Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 330

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* төрсөн, ******* настай, *******тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ы *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.*******

Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага: М.******* нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оноос 1983 он хүртэл үйлчлэгчээр ажилласан, 1981 оноос 1984 он хүртэл Усны аж ахуйн барилга угсралтын конторт нооромчиноор ажилласан, 1977 оноос 1980 он хүртэл Хөдөө аж ахуйн суманд малчинаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч нь М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад үйлчлэгчээр 1982 оноос 1983 оны хүртэл ажилласан, 1981 оноос 1984 он хүртэл Усны аж ахуйн барилга угсралтын конторт нооромчиноор ажилласан, 1977 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн  суманд малчиынаар ажилласан.

Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр ажилласан жилбичигдээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 1983 оныг хүртэл ажиллаж, 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт нормчиноор ажиллаж байсан болох нь

1988 оны 12 дугаар сарын 01-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 1169 дугаартай лавлагаа,

Ховд аймаг Хөдөө Аж Ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад ажилд томилох тухай 1982 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 18 дугаар тушаал,

Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн ажилчид зохицуулан ажиллуулах тухай 192 дугаар тушаал,

Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 45 дугаар тушаал,

Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 09 дүгээр сарын 28 ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 146 дугаар тушаал,

Гэрч Д.ын ... Миний бие ******* овогтой *******той Ховд аймгийн Хөдөө Аж Ахуйн үйлдвэрлэл туршалгын станцад хамт ажиллаж байсан. М.******* нь 1982 оноос 1983 онд үйлчлэгчээр ажиллаж байсан. Нэг багт хамт амьдарч байгаа тул сайн мэднэ ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч М.*******гийн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 1983 он хүртэл ажиллаж, 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт ноормчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Гэрч Н.гийн ...Би Ховд аймгийн сумын Дэлгэр багт аав, ээжийнхээ хамт М.*******той айл саахалт мал малладаг. М.******* Ховд аймгийн сумын Дэлгэр багт 1977 оноос 1980 он хүртэл мал маллаж байсан үнэн... гэх мэдүүлэг нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 1010 дугаартай лавлагаа баримтаар хүсэлт гаргагч М.*******гийн малчинаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй няцаагдаж байна.

Иймд баримтаар тогтоогдохгүй байгаа 1977 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн суманд малчинаар ажиллаж байсан байдлаа хүсэлт гаргагч М.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогтой *******ы *******гийн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1982 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 1983 оны хүртэл үйлчлэгчээр, 1981 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын конторт нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч М.******* нь нотлох баримтаа бүрдүүлэн 1977 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн  суманд малчинаар ажиллаж байсан байдлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ