| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00428/И |
| Дугаар | 427 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 427
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 16 дугаар хороо тайны 0 гудамж, 02 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******ууд овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баасандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөлмөр сонины газарт үйлчлэгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл линотип машины өрөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие М.******* нь 1985 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Намын хороо, *******-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины хариуцлагатай эрхлэгчийн 1985 оны 06 сарын 27-ны өдрийн 53 дугаартай тушаалаар тус аймгийн Хөдөлмөр сонины үйлдвэрт үйлчлэгчээр орж ажилласан. Тус үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод курсэд дагалдангаар суралцаж линотип машины өрөгчийн мэргэжил эзэмшиж 1986 оны 01 сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаалаар дэвшин ажилласан. 1991 онд нөхөр хөдөө ажиллах болсон тул 1991 оны 04 сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон гарсан тушаал бичигдсэн боловч аймгийн архиваас олдохгүй байгаа тул хамт ажиллаж байсан гэрч нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 01 сарын 07-ны өдрийн 06 дугаартай тушаал зэргийг үндэслэн намайг Ховд аймгийн Хөдөлмөр сонины газарт үйлчлэгчээр 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл, линотип машины өрөгчөөр 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баасандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******г 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөлмөр сонины газарт үйлчлэгчээр, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл линотип машины өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв..
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн Хөдөлмөр сонины үйлдвэрт 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Ховд аймгийн Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины үйлдвэрт 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл линотип машины өрөгчөөр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 183808 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт М.*******г Ховд аймгийн Хөдөлмөр сонины үйлдвэрт 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Ховд аймгийн Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины үйлдвэрт 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл линотип машины өрөгчөөр авч ажиллуулсан талаар бичилт хийж, тамга дарж баталгаажуулсан байна.
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1150 дугаартай лавлагаа,
Ховд аймгийн намын хороо, *******-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины хариуцлагатай эрхлэгчийн 1986 оны 01 сарын 07-ны өдрийн 06 дугаартай Үйлчлэгч, линотипчийн дагалдангаар хүн авч ажиллуулах тухай тушаалаар М.*******г 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн линотип Н-140 машины өрөгчөөр авч ажиллуулсан болох нь нотлогдож байна.
Хүсэлт гаргагч М.*******тэй хамт ажиллаж байсан гэх РД: ын , РД: ын нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: ******* овогтой *******тэй Ховд аймгийн Хөдөлмөр сонины хэвлэл үйлдвэрт 1985 оноос 1990 оны хооронд үсэг өрөгч, минотинчээр хамт ажиллаж байсан нь үнэн болно гэсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч М.*******г Ховд аймгийн Хөдөлмөр сонины үйлдвэрт 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Ховд аймгийн Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины үйлдвэрт 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл линотип машины өрөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар РД:*******, овогт *******ийн *******г Ховд аймгийн Хөдөлмөр сонины үйлдвэрт 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Ховд аймгийн Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргааны хэвлэл Хөдөлмөр сонины үйлдвэрт 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл линотип машины өрөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ