Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 425

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ууд овогт агийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******

Бусад оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлтийн шаардлага: 1981 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаданд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1981-1984 он, 1987-1991 оны 07 дугаар сар хүртэл тэмээ маллаж байсан билээ. Одоо тахир дутуугийн тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1981-1991 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн боловч архивын лавлагаа шаардлагатай улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оноос 1991 он хүртэл ******* сумын ******* бригадын ******* зам нэгдэлд тэмээ маллаж байсныг мэдэх З.Баасандорж, Б.******* хоёрыг гэрчээр асууж, 1981 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* Зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1984 он хүртэл, 1987 оноос 1993 оны 04 дүгээр сарын 1 хүртэл ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны 1250 тоот лавлагаа

Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригад 1981-1984, 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбар

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000004621 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дэвтэр эх хувиараа

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дэвтэр эх хувиараа

1978-1990 он хүртэл хамт ажиллаж байсан хүмүүсийн фото зураг

Гэрч Б.*******...Би Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1975-1978 онуудад цэргийн алба хаагаад тэгээд 1978-1980 онуудад ******* бригадад тэмээчин, 1981-1991 оны 7 сарыг хүртэл ******* бригадад бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981-1991 оны 7 сарыг дуустал мал маллаж байсан нь үнэн...гэх мэдүүлэг баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Д.*******ын Ховд аймгийн ******* сумын ******* Зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1984 он хүртэл, 1987 оноос 1993 оны 04 дүгээр сарын 1 хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ууд овогт *******агийн *******ыг Ховд аймгийн ******* сумын ******* зам нэгдэлд 1981 оны 7 сараас 1984 он хүртэл, 1987 оноос 1993 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ