Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 015

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

 Нарийн бичгийн дарга Ж.Б

 Улсын яллагч Б.Х,

 Шүүгдэгч, хохирогч Г.О,

 Шүүгдэгч, хохирогч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Я.Т.Б, М.Г.О-д нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..ны өдөр ... аамагт төрсөн, эрэгтэй, .. настай, ... боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-..., ....... хамт .... дүүргийн ..дугаар хороо, ....... тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М.Г.О-д, /РД:........../

 

2. Монгол Улсын иргэн, …. оны ... дүгээр сарын ..ны өдөр ...... аймагт төрсөн, эрэгтэй, .. настай, .. боловсролтой, .. мэргэжилтэй, “...” ........, ам бүл-.., ......хамт .. дүүргийн .. дугаар хороо, ...дүгээр ..... тоотод оршин суудаг.

Урьд .. оны .дүгээр сарын ...-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн … дэх хэсэгт зааснаар ...... ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Я.Т.Б, /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний шөнө .. дүүргийн .. дугаар хороо ... газарт иргэн Т.Бтай маргалдан түүний хоолойг нь боож, гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн гарын алганд шарх, баруун хацарт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний шөнө .. дүүргийн .. дугаар хороо ... газарт  маргалдан түүний гараараа цохиж тархи доргилт, 21, 22, 23 дугаар шүдний холбоос эдийн гэмтэл, 21, 12 дугаар шүдний паалангийн цууралт, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...... нөгөө хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь баруун гараа өргөөд “за больё, эвлэрэе залуучуудаа цохиорой” гэж хэлэхэд миний хажууд зогсож байсан залуу намайг цохингуутаа заамдаж аваад цахилгаан шатнаас гарахад цуг явж байсан хоёр залуу нь намайг цохисон. Ингэхэд хамгаалагч нар ирээд намайг салгаад хяналтын камерын өрөөнд ороод байж байхад нөгөө залуу намайг үгээр доромжпоод байхаар би нэг удаа гараараа алгадахад цус гарч байсан. Ингээд цагдаа нар ирээд аваад явсан...Би …. цохисон зүйл байхгүй. Харин хүзүү, цамцны энгэрээс нь заамдаж барьсан...” гэжээ /хх-ийн 15-19-р тал/,

 

Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “......“куртикээ аваад ирье” гэж хэлээд 20-30 секунд цахилгаан шатыг хүлээлгэж байгаад ирсэн. Тэгээд цахилгаан шатаар доош бууж байх зуур үл таних хоёр эрэгтэй хүний нэг нь “яасан удаа хүлээлгэдэг том ах нар вэ, муусайн бацаан нар чинь амжихгүй байж дуугай байгаарай” гэж хэлээд Б гэгч нь баруун гараа далайхад нь би цээжнээс барьж аваад ноцолдоод гарсан. Ингээд би зууралдаж байх зуур доор нь орсон. Нэг мэдэхэд хамгаалагч нар ирж салгаад хяналтын камерын өрөө рүү оруулаад бичлэг үзэж байхад хажуу талд байсан Б гэх хүн миний нүүрний зүүн тал руу доороос дээш маягтай зүүн гараараа нэг удаа цохиход уруулнаас цус гарч эхэлсэн. Тэгээд цусаа цэвэрлэж байхад цагдаа нар ирсэн...намайг цахилгаан шатнаас гарахад хэдэн удаа цохисныг бол би мэдэхгүй байна. Харин хяналтын камерын өрөөнд нэг удаа цохисон...Би Б цохисон зүйл байхгүй. Харин хүзүү, цамцны энгэрээс нь заамдаж барьсан...” гэжээ /хх-ийн 10-14-р тал/,

 

Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б гадуур хувцсаа мартсан байсан тул хувцсаа авахаар явтал араас мөрлөөд нэг танихгүй залуу цахилгаан шатанд орж ирсэн. Тэгээд Б 20-30 секундын дараа гадуур хувцсаа барьж орж ирээд цахилгаан шатанд суухад Б гэх хүнтэй цуг явж байсан эрэгтэй хүн “чи хүлээлгэдэг хэн бэ” гэхэд Баяртогтох “юу нь сүртэй юм бэ, бүгд цахилгаан шатанд суудаг юм чинь” гэхэд нөгөө эрэгтэй хүн “амжихгүй шүү бацаан минь” гэж хоорондоо маргалдаж байснаа О, Б-г зуураад цахилгаан шатнаас гараад салахгүй байсан ...би цахилгаан шатаар дээш гараад хяналтын камерын өрөөнд ороход О-ын хамраас цус гарсан байсан. Тэгэхэд цагдаа нар ирсэн...Б баруун гараа өргөөд юм хэлэх шиг болсон. Тэгэхэд О-д Б-г заамдаж аваад цахилгаан шатнаас гарсан. О,Б бие биенийгээ заамдсан байдалтай байхад нь би салгах гэж оролдсон...” гэжээ /хх-ийн 22-23-р тал/,

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад 13 дугаар хороололын бөхийн өргөөний ойролцоо Э, М, О нартай уулзаж ажпаа хийж байгаад 23 цаг 30 минутын үед ,,, дүүргийн ,,,,дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... баарны ... давхарт орж үйлчлүүлсэн. ...Б-тай цуг явж байсан эрэгтэй хүн намайг “цахилгаан шат хүлээлгэдэг хэн бэ, ямар том хүн бэ, даварчихсан бацаан бэ” гэх мэтээр доромжлоод байснаа 1 давхарт цахилгаан шатны хаалга нээгдэх үед намайг Батнасан цохих гээд гараа далайхад О заамдаж аваад Б гэх хүнийг гараараа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би О-той зууралдаж байсан залууг салгах гэж оролдсон. Тэр үед баарны хамгаалагч нар ирээд аваад явсан...” гэжээ /хх-ийн 24-25-р тал/,

 

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...цахилгаан шатны хаалга нээгдэхэд О,Э бид гурав түрүүлж ороод араас Баяртогтох орж гадуур хувцсаа өмсөөд орж ирсэн. Ингээд цахилгаан шатан дотор Б-тай цуг явж байсан эрэгтэй хүн Баяртогтох руу хандаж “цахилгаан шат хүлээлгэдэг хэн бэ, чи ямар том юм бэ” гэх мэтээр хэрүүл өдөж эхэлсэн. Тэгэхэд Батнасан баруун гараа далайхад Оргилболд заамдаж цахилгаан шатнаас түлхээд гарсан...” гэжээ /хх-ийн 26-27-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12912 дугаар дүгнэлт “...Т.Бгийн биед зүүн гарын алганд шарх, баруун хацарт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12889 дугаар дүгнэлт “...Г.Оын биед тархи доргилт, 21, 22, 23 дугаар шүдний холбоос эдийн гэмтэл, 21, 12 дугаар шүдний паалангийн цууралт, доод уруулдшарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29/,

         

Шүүгдэгч Г.О, Т.Б нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68, 87/, ял шалгах хуудас /хх-64, 82/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.23-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-75-77/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо… цэнгээний газарт иргэн Т.Бтай маргалдан түүний хоолойг нь боож, гараараа цохиж түүний эрүүл мэндэд зүүн гарын алганд шарх, баруун хацарт зулгаралт, хамар, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,

 

2. Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт цэнгээний газарт иргэн Г.Отой маргалдан түүний гараараа цохиж тархи доргилт, 21, 22, 23 дугаар шүдний холбоос эдийн гэмтэл, 21, 12 дугаар шүдний паалангийн цууралт, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.О, Т.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Г.О, Т.Б нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.О, Т.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч М.Г.О-дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

          Шүүгдэгч Я.Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Т.Б нарыг 550 нэгж буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр тус тус торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.О, Т.Б нарыг 550 нэгж буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ