| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00431/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 423
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.*******
Бусад оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад 1981 оны 08 сараас 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад 1981 оны 08 сараас 1990 оныг дуустал саальчнаар улсад нийт 9 жил 5 сар ажилласан билээ. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч архивын тасгийн лавлагаа миний эцэг болон нөхрийн нэр дээр гарсан тул хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оны 08 сараас 1990 оныг дуустал ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад саальчнаар ажиллаж байсныг мэдэх Ш.*******, М. хоёрыг гэрчээр асууж 1981 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад саальчнаар ажиллаж байсан ба энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Р.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад 1981 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал малчнаар /саальчинаар / ажиллаж байсан болох нь:
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1316 тоот лавлагаа,
70 дугаар дансны 1982, 1983, 1985-1987, 1988, 1989 онуудын хуулбар,
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,
1978-1990 он хүртэл хамт ажиллаж байсан хүмүүсийн фото зураг,
Гэрч А.******* ... Би Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд ерөнхий зоо техникчээр 1979 оноос 2001 оныг хүртэл ажиллаж байсан. Р.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд мал маллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг,
Гэрч М. ... Би Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд 1980 оноос 1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд мал маллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад 1981 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн ******* ******* бригадад 1981 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал малчинаар /саальчин/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ