Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2016/00238/И |
Дугаар | 411 |
Огноо | 2016-08-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 411
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* хотхоны ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, РД:******* ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын *******гаар баг , багт оршин суух, РД: регистрийн дугаартай, овогт гийн ийд холбогдох 153/2016//и/ индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч А.ий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч А.ийгаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 14 000 000 төгрөг, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй мөнгөн төлбөр буюу анз 7 000 000 төгрөг нийт ******* 000 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн Жаргалант сумын баг айлын орон сууцны 1 давхарын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан 709,0 м2 000203934 дугаар гэрчилгээтэй, Ү-1617001137 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй объектийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ховд аймгийн, ******* сум баг, багт оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн ийд 22,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Төлбөрийн 5,000,000 төгрөгийг ий нь гэрээ хийгдсэн өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 17,500,000 төгрөгийг өгөлгүй байсан төдийгүй уг мөнгөө шаардахад 2015 оны 05 дугаар сарын эхээр 3 тугалтай сарлаг үхэрийн нэг бүрийг 833,000 төгрөгөөр тооцож нийт 2,500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг зэргийг авсан. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэхдээ одоохондоо боломж алга мэтээр зээлээ төлөхөөс зайлхийсээр өдий хүрсэн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлбөрөө тухайн хугацаандаа бүрэн төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэхь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой анз буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтаар 7,000,000 төгрөгийн анз нийт *******,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.ий нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би иргэн Д.*******тэй гэрээ байгуулан -ын дэлгүүрийг худалдан авсан. Иргэн Д.******* нь дэлгүүрээ 75,000,000 гэсэн санал тавьсан. Би Д.*******д 60,000,000 төгрөгийг бэлнээр, 3 тугалтай үхэр өгсөн. Би *******ийн тавьсан үнийн саналыг арай өндөр байна гэж хэлж байсан. Би хангалттай үнэ өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ 22,500,000 төгрөгөөр хийсэн. Гэрээгээр бол дэлгүүр 22,500,000 төгрөг байх ёстой. Би 60,000,000 төгрөгийг банкнаас Хульдаагийн Баттулга гэдэг хүний нэр дээр зээл авч *******д гэрийнх нь гадна 59,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Дараа гуанзанд 1,000,000 төгрөг өгсөн. Мөнгийг бэлнээр өгөхөд надтай хамт дүү Отгонжаргал нь байсан. Мөнгийг ******* хотхоны гадна дүү Отгонжаргалын машин дотор бэлнээр *******д тоолж өгсөн. Дарцагтын булаг ХХКомпанийн нэр дээр банкнаас төслийн зээл авахаар хүсэлт гаргаад -аас зээл судлах зөвшөөрөл банкинд ирээд зээлийн материалаа бүрдүүлээд хуралд орох үеэр Дарцагтын булаг дээр 45,000,000 төгрөгний зээлийн хүсэлт гарч ирсэн. Жилийн 7 хувийн хүүтэй 150,000,000 төгрөгний зээл яг бүтэх шатандаа ортол ийм зээл гарч ирж надад маш их хохирол учрууллаа. Үүнээс болоод цаашид бизнесийн үйл ажиллагаа маань доголдсон учраас би *******өөс хохирол нэхэмжлэх шаардлагатай гэж бодож байна. Одоо миний бизнесийн үйл ажиллагаа муудаж аж ахуйн нэгж болон дэлгүүр дээр аль ч банкнаас зээл бүтэхгүй болсон учраас 60,000,000 төгрөгийг алдангийн хамт, 3 тугалтай үхэрээ буцааж авах саналтай байгаа. Одоо энэ аж ахуйн нэгж миний нэр дээр байгаа тул ******* надад яаралтай 45,000,000 төгрөг өгөх шаардлагатай болоод байгаа. ******* намайг хуурч мэхэлж залилсан. Чи ийм зээлтэй аж ахуйн нэгж яагаад надад өгсөн бэ гэхээр би мартчихсан байсан гэж хэлсэн. Одоо надад *******,000,000 төгрөг төлөх ямар ч үндэслэл байхгүй. Гэрээг 22,500,000 төгрөгөөр хийсэн боловч би 60,000,000 төгрөг, 3 тугалтай үхэр өгсөн. ******* надаас ямар хуулийн үндэслэл, нотлох баримтаар *******,000,000 төгрөг нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна. Гэрээг *******ийн саналаар 22,500,000 төгрөгөөр хийсэн. Татвар бага төлөхийн тулд гэрээгээ багаар хийнэ гэсэн санал гаргасан. Хууль болон гэрээгээр ******* одоо надад 47,500,000 төгрөг 3 тугалтай үхэр буцааж өгөх ёстой. Д.*******д 60,000,000 төгрөг өгсөнийг иргэн Х.Баттулга, дүү Отгонжаргал болон банкнаас авсан зээлийг одоо ий би банкинд төлж байгаа баримтуудаар нотлогдоно. ******* 59,000,000 төгрөгийг бэлнээр аваад 1,000,000 төгрөгийг 2 хувааж авсан. ******* үүнийгээ өөрөө мэдэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.ийгаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 14 000 000 төгрөг, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй мөнгөн төлбөр буюу анз 7 000 000 төгрөг нийт ******* 000 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.ийтай 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээ нь гол нөхцлийн хувьд худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжүүдийг агуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн айлын орон сууцны 1 давхарын хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан 709,0 м.кв 000203394 дугаар гэрчилгээтэй, Ү-1617001137 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй хөрөнгийг хариуцагч А.ийгийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ 22 500 000 төгрөг ба хариуцагч А.ий нь 5 000 000 төгрөгийг Д.******* хүлээж авлаа үлдэгдэл 17 500 000 төгрөгийг 2015 оны 11 сарын 27 нд төлж дуусгахаар гарын үсгээ талууд зурж нэмэлтээр гэрээнд тохиролцсон тухай талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зохигчдын тайлбараар худалдан авагч А.ий нь үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч 5 000 000 төгрөг,3 тугалтай сарлаг үхэрийг нэг бүрийг нь 833 000 төгрөгөөр бодож 2500000 төгрөг, 1 000 000 төгрөгийг 2016 оны 02 сард худалдагч Д.*******д төлсөн болох нь тогтоогдож нэхэмжлэгч хөрөнгийг шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь нотлогдож байна.
Харин хариуцагч А.ий буюу худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөөгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэснээр талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иймд хариуцагч А.ийгаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах , худалдан авах гэрээний үлдэгдэл 14 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Харин илүү нэхэмжилсэн 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хуулийн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болох зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.ийтай эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор гэрээндээ тохирсон боловч ямар хэмжээгээр хүү алданги тооцох тухай тохироогүй учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү алданги авах эрхгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох 227950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар овогт гийн ийгаас 14000000 /арван дөрөв/ төгрөгийг гаргуулж ******* овогт *******гийн *******д олгож, илүү нэхэмжилсэн 7000000 /долоон сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.ийгаас 227950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ