Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 379

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, *******аар баг, ******* *******амж ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Л.******* нь манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1192886 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Л.******* нь сүүлийн 5 сарын хугацааны /2015.09.17-2016.01.17/ төлбөр болох 100,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд хэрэглэгч Л.*******аас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу 272 хоногийн алданги 50,000 төгрөг нийт 150,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Л.******* нь NP10 төхөөрөмжийн төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Л.*******аас 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ