг баталж байна. Хэрвээ хохирогчийн хэлээд байгаа шиг толгой руу нь цохиж, үсдсэн, хана мөргүүлсэн тохиолдолд холбогдох гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр гарна. Тус гэмтлүүд нь тогтоогдохгүй байна гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Мөн шинжээчийн дүгнэлтээр үрийн шингэн илрээгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “эргэлзээгүй тогтоох”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад эргэлзээ төрж байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Н.Тыг цагаатгаж өгнө үү.
Хохирол нэхэмжилж буй баримт нь хуулийн шаардлага хангасан тамга тэмдэгтэй байхаас гадна утга агуулгын зөрүүгүй байх ёстой. Жишээлбэл “Барагшун” фармаас эм авсан гэх баримтын тухайд ямар эмчийн заавраар, ямар өвчинд хэрэглэгдэх эм авсан нь тодорхой бус, мөн хохирогчид ажлын чадварт нөлөөлөх гэмтэл тогтоогдоогүй. Шүүх хохирлын асуудлыг шийдэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж тогтоох ёстой гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг талууд тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Тын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 16 тоот өрөөнд 17 настай буюу насанд хүрээгүй хохирогч Г.Оийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн анус руу нь хийх, аманд нь дур тавих зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үйл баримт нь:
-насанд хүрээгүй хохирогч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тад би явлаа” гээд гадуур хувцсаа өмсөөд явах гэтэл намайг явуулахгүй гээд, миний сууж байсан орны хажууд ирж, үснээс зулгаагаад, толгойгоор паар мөргүүлсэн. ...чи намайг одоо дур тавиулж байж яв” гэсэн, “чадахгүй” гэхэд “чи итгэлтэй байна уу, би чамайг энд алсан ч чадна” гэж хэлээд, намайг алгадаж “доошоо суу” гэж суулгаад ...өөрийнхөө өмдийг тайлж бэлэг эрхтнээ гаргаж ирээд “одоо наадхаа гараараа оролд” гэсэн. Дараа нь миний ам руу бэлэг эрхтнээ хоолойнд тултал хийгээд, өмд тайлж, намайг хана руу харуулж байгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг оруулж, хөдөлж байгаад, ам руу гараа хийж завьжнаас татаад “одоо би чиний анус руу чинь хийлээ шүү, орилоод үзээрэй” гээд миний анус руу хийсэн. Тэгээд үснээс огцом татаж эргүүлж харуулаад, доошоо суулгаад, аман дотор тавиад “наадхаа залги” гээд үрийн шингэнээ залгиулсан. Миний хувцсыг өмсүүлэхгүй байсан. ....“чи доошоо буугаад нойлын цаас аваад ирээч” гэхэд “ямар өндөр хэрэглээтэй гичий вэ” гэж хэлээд, намайг үсдээд ариун цэврийн өрөөний хаалга мөргүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),
-мөн түүний хохирогчоор дахин өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай бэлгийн харьцаанд орсон Т гэх хүн намайг гарах гэж байхад паар мөргүүлсэн. Тухайн үед миний хамрын дээд хэсэг хөхөрсөн. Т надад эхлээд өөрийнхөө бэлэг эрхтэнг хөхүүлсэн, дараа нь миний үтрээ рүү, дараа нь анус руу бэлэг эрхтнээ хийж, дур тавихдаа миний аманд тавьсан. Би тухайн үед тусламж гуйж орилж чадаагүй, Т миний ам руу хуруугаа хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), мөн түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-гэрч Ц.Ариунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...“...” нэртэй зочид буудлыг шалгахад тус буудлын 16 тоот өрөөнөөс нэг охин гарч ирээд “намайг зодож, хүчиндсэн” гэж хэлэхээр нь цагдаагийн ахмад Х.Цолмон, дэд ахлагч Оюунбаатар, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш нарын хамт шалгахад Н.Т /РД:ОГ87073116/ гэсэн. ...Хүчиндүүлсэн гэх охиныг анх харахад уйлсан байдалтай байсан. ...16 тоот өрөөнд хүчиндүүлсэн гэж хэлж байсан. Тухайн үед хохирогчийг хүчиндсэн Н.Т “наад охин чинь өөрөө хүсээд надтай секс хийсэн” гэж уурлаад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дүгээр тал),
-гэрч О.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“...” нэртэй зочид буудлыг шалгахад ...16 тоот өрөөнөөс цагдаа ахаа туслаарай, намайг хүчиндсэн гэж хэлэхээр нь цагдаагийн ахмад Х.Цолмон, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ариунболд, цагдаагийн ахмад Цэнд-Аюуш нарын хамт шалгахад эмэгтэй, 17 настай Г.Оийг Н.Т РД:... нь хүчиндсэн гэснийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан. Хүчиндүүлсэн гэх охиныг анх харахад уйлсан, айсан, сандарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141 дүгээр тал),
-гэрч Х.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “...” нэртэй зочид буудлыг шалгахад 2 давхрын шатны урдаас харсан хаалганаас нэг охин уйлсан байдалтай гарч ирээд “цагдаа ахаа надад туслаач, би сая энд хүчиндүүлсэн, намайг хүчиндсэн залуу хүчээр надад бэлэг эрхтнээ хөхүүлсэн” гэж хэлэхээр нь би тэр охиныг хүчиндсэн гэх хүнийг шалгахад Н овогтой Т гэх хүн хүчиндсэн гэснийг жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд явсан. Тухайн үед хүчиндүүлсэн гэх охиноос бага зэрэг архи үнэртсэн, уйлсан, айсан, сандарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дугаар тал),
-Гэрч Т.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одноо руу залгасан чинь Одноо “намайг энэ Төрөө чинь хүчиндчихлээ” гэж хэлээд утсаа тасалсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал), мөн түүний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “... О утсаар яриад та нарыг явсныг мэдэнгүүтээ Т намайг буудлаас гаргаагүй, Т намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр яваад очиход О Т намайг хүчиндсэн гээд уйлсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-гэрч Д.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрөө гэдэг залуу Халиунаа эгчийн нөхөр рүү залгахад Халиунаа эгч авахад “намайг цагдаад бариад өгчихлөө шүү дээ, би уг нь яагаачгүй” гэж хэлээд утсаа таслахаар нь Халиунаа эгч Одноо руу залгаад асуусан чинь “намайг хүчиндсэн” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар тал),
-гэрч Ц.Өлзийжаргалын /... зочид буудлын ресепшин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...12 дугаар сарын 24-ний өдөр ...16 номерын өрөөний охин коридорт “намайг хүчиндчихлээ” гээд орилоод ... цагдаа нарт хэлсэн. Тэгэхээр нь би өрөөнд нь ороход нэг залуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 624 дугаартай “...Г.Оийн биед хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...Г.Оийн шулуун гэдэсний амсарт язрал, цууралт гэмтэл тогтоогдлоо. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-шинжээч Ц.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирогч Г.Оийн биед хийсэн эмэгтэйчүүдийн үзлэгээр шулуун гэдэсний амсарт, салстад 3,5,6,8,9,10,11 цагуудад язрал цууралт гэмтэл учирсан байсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр бэлгийн ажлын улмаас үүссэн байх боломжтой. ...Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дугаар тал), хохирогч Г.Оийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 146 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Тын мэдүүлэг зэргийг шүүх дараах үндэслэлээр үгүйсгэв. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэргийн талаар хуульчилсан ба, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Г.О нь 17 нас 09 сар 05 хоногтой байсан буюу арван найман насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд хохирогчийн насанд хүрсэн эсэхийг заавал мэдсэн байхыг шаардахгүй юм.
Хууль зүйн хувьд хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба, хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад аргаар үйлдэгдэхийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн обьект нь хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.
Шүүгдэгч Н.Т нь хохирогч Г.Оийг “дур тавиулж байж яв” гэх зэргээр зочид буудлын өрөөний халаалтын паар мөргүүлэх, гараараа нүүрэнд нь цохих зэргээр зодож, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, улмаар хүч хэрэглэн хохирогчийн анус руу нь бэлэг эрхтнээ хийсэн, аманд нь бэлэг эрхтнээ хийх, дур тавих зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, хохирогчийн бие махбодид нь гэмтэл учруулсан үйл баримт байх ба, гэмтэл нь шинжээч эмчийн хохирогчид үзлэг хийсэн 624 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд хоёр удаа өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой мэдүүлэг байх бөгөөд энэ талаар гаргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм.
Нөгөө талаас шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...хохирогч, шүүгдэгч нар эрс зөрүүтэй мэдүүлэг өгч буй байдал байна...” гэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” байх эрхтэй.
Харин хохирогч, шүүгдэгч нартай найз нөхдийн харилцаатай, тухайн хэрэг үйл явдал болсон үед тэдэндтэй холбогдсон гэрч Т.Халиуны “...Отэй утсаар ярихад Т намайг хүчиндчихлээ ...” гэж байсан, цагдаагийн хэлтэс дээр очиход “Т хүчиндсэн гээд уйлсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Батнасангийн “...Халиунаа эгч Одноо руу залгаад асуусан чинь “намайг хүчиндсэн” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “...” зочид буудалд хүлээн авагчаар ажиллаж байсан гэрч Ц.Өлзийжаргалын “...16 номерын өрөөний охин коридорт “намайг хүчиндчихлээ” гэж орилоод байсан. ...” гэх мэдүүлэг, тухайн хэрэг үйл явдал болсон өдөр “...” зочид буудалд шалгалтаар явж байсан цагдаагийн албан хаагч нар болох гэрч Ц.Ариунбат, О.Оюунбаатар, Х.Цолмон нарын “зочид буудлын 16 тоотоос нэг охин гарч ирээд туслаарай, намайг зодоод хүчиндчихлээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгүүдээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж хангалттай батлагдаж, нотлогдон тогтоогдсон байх тул хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэх, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Н.Тыг цагаатгах тухай дүгнэлт”-ийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул, улсын ялллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Тыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн өдөр хохирогч Г.О нь арван найман насанд хүрсэн байх тул хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээдийг оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Н.Тын үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оийн бие махбодид хамарт цус хуралт, шулуун гэдэсний амсарт язрал, цууралт гэмтлүүд тогтоогдсон байх ба, хохирогч нь гэмтлийн улмаас “Гурван гал” эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сард хэвтэн эмчлүүлэхэд төлсөн 634.150 төгрөг, “Люкс Мед” эмнэлэгт рентген шинжилгээ хийлгэсэн 50.000 төгрөг, “Барагшун” фармаас 186.000, 122.010 төгрөгөөр тус тус эм авсан гэх баримтуудыг хэрэгт ирүүлсэн, мөн “Хүнсний технологи”-н коллежид суралцаж байхдаа “Дүнхэн уулын буурал улиастай” ХХК-д сарын 600.000 төгрөгийн цалинтайгаар дадлагажигчаар ажиллаж байсан гэж 7.200.000 төгрөгийн цалин хөлс нэхэмжилж, тус байгууллагын тодорхойлолтыг хэрэгт ирүүлсэн, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг, бүгд 8.942.160 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх дээрх баримтуудыг судлан үзээд “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 634.150 төгрөг, рентген оношилгоо хийлгэсэн 50.000 төгрөг, нийт 684.150 төгрөгийг шүүгдэгч Н.Таас гаргуулж хохирогч Г.От олгох үндэслэлтэй гэж дүгнэв
Харин хохирогч Г.Оийн нэхэмжлэлээс “Барагшун” фарм эмийн сангаас 186.000, 122.010 төгрөгөөр тус тус эм авсан гэх зарлагын баримт нь тамга тэмдэггүй, тухайн зарлагын баримтад бичигдсэн эмийг хэрэглэх талаарх эмчийн жоргүй, эмчийн үзлэг хийсэн баримтгүй тул шүүх дээрх зардлыг энэ тогтоолоор шйдвэрлэх боломжгүй юм.
Мөн хохирогч нь “Дүнхэн уулын буурал улиастай” ХХК-д сарын 600.000 төгрөгийн цалинтайгаар дадлагажигчаар ажиллаж байсан гэж 7.200.000 төгрөгийн цалин хөлс нэхэмжлэх боловч тухайн байгууллагад ажилд томилогдсон шийдвэр, дадлагажигчаар ажиллаж байсан гэх томилолт, өвчтэй байсан хугацааны эмнэлгийн чөлөөний хуудас, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүний талаар санхүүгийн баримт гэх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зөвхөн байгууллагын цалингийн тодорхойлолтоор цалин хөлсийг шүүх тооцож гаргах хууль үндэслэлгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч ... өмгөөлөгчөө өөрөө сонгоно”,
-8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй талаар тус тус заасан.
Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.
Хохирогч Г.О нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор” заасан, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмийн зардал, цалин хөлс зэрэгт нэхэмжилсэн 7.508.010 төгрөгийг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээд Н.Таас нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.
Шүүхээс шүүгдэгч Н.Тыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл завсарлуулсан ба, энэхүү хугацаанд шүүгдэгчийн ар гэр нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Г.Оийн Хаан банкинд эзэмшдэг дансанд 685.000 төгрөгийг шилжүүлж, гэм хорын зардлыг нөхөн төлсөн болох нь банкны орлогын баримтаар тогтоогдсон. Иймээс шүүгдэгч Н.Т нь хохирогч Г.От энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх талаар өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэм буруутай эсэхийг шийдвэрлэх хуралдаанаар шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргасан буюу шүүгдэгч Н.Т нь шүүх хуралд “хохирогчтой тохиролцож бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлснээр гэм буруугаа эрс үгүйсгэсэн, түүнд хөнгөрүүлсэн хууль хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах дүгнэлтдээ “улсын яллагчтай адил саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Т нь өндөр настай эцэг, эхийгээ эсардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлыг төлж, барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Гэм буруугийн шүүх хуралд өмгөөлөгч цагаатгах байр суурьтай оролцсоныг шүүгдэгчийн байр суурь гэж ойлгож болохгүй. Шүүгдэгч нь хуулиар гэм буруугаа хүлээх үүрэггүй. Шүүх хуралдааныг завсарлуулахад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө, хохирол төлбөрийг төлнө гээд шүүх хуралдааныг 5 хоног завсарлуулж өгөөч” гэж надад хэлсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээх боломжтой гэх хуулийн зохицуулалт байхгүй. Шүүхийн шатанд ч гэм буруугаа хүлээж болно. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж тухайн зүйл, ангид заасан хорих ялын доод хэмжээгээр, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү.
Хэдийгээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой ба, энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүх дээрх заалтыг хэрэглэхгүй байлаа гэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Н.Т нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хүчиндэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Н.Тыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч Н.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Тын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байхыг шаардах ба, энэхүү зүйл, заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэхлэх тухай хуульд “өмгөөлөх тал” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Т нь гэм буруугийн талаар маргасан, түүний өмгөөлөгч цагаатгах байр суурьтай оролцож, шүүгдэгч Н.Тад холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн тул шүүгдэгч Н.Тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.
3. Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 (гучин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Нийн Тыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тад оногдуулсан 5 (тав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 (гучин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, шүүгдэгч Н.Т нь хохирогч Г.От энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Оийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардалд нэхэмжилсэн 7.508.010 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА