Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 381

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг, ******* ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух РД:******* регистрийн дугаартай, ******* овогтой *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг ******* сумын ******* багт оршин суух, тоот регистртэй овогтой ад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* би 2014 оны 12 дугаар сард Б.тай аман хэллцэл хийж, Nissan Navara маркийн машинаа 15,000,000 төгрөгөөр худалдсан. Б. нь 2015 оны 03 дугаар сард 7,000,000 төгрөг , 2015 оны 05 дугаар сард ноолуур гарахаар 8,000,000 төгрөгийг өгч 15,000,000 төлөхөөр хэлцэл хийсэн. Гэвч Б. нь өнөөдрийг хүртэл өгөөгүй тул Б.аас 15,000,000 төгрөгийг гаргуулж , намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй,хариуцагч Б.ад холбогдох 15000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй Б.ад холбогдох 15000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б. нь 15000000 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийн тал болох 116475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 116475 төгрөг, хариуцагч Б.аас 116475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ