| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00391/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 376
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогтой *******ын 153/2016/0707/и/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: Ц.******* нь Ховд аймгийн сумын н хөгжил нэгдэлд 1981-1983, 1983-1984, 1984-1994 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ
Хүсэлт гаргагч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь Ховд аймгийн суманд 1956 онд төрсөн. 1966-1976 оныг хүртэл Ховд аймгийн сумын 8 жилийн дунд сургууль сурч төгсөөд, 1976-1978 онуудад Архустайн сургуулийг тракторчин, комбайнчинаар төгсөж, 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Баянхангай сумын Атарын сангийн аж ахуйд тракторчин, комбайнчинаар томилогдож ажлын гараагаа эхлэсэн. 1978 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баянхангай сумын Атарын сангийн аж ахуйд тракторчин, комбайнчинаар ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас Ховд аймгийн суманд шилжин ирж Ховд аймгийн сумын н хөгжил нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр тушаалаар тус нэгдэлд тракторчинаар томилогдон ажилласан. Улмаар тус нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 40 дүгээр тушаалаар хөгжилт нэгдлийн тракторчины ажлаас чөлөөлөгдөж,1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл уурын зуухны качгарчинаар томилогдон ажиллаж байгаад, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тракторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь Ховд аймгийн сумын н хөгжил нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчиноор, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл н хөгжил нэгдлийн уурын зуухны качгарчинаар , 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тракторчиноор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1284 дугаартай лавлагаа,
н хөгжил даргын 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал,
н хөгжил даргын 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай ажилд томилох тухай тушаал,
8 дугаар таван жилийн гавшгайчийн үнэмлэх эх хувиар,
1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр эх хувиар
Гэрч Д.гийн ...Би Ховд аймгийн сумын хөгжил нэгдэлийн Мөнгөн-Аяга бригадад 1986-1993 онуудад мал маллаж байсан. Ц.******* нь Ховд аймгийн сумын хөгжил нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Миний төрсөн ах Энхбаатартай хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******ийн *******ын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******ыгХовд аймгийн сумын н хөгжил нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 20 өдөр хүртэлтракторчиноор, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл уурын зуухны качгарчинаар, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ