| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00269/И |
| Дугаар | 365 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 365
Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ц.Оюун-эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* ******* Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* баг, 2******* байр *******тод оршин суух *******регистртэй ******* овогтой т холбогдох иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой нь Ховд аймгийн музейн өв соёлын хүрээлэнгийн менежерээр ажиллаж байхдаа ******* ******* салбартай 2015 оны 03-р сарын 05-ны өдөр ЗГ-1121/188 тоот дугаартай Зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулж6,400,000 /Зургаан сая дөрвөн зуун мянган / төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаарбарьцаат зээл /Цалингийн зээл/-ийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, 32 инчийн LCD TV /зурагт/-ыг тус тус барьцаалсан болно.
Зээлдэгч Х. нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 973,932.31 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.
Зээлдэгч Х. нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ******* ажилтнуудаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр байна.
Иймд банк иргэн Х.тай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.
-. Үндсэн зээлийн үлдэгдэл 5,426,067.69
-Зээл хүүгийн төлбөр 666,517.8
-Нэмэгдүүлсэн хүү 12,461.52
-Нийт зээл хүүний төлбөр 6,105,047.01 төгрөг төлөгдөөгүй байна. .
1.Иймд хариуцагч Х.аас зээл, зээлийн хүүгийн төлбөр 6,105,047.01 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг, улсын тэмтэгтийн хураамж 114,468 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.
2.Дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах,
3.Монгол улсын ИХШХШ тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкан дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Х.т холбогдох 6,105,047.01 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчХ. нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ******* ******* Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Х.т холбогдох 6,105,047.01 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Х. нь 6,105,047.01 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч******* ******* Ховд аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114468 төгрөгийн тал нь болох 57234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сангаас 57234 төгрөг, хариуцагчХ.аас 57234 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Ховд аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ