| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00335/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 336
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг ******* сум, ******* багт оршин суух, ******* онд төрсөн, *******тай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.*******
Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: *******ийн ******* нь 1979 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Миний бие Х.******* ******* онд Ховд аймгийн ******* суманд төрсөн.1979 онд 8-р ангиа төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 онд гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд намайг 1979 оноос 1991 он хүртэл Социализмын замнэгдлийн Ганц мод бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ :
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Х.******* нь 1979 оноос 1991 он хүртэл Социализмын зам нэгдлийн Ганц мод бригадад мал маллаж байсан болох нь
******* сумын 2-р баригадад 1979 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч Д. ...Би Ховд аймгийн ******* суманд 1970 оноос эхлээд нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Х.******* ******* суманд 1979 оноос 1990 оныг хүртэл мал маллаж байсан ба түүнээс хойш одоог хүртэл хувиараа мал маллаж байгаа нь үнэн... гэх мэдүүлэг,
Гэрч Х. ...Би Ховд аймгийн ******* суманд 1972 оноос эхлээд 1990 оныг хүртэл мал маллаж байсан. Х.******* нь ******* суманд 1979 оноос 1990 оныг хүртэл мал маллаж байсан нь үнэн ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч Х.*******ийг Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1979 оноос 1990 оныг хүртэл мал маллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******ийг Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1979 оноос 1990 оныг хүртэл мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ