Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 364

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* *******ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, *******баг, ******* баг, ******* буйлааст ******* айлын орон сууц, 0 давхарын ******* тоотод оршин сууж байгаа ******* регистртэй овогтой ид холбогдох иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* *******ны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  овогтой нь тус *******ны салбартай 2011 оны 06-р сарын *******-ны өдөр 1100/142 тоот дугаартай Зээлийн гэрээ /Орон сууцны зээл/ байгуулж 24,500,000 /Хорин дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг ******* буйлааст ******* айлын орон сууцны 0 давхарын ******* тоот хаягт байршилтай 49 м.кв талбайтай Y-1617003123 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан .

2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1100/142/ дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Хадгаламж *******ны шаардах эрх ******* *******инд шилжсэн.

Зээлдэгч Б. нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 5,965,540.39 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.

Зээлдэгч Б. Мянмардорж нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд *******ны ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүйзээлийн гэрээний 3.2.5-д үаасан үүргээ байнга зөрчсөөр байна.

Иймд ******* иргэн Б.той байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасныг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-. Үндсэн зээлийн үлдэгдэл 18,534,459.61

- Зээл хүүгийн төлбөр 2,566,133.06

- Нэмэгдүүлсэн хүү 9,735.77

- Нийт зээл хүүний төлбөр 21,110,308.34 төгрөг төлөгдөөгүй байна. .

1. Иймд хариуцагч Б.оос зээл, зээлийн хүүгийн төлбөр 21,110,308.34 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, улсын тэмтэгтийн хураамж 262,914 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

2. Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах,

3. Монгол улсын ИХШХШ тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний *******ин дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* *******ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.ид холбогдох төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ******* *******ны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.ид холбогдох  төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б. нь төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч******* *******ны Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2635******* төгрөгийн тал нь болох 131751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сангаас 131751 төгрөг, хариуцагчБ.оос 131751 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Ховд аймаг дахь салбартолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүүзахирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнадил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчэнэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ