Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 362

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогтой *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт гийн д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* надаас 2015 оны 11 дүгээр сарын 23нд 3544кг лууванг аман тохиролцоо хийж 2016 оны 01 дүгээр сарын 05нд төлбөрийг нь өгөхөөр зээлээр аваад явсан. Тухайн үед лууванг 1кг-ыг нь 650 төгрөгөөр бодож авсан. Нийт 2,303.600 төгрөг өгөхөөс 300,000 төгрөгийг банкны миний хувийн дансруу шилжүүлсэн. Э. нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө авья гэхэд өнөөдөр , маргааш гэсээр сүүлдээ утасаа авахаа больсон. Ажил дээр нь очиход шүүхэд ханд , надад өгөх юм байхгүй гэж хэлээд байгаа.Иймд Э.гаас 3544 кг луувангийн төлбөрийн үлдэгдэл болох 2003600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Э.д холбогдуулан 2003600 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. нь барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ш.*******ын нэхэмжлэлтэй Э.д холбогдох 2003600 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Э. нь 2003600 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53890 төгрөгний тал болох 26945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 26945 төгрөг, хариуцагч Э.гаас 26945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ