Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 326

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага: 1982 оны 05 сарын 10 өдрөөс 1985 оны 01 сарын 04 өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1985 оны 01 сарын 04 өдрөөс 1989 оны 08 сарын 29 өдрийг хүртэл Ховдын багшийн дээд сургуульд үйлчлэгчээр тус тус ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Ө.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Ховд аймгийн дөргөн сумын ******* ******* нэгдэлд 1981-1984 онуудад мал маллаж байгаад Ховд аймгийн багшийн дээд сургуульд үйлчлэгч, номын санчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний мал маллаж байсан хугацааны баримтууд олдохгүй байгаа тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Харин Ховдын багшийн дээд сургуульд ажилд орсон тушаал эх хувиараа мөн гарсан тушаал нь байхгүй ба хөдөлмөрийн дэвтэр дээр чөлөөлсөн тушаалын бичилт нь байгаа юм. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд намайг 1982 оны 05 сарын 10 өдрөөс 1985 оны 01 сарын 04 өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1985 оны 01 сарын 04 өдрөөс 1989 оны 08 сарын 29 өдрийг хүртэл Ховдын багшийн дээд сургуульд үйлчлэгчээражиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ө.******* нь 1982 оны 05 сарын 10 өдрөөс 1985 оны 01 сарын 04 өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1985 оны 01 сарын 04 өдрөөс 1989 оны 08 сарын 29 өдрийг хүртэл Ховдын багшийн дээд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

2015 оны 10 сарын 09-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1259 тоот лавлагаа,

Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн ректорын 1985 оны 01 сарын 04 өдрийн 2 тоот ажилд түр авах тухай тушаал,

1985 оны 01 сарын 02 өдрийн №116627 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

Дөргөн сумын ******* ******* нэгдэлийн захиргаанаас олгосон Баярын бичиг,

Ховдын багшийн дээд сургуулийн ажилчдын хамт олноороо авахуулсан зураг,

Гэрч Я.******* нь шүүхэд мэдүүлэхдээ... Би Ховд аймгийн Багшийн дээд сургуульд 1979 оноос 2000 оныг хүртэл цахилгаанчинаар ажиллаж байсан. *******гийн ******* нь 1985 оноос 1989 онуудад манай сургуульд үйлчлэгчээр, сургуульд бас үйлчлэгчээр ажиллаж байсан. 1985 оноос өмнө хөдөө мал маллаж байгаад ирсэн гэж дуулж байсан. Тухайн үед Дөргөн сумаас ирж байсан юм. Тухайн үед ээжтэйгээ байдаг гэж байсан харин ******* нь ажиллаж байх хугацаандаа шагнал урамшил авч байсан талаар бол мэдэхгүй байна....гэх мэдүүлэг,

Гэрч С. нь шүүхэд мэдүүлэхдээ.... би Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд 1962 оноос 1969 оныг хүртэл, 1972 оноос 1991 оныг хүртэл мал маллаж байсан. Намайг мал маллаж байх хугацаанд ******* нь 1981 оноос 1985 оныг хүртэл мал маллаж байгаад 1985 онд Ховдын багшийн сургуульд үйлчлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1990 оны эхээр хөдөө гарч мал малласан. Одоо бас хувиараа мал маллаж байгаа. Би *******гийн ажиллаж байсан хугацааг сайн мэдэж байна ....гэх мэдүүлэг,

Гэрч Ц. нь шүүхэд мэдүүлэхдээ...Би *******г сайн танина. Манай сумын Сээр бригадад эхийнхээ хамт мал маллаж байгаад аймгийн төв рүү шилжээд явсан. Би Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд 1968 оноос 1991 оныг хүртэл нэгдлийн мал маллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд ******* нь 1980-1985 онуудад эх *******гийнхээ хамт мал маллаж байсан. Тэгээд ээжийнхээ хамт аймаг руу яваад багшийн сургуульд ажиллаж байгаад одоо хөдөө мал маллаж байгаа нь үнэн гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ө.*******г 1982 оны 05 сарын 10 өдрөөс 1985 оны 01 сарын 04 өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1985 оны 01 сарын 04 өдрөөс 1989 оны 08 сарын 29 өдрийг хүртэл Ховдын багшийн дээд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1982 оны 05 сарын 10 өдрөөс 1985 оны 01 сарын 04 өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын ******* ******* нэгдэлд малчнаар, 1985 оны 01 сарын 04 өдрөөс 1989 оны 08 сарын 29 өдрийг хүртэл Ховдын багшийн дээд сургуульд үйлчлэгчээр тус тусажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ