Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 414

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч:Б.ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах ******* айлын *******  тоотод  оршин суух, *******5 регистрийн дугаартай, ******* овогтой *******ын *******, ******* банкны Ховд аймаг дахь салбарт холбогдох 27000000 төгрөг гаргуулах гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* банкны Ховд аймгийн салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж, харилцагчийн итгэлиг алдаж байгаа хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгч Б. миний охидуудын хадгаламжинд байсан 27000000 төгрөгийг Б.******* нь хууль бусаар авсан байна 2009 онд Ховд аймгийн ******* банкнаас Б.гийн Ирээдүйн саятан Хадгаламжийн дугаар 7524/36201312 тоот гэрээ, Б.ийн Хүүхдэд зориулсан Ирээдүйн саятан хадгаламжийн 7524/36201313 дугаартай гэрээ тус тус байгуулсан. Улмаар Б.т дугаартай хадгаламжийн дэвтэр нээлгэж 2009 оноос эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэл 13193000 төгрөг болсон байсан. Мөн охин Б.д 003114 дугаартай хадгаламжийн дэвтэр нээлгэж 2009 оноос 2016 оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэл 13257000 төгрөг болсон байсан.

Б., Б. нар нь ******* банкны Ховд салбарт тус банкны бүтээгдэхүүн болох Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжид 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, тус бүр 100000 төгрөг хадгалуулсан.

Гэтэл Б.******* нь 2 охины минь суралцах ирээдүйн төлбөр мөнгөн хуримтлалыг дур мэдэн ганцаараа авч захиран зарцуулах боломж олгосон ******* банкны Ховд аймгийн салбарт маш их гомдолтой байна.

Иймд: Ховд аймгийн ******* банкны салбараас Ирээдүйн саятан хадгаламжаас авсан охин Б.ийн 13193931 төгрөг, охин Б.гийн Ирээдүйн ёаятан хадгаламжаас авсан 16257193 төгрөг нийт 27000000 төгрөгийн хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.******* нь 2 хүүхдийн хадгаламжийн 21460000 төгрөгийг төлнө гэсэн учраас би энэ нэхэмжлэлээс татгалзаж байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б. нь Б.*******, ******* банкны Ховд дахь салбараас 27000000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.ын нэхэмжлэлтэй, Б.*******, ******* банкны Ховд дахь салбарт холбогдох  27000000 төгрөг гаргуулахыг  хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ