| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00418/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 426
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн ******* хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: ******* оноос 1974 оны 06 сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* аймгийн ******* сумын нэгдэлд ******* оноос 1974 оны 06 дугаар сар хүртэл аав ээжтэйгээ хамт мал маллаж байгаад 1974 оны 06 дугаар сард хугацаат цэргийн албанд явж 1977 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Тус сумын нэгдэлд адуу мал маллаж, 1990 он хүртэл нэгдэлд тасралтгүй 15 жил малчин байсан.Би ******* оноос 1974 оны 06 сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал тус сумын нэгдэлд ажиллаж байсан. Архивын баримт, хөдөлмөрийн дэвтэр зөрүүтэй байгаа тул ******* оноос 1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1989 он дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.******* нь ******* аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 790 тоот лавлагаа,
70 дугаар дансны *******, 1973, 1978-1989 онуудын хуулбар,
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,
1980 оноос 1983 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хаасныг батлах фото зураг,
Хамт ажиллаж байсан гэх Н.Хайсар нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтдоо ... Т.******* нь ******* оноос эхэлж аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1974 онд хугацаат цэргийн албанд явж 1977 онд цэргээс халагдаж ирсэн. 1977 оноос 1990 он хүртэл ******* сумын нэгдэлд адуу маллаж байсан. Би тус багт хонь, ямаа маллаж байсан ...,
Н. нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтдоо ... Т.******* нь ******* оноос эхэлж ******* сумын нэгдэлд 1990 он хүртэл мал маллаж байсан нь үнэн. Би тус багт бод мал маллаж байсан ... гэх тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Т.*******г 1971 оны 07 дугаар сараас 1974 оны 9 дүгээр сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1991 он хүртэл ******* аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* нура овогт *******гийн *******г ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1971 оны 07 дугаар сараас 1974 оны 9 дүгээр сар хүртэл, 1977 оны 07 дугаар сараас 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ