| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00309/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 412
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, *******гийн *******ыннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох 153/2016/0234/и/ индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.*******ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэр бүхий 13 багшийн цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ш.*******а нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/04 дугаар тушаалаар нэр бүхий 13 багш нарын цалинг 20 хувиар, 40 хувиар хассан байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 6 дугаар сард элсэлтийн ерөнхий шалгалт болсон. Энэ шалгалтанд хүүхдүүд муу оноо авсан гээд 2016 оны 4 сард багш нарын цалинг 20-40 хувиар хассан. Захирал Л.******* нь тушаалуудыг багш нарт гардуулж өгөөгүй, танилцуулаагүй.
Иймд захирал Л.*******ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны А/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэр бүхий 14 багшийн цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Элсэлтийн ерөнхий шалгалт нь жил бүр зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан урамшуулал болон хариуцлага тооцогддог журам сургууль болгон дээр яригддаг. Манай сургууль жилийн жилд их сайн оролцдог байсан өнгөрсөн жилийн хувьд их муу орсон ба хамгийн сүүлийн байранд орсон. Энэ дүнгийн цаана хүүхдүүдийн амьдрал, эцэг эх нарынх нь үнэлэмж явж байдаг юм. Уг ман сургууль элсэлтийн ерөнхий шалгалтандаа жилд 510 оноо авахаар төлөвлөсөн. Энэ оноогоо авсан тохиолдолд багш нарт бүх урамшуулал өгөхөөр, аваагүй тохиолдолд хариуцлага тооцохоор дотоод журмаараа хэлэлцэж баталсан. Манай сургуулийн багш нар дотоод журмын дагуу хариуцлагаа тооцуулахыг мэдэж байсан. 2016 оны 1 дүгээр сард элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүн гараад, цалингийн хувиар хасах тухай тушаал боловч багш нар цагаан сар болж байгаа учраас энэ сард суутгахгүй байгаач гэсэн санал гаргасан тэгээд дараагийн сард олимпиад тэмцээн уралдаан болж байна гээд аваагүй тэгээд 4 сарын цалингаас суутгагдсан юм гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
нь :
Нэхэмжлэгч Ш.*******а нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.*******ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэр бүхий 13 багшийн цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан , шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ажил олгогч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаархасах тухай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны А/04 дугаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцох тухай тушаалаар нэр бүхий багш нарын цалинг хассан байна.
Эдгээр тушаалыг ажил олгогч ажилтанд албан ёсоор гардуулж өгөөгүй ба энэ талаар ажил олгогч нотолж чадаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 17-нд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна гэж үзлээ.
Ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/04 дугаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцох тухай тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хасах тухай тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй, хуулийг баримтлаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.2-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/04 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцох тухай тушаалаар ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулж цалинг хассан байна.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж 2015 оны 6 сард Ерөнхий шалгалтын дүн гарч төгсөх ангийн сурагчид ямар дүнтэй шалгуулсныг мэдсэн гэсэн нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байхад ажил олгогч 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/04 хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцох тухай тушаалаар ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулж хуулийг зөрчсөн тушаал гаргасан байна.
Мөн ажил олгогч давхардуулан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хасах тухай тушаалыг гарган ажилтнуудад нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулж цалин хассан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэснийг зөрчсөн байна.
Хариуцагч сургуулийн дотоод журамд заасаны дагуу сахилгын арга хэмжээ авсан гэж тайлбарлах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтнуудад ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгон ногдуулах учиртай бөгөөд тухайн ажилтнуудад сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байх ба Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тушаалуудыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 128.1.9-д зааснаар Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 халах тухай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны А/04 Хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэр бүхий 13 багшийн цалингаас хийсэн суутгалыг буцаан гаргуулсугай.
2. Энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ