Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 121

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,       

улсын яллагч Н.Пүрэвтогтох,     

насанд хүрээгүй хохирогч О.Т , түүний хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэрмаа,     

шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б   овогт М    Э   холбогдох эрүүгийн 1910026400057 дугаартай 187/2020/0098/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .....оны .... дугаар сарын .........-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа засал чимэглэл хийдэг, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б   овогт М    Э    /РД:.............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Э  нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11 дүгээр гудамжинд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр насанд хүрээгүй О.Т г “манай аавыг зодсон” гэж нүүр рүү нь гараараа цохиж, хавсарч унагаан хөлөөрөө цохиж биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхи цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Э  нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11 дүгээр гудамжинд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр насанд хүрээгүй О.Т г манай аавыг зодсон гэж нүүр рүү нь гараараа цохиж, хавсарч унагаан хөлөөрөө цохиж биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхи цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч М.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Насанд хүрээгүй хохирогч О.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Насанд хүрээгүй хохирогч: Би Хан-Уул дүүргийн дэнжийн 11-т найзын хамт явж байсан бөгөөд шүүгдэгч над дээр ирж “чи миний аавыг яагаад зодож байгаа юм” гэж хэлээд намайг 2 удаа цохисон, улмаар унасны дараа 2 удаа өшиглөсөн. Тэгээд би зугтааж цагдаагийн байгууллагад хандсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            3. Хохирогч О.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар дээр 20 орчим наснь бор царайтай махлаг 180 см орчим өндөртэй залуу ирээд намайг дуудахаар нь би чимээгүй зогсож байтал над дээр ирээд миний нүүрэн тус газарт баруун гараараа 2 удаа цохиод манай найз Ханхүүг заамдаад авахаар нь хамт байсан Үүрцайх тэндээс зугтаасан. Тэгэхээр би нөгөө ахаас яагаад байгаа юм гэж асуутал миний хөлийг хөлөөрөө хавсарч намайг газар унагаагаад нүүрэн тус газар хөлөөрөө цохьсон...Тухайн залуу миний нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж миний хамрыг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

            4. Гэрч А.Д    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүТэмүүлэн найз нартайга уулзана гээд 20 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд орой 22 цагийн үед над руу залгаад би хүнд зодуулчихлаа би одоо цагдаа дээр ирээд гомдол гаргаад байж байна гэхээр нь...хүүгээсээ юу болсон талаар асуутал би найз нартайгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11 дүгээр гудамжинд байж байтал М.Э  гэх залуу та нар манай аавыг зодсон байна гээд намайг барьж аваад зодчихлоо....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/  

            5. Насанд хүрээгүй гэрч Б.М    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Та нар яагаад манай аавыг зодож байгаа юм гэхээр нь Тэмүүлэн бид нар танай аавыг зодоогүй гэж хэлтэл О.Т г Э    барьж аваад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод газар унагаад 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

            6. Насанд хүрээгүй гэрч Б.З    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэмүүлэн бид нар танай аавыг зодоогүй гэж хэлтэл Тэмүүлэнг Э    барьж аваад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод газар унагаад 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/  

           7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13407/-ний дүгнэлт

           -О.Т гийн биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдпоо.

          -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүсэх боломжтой.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно /хх-39-40/

           8. Шүүгдэгч М.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Та нар яагаад манай аавыг зодсон гэж асуутал нэг эрэгтэй хүүхэд нь бид нар танай аавыг чинь зодоогүй гэхээр нь би тэд нарын голд зогсож байсан нг эрэгтэй хүүхдийг /О.Т г/ барьж аваад хацар руу нь баруун гараараа алгадаад нүүрэн тус газарт нь баруун гараараа дахин нэг удаа цохисон чинь тэнд байсан хоёр эрэгтэй нь тэндэс зугтаасан...Би О.Т гийн нүүр рүү 2 удаа гараараа цохиход дээрх гэмтэл учирсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13407/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.Э  нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 11 дүгээр гудамжинд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр насанд хүрээгүй О.Т г “манай аавыг зодсон” гэж нүүр рүү нь гараараа цохиж, хавсарч унагаан хөлөөрөө цохиж биед хамар ясны хугарал, 2 нүдний зовхи цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна.  

Иймд шүүгдэгч Б   овогт М    М.Э   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Э ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, насанд хүрээгүй хохирогч О.Т , түүний хууль ёсны төлөөлгч А.Д    мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…эмчиилгээний зардал 300.000 төгрөг авсан, гомдолгүй...” гэсэн /хх-57/, түүний хувийн байдал /...20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа засал чимэглэл хийдэг, ам бүл 2, эцгийн хамт  амьдардаг.../ зэргийг харгалзан шүүгдэгч М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно. 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.             

Шүүгдэгч М.Э од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

Шүүгдэгч М.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б   овогт М    Э    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт М    Э    800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э од оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. М.Э од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Э од сануулсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР