| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00264/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 363
Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* ******* ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум ******* баг, ******* баг, ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* тоот регистртэй *******ын *******т холбогдох иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* *******ны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь Хөгжил политехникийн коллежид нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа ******* *******ны Ховд салбартай 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1100/810 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулж,12,250,000 /Арван хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар барьцаат зээл /Цалингийн зээл/-ийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, LG маркийн зурагт, Toshiba маркийн цагаан өнгөтэй хөргөгч, угаалгын машин, 2011 онд авсан 6 ханатай бариа гэрийг тус тус барьцаалсан болно.
Зээлдэгч О.******* нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 6,616,453.83 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.
Зээлдэгч О.******* нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд *******ны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ зөрчсөөр байна.
Иймээс ******* иргэн О.*******тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
-Үндсэн зээлийн үлдэгдэл 5,633,546.17
-Зээл хүүгийн төлбөр 294,403.84
-Нэмэгдүүлсэн хүү 3,935.17
-Нийт зээл хүүний төлбөр 5,931,885.18 төгрөг төлөгдөөгүй байна. .
1.Иймд хариуцагч О.*******аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 5,931,885.18төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, улсын тэмтэгтийн хураамж 109,862 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.
2.Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах,
3.Монгол улсын ИХШХШ тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний *******ан дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* *******ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч О.*******т холбогдох 5931885 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ******* *******ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй О.*******т холбогдох 5931885 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч О.******* нь 5931885 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч******* *******ны Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109811 төгрөгийн тал нь болох 54905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сангаас 54905 төгрөг, хариуцагчО.*******аас 54905 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Ховд аймаг дахь салбартолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ