Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 333

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******гийн /рд:*******/ хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлтийн шаардлага: ******* овогт *******гийн ******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн  бригадад малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 оны 01 сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутагт төрсөн. Миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн  Мод бригадад малчинаар ажилласан. Намайг малчинаар ажилд томилсон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо.

Иймд ******* овогт *******гийн ******* намайг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн  Мод бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн  бригадад малчинаар ажиллаж байсанболох нь

1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Х.*******д олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар,

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1540 тоот лавлагаа,

Гэрч Ш.гийн ...Би Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн бригадад 1981 оноос хойш одоо хүртэл мал маллаж байна. Х.******* нь ******* сумын ганц бригадад 1982 оноос эхлээд нэгдэл тарах хүртэл, түүнээс хойш түрээсийн болон, хувийн мал одоог хүртэл маллаж байгаа нь үнэн..... гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын ... Би Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1981 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна. Х.******* нь ******* сумын бригадад 1982 оноос эхлээд өнөөдрийг хүртэл маллаж байгаа нь үнэн..... гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тулХ.*******гийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн  Мод бригадад малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******гийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ