| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00345/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 334
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын *******ийн / РД:*******/ хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: ******* ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1971-1974, 1977-1990 хүртэл малчинаар ажилласан байдлаа тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1956 онд төрсөн. 1971оноос 1974 онд эцэг эхийн хамт ******* сумын Социализм нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт татагдаж, 1974 оноос 1977 онд хугацаат цэргийг алба хаасан.1977 онд цэргийн албанаас халагдаж ирсэнээс хойш Эрдэнэ бүрэн сумын социализм нэгдэлд мал маллаж 1990 онд нэгдэл тарж мал хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1977-1990 он хүртэл Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсаныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохирход хүрээд байна.
Иймд намайг 1971-1974, 1977 оноос 1990 он хүртэл ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад мал маллан ажиллаж байсан мэдэх Ж.*******, Л.******* хоёрыг гэрчээр асууж миний бие 1971-1990 онд малчинаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч ******* ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн ******* сумын Социализмнэгдэлд 1973 оноос 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь
2016 оны 06 дугаар сарын 24 өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1164 тоот лавлагаа,
2014 оны 05 сарын 02 өдрийн Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 4065 тоот лавлагаа
Гэрч Ж.*******гийн ...Би Ховд аймгийн ******* суманд 1977 оноос, 1991 оныг хүртэл тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан. *******ын ******* нь ******* сумын Социализм нэгдэлийн 3 дугаар бригадад мал маллаж байсан түүнээс өөр ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа нь үнэн.....гэх мэдүүлэг,
Гэрч Л.*******ийн ... Би Ховд аймгийн ******* суманд 1969 оноос 2000 оныг хүртэл тракторын жолооч, малчинаар ажиллаж байсан. Ш.******* нь хамт ажиллаж, ******* сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул *******ын *******ийг Ховд аймгийн ******* сумын Социализмнэгдэлд 1973 оноос 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. 1971 оноос 1972 он хүртэл малчнаар ажиллаж байсан талаар нотлох баримт байхгүй, ажиллаж байсан талаараа нотлож чадаагүй тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар************** овогт *******ын *******ийг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1973 оноос 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Ш.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн 1971-1972 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажилласан байдлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ш.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ