Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 377

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага:1985-1989, 1989-1994 онуудад Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлийн ******* ******* малчинаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохыг хүсжээ

Хүсэлт гаргагч У.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие У.******* нь 1967 онд ******* суманд төрсөн. Арван жилийн сургуулийг 1985 онд төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр гарч 1989 оныг хүртэл аав, ээж, ах, эгчийн хамт ажиллаж байгаад 1989 онд Ховд аймгийн бригадын малчин Даваа овогтой той гэр бүл болсон. Иймд 1985-1989 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчинаар, 1989-1994 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч У.******* нь 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчинаар, 1989 оны 07 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* малчинаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1048 дугаартай лавлагаа,

1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай Эвлэлийн илгээлт-ийн дэвтэр

1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр эх хувиар

1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр эх хувиар

У.******* Ховд аймгийн ******* сумын ******* багт ажилласан Ховд аймгийн архивын 70 дугаар дансан дээрх цалингийн 1985-1994 онуудын түүвэр,

Гэрч З.ын ...Би Ховд аймгийн ******* суманд ******* нэгдэлийн ******* ******* 1984-1991 онуудад мал маллаж байсан. У.******* нь 1985 онд эвлэлийн илгээлтээр гарч эцэг *******, эх нарынхаа хамт малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг

Гэрч Ч.ын ...Би Ховд аймгийн ******* суманд ******* нэгдэлийн ******* ******* 1982-1991 онуудад бригадын даргын үүрэгт ажлыг,1992-1997 онуудад багийн даргаар тус тус ажиллаж байсан. У.******* нь 1985 онд эвлэлийн илгээлтээр гарч эцэг *******, эх нарынхаа хамт мал маллаж байгаад 1989 онд той гэр бүл болоод түүнээс хойш нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг хүртэл нэгдлийн мал маллаж байсан, 1992-1995 онуудад компанид түрээсийн малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн хотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******ын *******г 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчинаар, 1989 оны 07 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* малчинаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******г 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сар хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлийн ******* ******* малчинаар, 1989 оны 07 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөрийг дуустал Ховд аймгийн ******* сумын  ******* малчинаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ