| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00379/И |
| Дугаар | 350 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 350
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы ******* 153/2016/*******/и/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлтийн шаардлага:1972-1974, 1977-1992 онуудад Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ
Хүсэлт гаргагч П.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие П.******* нь 1972 оноос эхлээд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж эхэлсэн. 1974 онд цэрэгт явж 1977 оны 7 дугаар сарын 27-нд цэргээс халагдаж иосэн. 1977-1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд тасралтгүй малчинаар ажиллаж байсан. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслээд намайг 1972-1974, 1977-1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ :
Хүсэлт гаргагч П.******* нь 1972-1974, 1977-1992 онуудад Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч П.******* нь 1979 оноос 1993 оны 03 дугаар сарын 01 ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 сарын 04 өдрийн 1239 дугаартай лавлагаа,
1991 оны 02 дугаар сарын 01-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,
1980 оны 124 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,
П.*******ын Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн аймгийн архивын 70 дугаар дансан дээрх цалингийн түүвэр,
Гэрч И. нь шүүхэд мэдүүлэхдээ ...Би Ховд аймгийн зэрэг суманд 1956 оноос 1990 оныг хүртэл бригадын дарга, тоо бүртгэгч, хэсгийн ахлагч, аж ахуйн эрхлэгч ажлыг хийж байсан П.******* нь 1977-1991 онуудад Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байсныг мэднэ мөн нэг суманд ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагч *******ы *******ыг 1979 оноос 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч П.******* нь 1972-1974, 1977-1978 онуудад Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтбүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогтой *******ыг 1979 оноос 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.П.******* нь 1972-1974, 1977-1978 онуудад ажиллаж байсан байдлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ