| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00401/И |
| Дугаар | 431 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 431
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* бургууд овогт *******ийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******
Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978-1993 онуудад Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд ажиллаж байсныг тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч нь Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978-1992 оныг дуустал хонь, ямаа маллаж улсад 15 жил ажилласан бөгөөд 1991 оноос Гэрэл ББХК-д гишүүн малчнаар 1996 оноос хойш хувиараа эрхлэх аж ахуйд малчин хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч 1981, 1982 оны 2 жил, 1986, 1987, 1988, 1989, 1990 оны 5 жил, нийт 7 жил ******* сумын үйлдвэр бригадын 70 дугаар дансанд бичигдээгүй тул шүүхээр тогтоолгож өгнө үү. 1978-1993 он хүртэл Илгээлтийн эзэн малчин байсныг мэдэх ******* сумын ******* багийн Хотгор хаг бригадын дарга Ж. өндөр настан Б. нараас гэрчээр асууж малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсч байна. Миний бие 1978-1993 онуудад Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978-1993 он хүртэл ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны 1284 тоот лавлагаа
Ховд аймгийн ******* сумын 1978 онд *******-ийн Илгээлтээр ******* багштай 8а ангийн хамт олны фото зураг
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дэвтэр эх хувиараа
1978-1990 он хүртэл хамт ажиллаж байсан хүмүүсийн фото зураг
Гэрч Б.ын ...Би 1955-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд мал маллаж байсан. Н.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978-1993 онуудад мал маллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг,
Гэрч Ж.гийн ...Би Ховд аймгийн сумын Социализм нэгдэлд 1971-1991 оныг хүртэл бригадын дарга, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан. Н.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978-1991 онуудад мал маллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн 1978-1993 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд ажиллаж малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.*******ийг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1978 оноос 1993 он хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ