| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00380/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 378
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******ын /рд: *******/ хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1979 оноос 1995 он хүртэл Түлш эрчим геологийн яамны харъяа аймгуудын Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Дизель станц уурын зуухны ашиглалт засварын газарт монтёр жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 оноос 1995 он хүртэл Түлш эрчим геологийн яамны харъяа аймгуудын Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Дизель станц уурын зуухны ашиглалт засварын газарт монтёр жолоочоор ажиллаж тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Миний бие 1977 оноос 1979 оны 01 дүгээр сарын 05-нд Эрдэнэт хотын сургалтын төвийн Цахилгаан монтёр-оор төгсөж УБ хот Түлш эрчим хүч геологи уул уурхайн яамны харьяа аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн харьяа дизель станцад уурын зуухны ашиглалт засварын газарт томилогдон ирж ажилласан.1979 оноос 1985 он хүртэл монтёроор 1985 оноос 1995 оны 3 дугаар сар хүртэл монтёр, жолоочийн ажлыг хавсран ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учраас хохироход хүрээд байна. Миний 1979 оноос 1995 он хүртэл Түлш эрчим геологийн яамны харъяа аймгуудын Эрчим хүчний үйлдвэрийн харъяа Дизель станц уурын зуухны ашиглалт засварын газарт монтёр жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь Улаанбаатар хотод Түлш эрчим хүчний геологи уул уурхайн яамны харьяа аймуудын эрчим хүчний үйлдвэрийн харьяа дизель станцад уурын зуухны ашиглалт засварын газарт 1979 оны 07 дугаар сараас 1985 оны 07 дугаар сар хүртэл монтёроор, 1985 оны 07 дугаар сараас 1995 оны 03 дугаар сар хүртэл монтёр, жолоочоор ажиллаж байсан болох нь
1990 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 27 дугаар тогтоолоор VIII таван жилийн гавшгайч цол тэмдэгээр шагнагдсан тухай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1981 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн социалист уралдаанд 3-р байр эзэлсэн баярын бичиг,
1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Дизелийн станц, уурын зуухны ашиглалт засварын газрын захиргаа, нам, олон нийтийн байгууллагын баярын бичиг,
1982 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ховд аймаг эрчим хүчний үйлдвэрийн нэгдэлийн сайшаалын үнэмлэх,
1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн XII Их хурлыг угтан зарласан өндөр бүтээлийн болзолт уралдаанд 3-р байр эзэлсэн баярын бичиг,
1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дизелийн станц, уурын зуухны ашиглалт засварын газрын захиргаа, нам, олон нийтийн байгууллагаас зохион явуулсан IV улиралын социолист уралдаанд III байр эзэлсэн баярын бичиг,
1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Октябрийн социолист их хувьсгалын 69 жилийн ойн баярыг тохиолдуулан зарласан уралдаанд 2 дугаар байр эзэлсэн баярын бичиг,
Улаанбаатар хотын Үндэсний төв архивын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 476 дугаартай лавлагаа,
Гэрч Х.*******гийн ...Би 1979 онд Налайх хотын ТМСургууль төгсөөд Улаанбаатар хотын түлш эрчим хүчний яамны аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн харьяа дизель станцад уурын зуухны станцад засварчинаар хувиарлагдаад ирэхэд ******* ажиллллаж байсан. Түүний дараагаар Б.******* жолоочоор хүртэл ажилласан.Бид хоёр 1979 оноос 1995 оны 03 дугаар мар хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
Гэрч Д.*******гийн ...Би 1979 оноос 1995 оныг хүртэл Улаанбаатар хотын Түлш эрчим геологийн яамны харьяа аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн харьяа дизель станц уурын зуухны ашиглалт засварын газрын даргаар ажиллаж байсан. Б.******* нь миний удирдлага нь доор 1979 оны 07 дугаар сараас 1985 оны 07 сар хүртэл монтёроор, 1985 оны 07 сараас 1995 оны 03 сарын хүртэл монтёр, жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед би энэ газрын даргаар ажиллаж байсан учраас сайн мэднэ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Б.*******ыг Улаанбаатар хотын Түлш эрчим геологийн яамны харьяа аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн харьяа Дизель станц уурын зуухын ашиглалт засварын газарт 1979 оны 07 дугаар сараас 1985 оны 7 сар хүртэл монтёр, 1985 оны 07 дугаар сараас 1995 оны 03 дугаар сар хүртэл монтёр, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.*******ыг Улаанбаатар хотын Түлш эрчим геологийн яамны харьяа аймгуудын эрчим хүчний үйлдвэрийн харьяа Дизель станц уурын зуухын ашиглалт засварын газарт 1979 оны 07 дугаар сараас 1985 оны 7 дугаар сар хүртэл монтёр, 1985 оны 07 дугаар сараас 1995 оны 03 дугаар сар хүртэл монтёр, жолоочоор ажилласан болохыг тогтоосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаархүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ