Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 070

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Иргэдийн төлөөлөгч Б.Жанцандорж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Х.Э,

Шинжээч эмч М.З,

Гэрч Ж.Э, А.Г, А.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Л.Б,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Т, Ц.Гг, С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Н.Э.Т-т холбогдох эрүүгийн ......... дугаартай хэрэг ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны ..дүгээр сарын ...ний өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-... хамт, .. дүүргийн ..дугаар хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Н.Э.Т- /РД…......./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 60/2 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Э-тай “өгсөн мөнгөөр архи уулаа” гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, тархины битүү гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 1 дүгээр сарын 6-ны өглөө талийгаач ажил руугаа явна, ажил дээр ажил явдал гарсан гээд мөнгө цугуулж байгаа гэж хэлсэн. Энэ талаараа өмнөх орой нь бас хэлсэн байсан. Би хэрэг гарсан өдөр талийгаачтай болон өөрийн хүүхэдтэйгээ хамт дэлгүүр орж 20.000 төгрөг задлуулаад талийгаачид 10.000 төгрөг өгсөн. Талийгаачийн ажилладаг байсан цэцэрлэг гэрт нь ойрхон тул өөр мөнгө өгөөгүй. Гэтэл автобусны буудал дээр бүдийг нь өгчих гэсэн. Тэгэхээр нь би та 10.000 төгрөг өгчих гэж хэлтөл, дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөр мөнгө өгч чадахгүй гэсэн. Манай хүүгийн сургуулийн амралт болсон тул би хүүгээ хадмынхаа гэрт хүргэж өгөх гээд явах гэж байна гэсэн. Тэгээд хүүхдээ хадам дүүдээ хүргэж өгчихөөд гэртээ ирээд зурагт үзэж амарч байгаад үдээс хойш  гэрээ цэгцэлсэн. Тэгээд бүрэнхий болоход аав руу залгаад “ирэх болж байна уу” гэж асуух гэсэн боловч аав утсаа аваагүй. Гэтэл аав хэсэг хугацааны дараа согтуу орж ирсэн. Гэрт ирчихээд өглөө нь надтай мөнгөний асуудлаас болоод муудалцсан болохоор 20.000 төгрөгөө бүгдийг нь өгчихгүй гээд намайг хэл амаар доромжилж, дайрч давшилсан. Тэгэхээр нь би аавтай муудалцахгүйг хичээгээд хувцасаа өмсөөд гэрээс гарч явсан. Би талийгаачид “хуучин авто засварын газрын хажуухад хүнтэй уулзахаар явлаа, та унтаж амар” гэхэд талийгаач араас зуураад куртикний ханцуйнаас татаад хувцас өмсөхөд саад болоод байсан. Тэгэхээр нь талийгаачийг хойш нь нудраад түлхсэн. Гэтэл талийгаач дахиад миний хувцаснаас зуураад ноолууран цамц руу нулимаад байхаар нь би түлхээд аль болох хурдан гэрээс гарахыг бодсон. Би тухайн үед аавыг гэрээс гараад дахиад архи уухчих байх гэж бодоод хаалгаа гаднаас нь түгжээд гартал араас орилоод, хаалга өшиглөөд байсан. Тэгээд би гэрээс гараад Нисэхийн байрны буудал дээрээс төв рүү ордог 1000 төгрөгийн унаанд суугаад хүнтэй уулзахаар явсан. Тэгээд тэр хүн маань ирээгүй. Улсын яллагчийн хэлж байгаагаар эхлээд намайг архи уусан гээд байгаа. Би тухайн өдөр өдөржингөө гэртээ байсан. Надтай уулзах гэж байсан хүн маань би 6 цагаас гарна чи тэр үед хүрээд ир гэхээр нь би яваад очтол нөгөө хүн маань намайг хүлээж байгаад би яараад байна гээд явчихсан. Би тухайн газар 3 шил пиво уусан. Дахиад таванбогдын автобусны буудал дээр автобус хүлээгээд ирэхгүй байхаар нь жижиг унаанд суугаад явсан. Би гэрээс явахдаа хаалгаа гаднаас нь түгжээд явсан. Гэртээ ирээд гэр рүүгээ орох гэтэл хаалга онгорхой байсан ба хүн байхгүй байсан. Манай аав архи уухаараа дуулж, ганцаараа яриад байдаг байсан. Гэрт ортол ямар нэгэн чимээ гарахгүй байхаар нь явчихсан юм байна гэж бодтол цагаан хөөс гарсан байдалтай өөдөөс хараад зогсож байсан. Тэгэхээр нь би унтахгүй юу хийж байгаа юм бэ гэтэл талийгаач янз бүрийн үг хэлээд бид муудалцсан. Би “та ажил руу гаа явж амар эсвэл би явъя” гэсэн. Манай хүү 9 настай, талийгаач хүүгийн хажууд архи уухаараа ажил руугаа яваад хоночихдог байсан. Талийгаач орилоод байхаар нь би хажуу айлын Энхтайванд цагдаа дуудчих гэж хэлсэн. Үүнээс гадна талийгаач гэрийн үүдэнд орилоод суугаад байсан. Энхтайван эгч цагдаа дуудчихлаа гэж хэлэх хооронд талийгаач гараад явсан, харин би гэртээ амарсан. Маргааш өглөө нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсээс цагдаа ирсэн” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг болж байхад аавын маань ээжийнх нь ахын хүүхэд над руу залгаад аав чинь цус хавалттай Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна, ээж, ах нарын чинь утас холбогдохгүй байна хүрээд ир гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг явах замдаа ээж рүүгээ ярьсан, тэгээд гэмтлийн эмнэлгийн үүдэн дээр иртэл Анар гэдэг цагдаа намайг гэмтэл рүү оруулаагүй, чамаас байцаалт авна гээд бараг гавлах гэсэн. Тэгээд ээж чинь хаана байна гээд байсан ба ээжийг зам дээр тосч авсан. Тэгээд биднийг Яармагийн цагдаагийн хэлтэс дээр очтол энэ хэн нь вэ, том нь уу бага нь уу гээд байсан. Тухайн үед би юу болоод байна даа гэж бодсон. Цагдаагийн бүх хүн мэдэж байсан. Аавын бага дүү нь манай гэр бүлтэй муу харилцаатай байдаг. Учир нь өвөө маань 3 дугаар хорооллын 3 өрөө байраа хамгийн хайртай ач нартаа өгнө гээд манай ах бид хоёрт байр өгтөл аавын маань ах, дүү нар ач нараа хүүхдүүдээсээ илүү үзлээ гээд өвөөтэй муудалцаж байсан асуудал байдаг. Манай аавын талын хүмүүс ах, ээж, бид гуравт маш дургүй тул тэгсэн байх гэж боддог. Анар гэдэг байцаагч надаас чи хаана юу хийсэн гэж асууж байсан. Тэр өдөр нь 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр байсан. Би аавтайгаа уулзаагүй 2 сар болж байсан. Өдий болтол байлгаж байсан хүн нь манай ах Т- юм, учир нь ах маань их зөөлөн хүн. Би ахдаа аав бид нарыг насаараа зовоож байна гэхэд аавыгаа ингэж болохгүй гэдэг байсан. Ахыгаа ийм хэрэг үйлдсэн гэдэгт итгэхгүй байна, ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Энэ бол цагдаа нарын явуулсан зүйл гэж бодож байна. Учир нь аав маань 20 цагийн үед гэрээс гараад 22 цагт цаг 30 минутын хооронд ажил руугаа явсан байхад камерийн бичлэгийг шалгаагүй, хэргээ хаах гээд хамт байсан хүн рүү нь хэргийг тох гэж хэлсэн үү. Хамгийн гол нь бид гуравыг баривчилсан нь сонин санагдсан. Шинжээчийн дүгнэлтээр мохоо зүйлийн хүчин зүлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна гэсэн байгаа. Тэгэхээр зүгээр нударсан үед гэмтэл үүсэхгүй гэж бодож байна. Аав маань согтуу байхдаа атман зан гаргадаг байсан ба зүгээр явж байгаа хүнийг хараагаад явдаг байсан тул ийм асуудлаасаа болоод хүн зодуулсан байх гэж бодож байна. Хэн ийм хэрэг үйлдсэн бэ гэдгийг үнэн зөвөөр нь шийдэх байх гэдэг үүднээс ийм асуудал хэлж байна. Манай ахыг буруутгаж байгааг нь буруу гэж бодож байна. Би бол аавыгаа алдсан хохирогч тул хэргийн үнэн зөв шийдэж өгнө үү.” гэв.

 

Гэрч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаач унасан байсан ба тухайн бандан нь 30-40 см өндөртэй, Талийгаач нүүр хэсгээрээ доош хараад унасан байсан. Талийгаач эхлээд хачин дуугараад байхаар нь би бөлжсөндөө хахаж байгаа юм болов уу гэж бодсон. Бандангийн бүтээлэг цус болсон байсан. Юм түжигнэхээр нь талийгаачийн унтаж байсан өрөөнд яваад ортол талийгаач уначихсан байсан. Би талийгаачийг тухайн үед бөөлжих гэж байна гэж бодсон. Талийгаач өмнө нь тэгэж байгаад маргааш нь босоод явчихдаг байсан тул гайгүй байх гэж бодсон. Талийгаач нилээн согтуу байсан. Талийгаач шинэ жилд ороогүй, ирсэн байхаар нь талийгаачийг цэцэрлэг рүү оруулсан. ...уруул нь сэтэрсэн байсан. Талийгаачийн нүүрний баруун хэсэгт нь цус болсон байсан. ...яасан байгааг нь харах гэтэл малгайгаа доош дараад харуулахгүй байсан гэв.

Гэрч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай цэцэрлэгийн шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон. Талийгаач шинэ жилд оролцоогүй, намайг ажил дээрээ ирэхэд талийгаач жижүүрийн байранд  хэвтэж байсан. Би түргэний машинтай явсан ба тухайн үед эмч талийгаачийг дээш харуулж болохгүй, ухаан орох уу үгүй, юу гэдгийг чагнаад явж бай гэсэн. гэв.

Гэрч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.  

 

Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ өнжсөн. 19 цагийн уед Э ах коридорт орилоод гэрийнхээ хаалгыг нүдээд ганцаараа яриад байсан. ... Би орой 19 цаг өнгөрч байх үед дэлгүүр орох гээд гэрээсээ гартал х газар уначихсан нүд нь нээлттэй хэвтэж байсан тэгэхээр нь би хаалгыг нь нүдээд хүүхдэд нь аавыгаа гэртээ оруул гэж хэлээд гараад явсан, буцаад гараад ирэхэд Э ах коридорт байхгүй байсан. Намайг коридорт Э ахтай таарахад баруун талын хөмсөг нь тав болж харласан цустай байсан. Өөрөөр ил харагдах шарх харагдахгүй, хувцас нь шороо болсон байсан. Хүүхэд нь цагдаа дуудаад өг гээд манай ээж иагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1хх-58-59/

 

Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 08 цаг 15 минутын орчим ажил дээр илтэл жижүүр Баттулга байх ёстой байсан боловч хүний бие муудсан гээд чөлөө аваад явсан байсан Харин оронд нь үйлчлэгч Т Оюунбаяр сууж байсан. Ингээд өрөөндөө ороод удаагүй байж байтал Оюунбаяр үйлчлэгч ирээд “Э ах урьд шөнө согтуу ирээд цаад өрөөнд унтаж байна, царай зүс нь хачин юм байна, уначихсан юм шиг байна ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд жижүүрийн арын өрөөнд ортол Э нь газар хэвтэж байсан. Би эмч хүн болохоор хамгийн түрүүнд биеийг нь сайтар үзтэл бие нь чичирч шоконд орсон байдалтай, өмдөндөө шээсэн, нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-66/

 

Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 01 дүгзэр сарын 07-ны еглөө 07 цаг 30 минутын үед ажилдаа очиход манаачийн өрөөнд Ж.Э ах хэвтэж байсан Очоод Э ахаа гээд дуудахад унтаж байгаа байдалтай сэрэхгүй байсан Нүүр хэсгийг нь харахад цус болоод хатчихсан байхаар нь айгаад цэцэрлэгийн эмч Энхтуулыг дуудахад үзээд түргэн тусламж дуудсан юм. Намайг өглөө ирэхзд цэцэрлэгийн эд зүйл бүрэн бүтэн, цус нөж болсон зүйл байхгүй, хэрүүл зодоон болсон шинж байдал ажиглагдаагүй Намайг өглөө ирэхэд Эын зүүн чихнээс нь цус гараад хатчихсан байдалтай, баруун талаараа хажуулдаад хэвтчихсэн байсан болохоор нүүрийг нь сайн харж чадаагүй. Нүүр хэсэг нь цус болоод хатчихсан байсан” гэх мэдүүлэг /1хх-86-87/

 

Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгэзр сарын 06-ны орой харанхуй байсан, яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Э коридорт согтуу хэвтэж байхаар нь манай охин Отгонтуяа хаалга онгойлгоод харахад шалан дээр цус гоожсон хэвтэж байсан. Тэгээд Т-т аавыгаа оруулаач гэхэд гэртээ оруулсан байсан. Дараа нь коридорт орж ирээд суучихсан байхаар нь “Эаа чи яагаад согтуу орилоод агсам тавиад байгаа юм бэ, цагдаа дуудсан байгаа, чи наанаа байж бай” гэхэд дуугүй сууж байгаад гараад явчихсан. Дахиж харагдаагүй. Э нилээн согтуу байсан гэхдээ юм ярихад зүв зүгээр хариулж байсан. Эын хөмсөгний дээд талд цус болоод хатсан харагдаж байсан. Э нь хааяа архи уусан харагддаг. Уусан уедээ агсам согтуу тавиад байдаггүй ганцаараа үглээд яваад байдаг юм” гэх мэдүүлэх /1хх-205/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн цогцост шинжилгээ хийсэн №258 тоот дүгнэлт:

“...Талийгаач Ж.Эын цогцост тархины зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бурхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр уүсгэгдэнэ Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай байсан байна...” гэсэн дүгнэлт /1хх-92-94/

 

Шинжээч эмч М.Зч шүүхийн хэлэлцүлэгт мэдүүлэхдээ: “...тархины дарагдалт гэдэг нь тархины хатуу бүрхүүлийн дор цусан хураа үүсээд тухайн цусан хурааны хэмжээнээс үүдэн тархи дарагддаг. Цусан хураа хэдэн цагийн дараа үүснэ гэсэн зүйл байхгүй. Эмнэлзүйн шинжээрээ тогтоогддог. Баруун хөмсөгт хүч зүйлчилсний улмаас цус харвалт, тархины эдийн няцрал, тархины эдийн цусан хураа үүссэн. Үүний улмаас нас барсан байгаа, харин унаснаас цусан хураа үүссэн үү гэдгийг мэдэх боломжгүй. Хөмсөгт учирсан шархны улмаас дээрхи гэмтэл учирсан. Энэ шарх нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр томографийн шинжилгээ хийсэн, тухайн үед шинжилгээгээр гавлын яс болон оройн ясанд хугарлын шинж тэмдэг илрээгүй. Мөн миний хийсэн задлан шинжилгээний явцад ч гэсэн суурь ясны гэмтэл тогтоогдоогүй. Амьд байх үеийн гэмтэл болон нас барсны дараа учирсан гэмтэл нь ялгаатай байдаг. Үүнийг зөвхөн шинжээч тогтоодог. Суурь ясны хугарал гэдэг нь дунд чихний чамархайн яс хугарсан тохиолдолд чихнээс цус гарах байдлаар илэрдэг. Талийгаачид чамайрхайн ясны болон суурь ясны хугарал байгаагүй, гадна талдаа оёдол тавигдсан, хөмсөгний цус арагш урсах магадлал өндөр байдаг. Үүнийг хүлээн авахын эмч нар дутуу үлдээсэн байхыг үгүйсгэхгүй. Суурь ясны хугарал авсан даруйдаа газар дээрээ нас барна. Иймд ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. Суурь ясны хугарлын шинж тэмдэг байхгүй, суурь яс хугаралтай бол энэ талаар шинжээчийн дүгнэлтдээ тусгана, суурь ясны хугарал нь томографийн шинжилгээгээр оношлогдохгүй байна гэж байхгүй гэв.

 

Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан цус мэт зуйлийн дээжинд шинжилгээ хийсэн ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Б.Оргилын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 820 тоот дүгнэлтэд ...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх өнгөгүй ууттай хар хүрэн өнгийн нунтаг зүйл, цэнхэр өнгийн уут зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн /1хх-101/

 

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн 534 тоот дүгнэлтэд ...Шинжилгээнд ирүүлсэн орны бүтээлэг дээр цус илэрсэн. АВО системээр 0/1/ бүлийн харьяалалтай хүний цус байна” гэсэн /1хх-105/

 

Шинжээчийн 2019 оны 01 дугээр сарын 11-ний өдрийн 05/041 тоот дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 3, 4, 5 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. № 1 3, 4, 5 дугаартай гарын мерүуд нь MN000110025151 дугаараар бүртгэгдсэн Эын Т-ын баруун гарын дунд, зуүн гарын эрхий долоовор, чигчий хурууны дардастай ерөнхий бслон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэсэн /1хх-110/,

 

Шүух сэтгэц, гэм судлалын 530 тоот дүгнэлтэд “... Э.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Т юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Т нь өөрийн үйлдпийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн уйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. Э.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн /1хх-127-128/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-16/  Амь хохирогч Ж.Эын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22/, Хэргийн газарт буюу 49 дүгээр цэцэрлзгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-27/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд /хх-36-37/,   амь хохирогчийн хувийн байдалын талаарх баримтууд /1хх-42-51,/, өвчний түүх / 143-158/, Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-137/  ял шийтгэлийг шалгах хуудас /1хх-139/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-164-183/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-217-220/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тыг согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 60/2 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Этай “өгсөн мөнгөөр архи уулаа” гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, тархины битүү гэмтэл үүсгэж,  алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч А.Бын”... Талийгаач эхлээд хачин дуугараад байхаар нь би бөлжсөндөө хахаж байгаа юм болов уу гэж бодсон. Бандангийн бүтээлэг цус болсон байсан. Юм түжигнэхээр нь талийгаачийн унтаж байсан өрөөнд яваад ортол талийгаач уначихсан байсан. Би талийгаачийг тухайн үед бөөлжих гэж байна гэж бодсон. Талийгаач өмнө нь тэгэж байгаад маргааш нь босоод явчихдаг байсан тул гайгүй байх гэж бодсон. Талийгаач нилээн согтуу байсан. Талийгаачийн нүүрний баруун хэсэгт нь цус болсон байсан. ...яасан байгааг нь харах гэтэл малгайгаа доош дараад харуулахгүй байсан гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-16/  Амь хохирогч Ж.Эын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22/, Хэргийн газарт буюу 49 дүгээр цэцэрлзгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-27/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд /хх-36-37/,   амь хохирогчийн хувийн байдалын талаарх баримтууд /1хх-42-51,/, өвчний түүх /143-158/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-217-220/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 60/2 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Этай “өгсөн мөнгөөр архи уулаа” гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, тархины битүү гэмтэл үүсгэж алсан нь хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, тархины битүү гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлууд нотлогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан гэмтэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй мөн Гэмтэл согог судлалын өвчний түүх дээр бичигдсэн гэмтэл шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй зэрэг нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Талийгаачид эмнэлгийн ахнан шатны тусламж үзүүлсэн жижүүрийн эмчийн суурь ёсны гэмтэлтэй байна гэсэн тайлбар нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй. Мөн суурь ясны гэмтэл учирсан тохиолдолд илрэх шинжүүд илэрсэн байхад жижүүрийн эмчийг гэрчээр асуугаагүй. Иймд шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжгүй байсан. Амь хохирогчийн мөрдөн шалгах туршилтын ажиллагаа бүрэн хийгдээгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн нолох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гарггасан дүгнэлтийнхээ талаар гаргасан тайлбараар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Э.Тт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Э.Тын эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Тын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т-ын Б-ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэл 48 цаг баривчлагдсан, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон, 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр хүртлэх нийт цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Э.Т-ыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм бруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Э.Тт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нь холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.Тын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т-ын Б-ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Э.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

         ШҮҮГЧИД                                         С.БАЗАРХАНД

 

                                 Х.ОДБАЯР