Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 367

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймийн Жаргалант сумын ******* багийн 12 дугаар гудамж, ******* тоотод оршин суух РД:******* регистрийн дугаартай ******* овогтой *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, овогт ын д холбогдох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/0213 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч Д.

Нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Д.******* нь хариуцагч Д.гаас 8 000 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн доктор нь ОХУ-ын Их сургуульд хүүхдийн тоо хязгааргүй элсүүлэнэ гэсэн. улсын Их сургуультай байгуулсан гэрээ байгаа. Эхний жил төлбөрөө өөрөө хариуцна. Дараа жилээс сургалтын төлбөр авахгүй гэж хэлэхээр нь Ховд аймгийн хэмжээний гадаад асуудал хариуцсан доктор хүнд итгэж хүү М.жийг бүртгүүлсэн юм. Гэтэл улсын Их сургуультай ямар ч гэрээ хэлэлцээр байхгүй. Хүүхэд цааш нь суралцах боломжгүй болоод буцаж ирсэн төдийгүй, Монголдоо 4 жил сурах төлбөрийн мөнгөө 5 сарын дотор улсын Их сургуульд төлөөд одоо хүртэл сургууль соёлгүй ирээдүй нь бүрхэг болсон манай хүү М.ж сэтгэл санаагаар унаж сурах сонирхолгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, доктор гаас болж хүүхдийн эрх бүдүүлэгээр зөрчигдөж байна. Гадаадад сургууль төгсөж орос хэлтэй, барилгын сайн инженер болговол хүүд маань өөрт нь болоод улс эх орондоо хэрэгтэй гэж бодсон нь г худал хэлж хуурч байгааг мэдэхгүй хүүхдийнхээ ирээдүйг баллаж орхисондоо гомдолтой байна. Хичээл нь 9 сард эхлэх ёстой байтал доктор миний хүүг 11 сард явуулаад 4 хүүхэд явсан тэгээд суралцах боломжгүй гээд 4 сард Монголдоо буцаж ирсэн. Увс аймгаас улсын Их сургуульд суралцаж буй хүүхдүүдийг тухайн аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн нь өөрөө хүргэж өгөөд байранд нь оруулаад гэрээ хэлэлцээр хийгээд буцаж ирсэн байдаг. Гэтэл  ингэж хариуцлага алдсанаас болж миний хүүхэд одоо сургууль ч байхгүй байна. улсын Их сургуулийн захирал Салаев гэдэг хүнтэй ярихад бид Ховд аймгийн Засаг дарга ч,  ч биднийг авч хэлэлцээгүй, гэрээ хийгээгүй. Увс аймагтай гэрээ хийсэн. Гэрээ хэлцэл хийгээгүй энэ 5 хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдсөн нь үнэн. Буруутан нь бид биш, Ховдын билээ. Тийм болохоор хохиролоо гаас нэхэмжлэх хэрэгтэй гэж утсаар хэлсэн. Хүү жийг явахад нь цалингийн зээл аваад зарим мөнгийг олон улсын виза карт авч түүнд нь хийж заримыг өөрт нь өгөөд явуулсан. Хамгийн гол нь Д.гийн буруутай үйлдлээс болоод хүү минь хохирч үлдсэн тул 8 000 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Д. миний бие Д.Мөнхтөрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан . 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр ОХУ-ын улсын Их сургуулийн захирал Бадма Катинович Салаев гурван багшийнхаа хамт Улаанбаатар хотоос онгоцоор ирж Ховд аймгийн Засаг даргатай албан ёсны уулзалт хийгээд Ховд аймаг, Баруун Монголоос оюутан сургах хүсэлтэй эхний жил оюутан өөрөө төлбөрөө төлж хэлний бэлтгэл ангид суралцана. Дараа жилээс нь бид Оросын засгийн газрын тэтгэлэгт хамруулахад тусална. Хүүхдийн тоо 10-аас дээш байж нэг анги болсон тохиолдолд бид засгийн газарт хандахад хялбар байх боломжтой гэж хэлсэн. 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/714 тоотоор ийн Их сургуулийн захирал Б.К.Салаеваас Засаг даргын нэр дээр албан бичиг ирсэнийг Засаг дарга Д.н надад цохсоны дагуу ажил үүргээ би албан ёсоор гүйцэтгэсэн. Д.******* манай өрөөний үүдэнд наасан зарлалыг хараад ихэд олзуурхан баярлаж орж ирээд хүүгээ явуулна. Манай хүүхэд их эрх, хичээл хийдэггүй, хол газар явуулж хал үзүүлэх хэрэгтэй байна....гэх мэт олон юм хэлээд бүртгүүлж байснаа мартаагүй байх гэж бодож байна. Тухайн үед анх 21 хүүхэд бүртгүүлсэн байсан. 7 сар гараад конкурс болоод бүртгүүлсэн хүүхдүүд орон нутагтаа суралцах болж явах сурагчдын тоо цөөрч 7 болсон. Д.*******ийн хүү М.жийн урилгыг 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ийн Их сургуульд урилгыг нь явуулж 2013 оны 09 дүгээр сарын 20-нд ирсэн ба би дүүгээрээ сургуульд нь хүргүүлсэн. Д.*******ийн хүү М.ж нь хэлний бэлтгэлээ дуусгалгүй, хичээлийн жил дуусаагүй оюутнууд очоод таван сар суралцаж байтал Улаанбаатар хотод -д орос хэлний шалгалт өгүүлж Оросын Засгийн газрын тэтгэлэгт хамруулна гэсний дагуу өөрсдөө Монгол руу буцаж ирээд Монголд болсон шалгалтаас хоцорсолн байсан. Би буцаж ирэхэд нь тусалсан. Увс аймгийн ЗДТГ-тай ийн сургууль гэрээ хийгээгүй гэдгийг би баттай мэдэж байна. Д.******* нь надад хүүхдүүдийг авч ирж өг гэсэн, сургуультай нь холбоо барихад хичээл дуусах болоогүй байна гээд төлбөрийг буцаан олгох боломжгүй гэдгийг хэлсэн. Би төрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгээд эцэст нь ингэж гүтгүүлэн нэр төрөө сэвтүүлсэндээ гомдолтой байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч гаас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  нь нэхэмжлэгчийн хүү М.жийг улсын их сургуульд Ховд аймгийн Засаг дарга нгийн цохолтийн дагуу явуулсан, М.ж Монгол улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөх гэж  улсын их сургуулийн хэлний бэлтгэлээ дуусгалгүй ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно , 42 дугаар зүйлийн 42.1 дэхь хэсэгт хэлцлийг хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэсэний дагуу хэлцэл хийсэн байна.

Талуудын амаар хийсэн хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү М.жийг улсын сургуульд хөөцөлдөж явуулсан болох нь зохигчдын тайлбар, Ховд аймгийн Засаг дарга Д.нгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/ албан тоот баримт , 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хариуцагчийн тайлбар ,2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагчийн тайлбар /хх-ийн 26-31 хуудас/ болон бусад баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэхь хэсэгт зааснаар Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэснээр нэхэмжлэгчийн хүү М.ж нь  улсын их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байсанболох нь хэрэгт авагдсан сургуулийн үнэмлэх, пропуска /хх-ийн 16-17 хуудас/ баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэхь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь хүү М.жийг  улсад суралцуулах хүсэлтээ илэрхийлснийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 зааснаар нэхэмжлэгч тал өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж , 43 дугаар зүйлийн 43.1.1 дэхь хэсэгт зааснаар талууд хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэстэй байх ба талууд бичгээр гэрээ байгуулах талаар үйлдэл хийгээгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талууд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн өөрөөр хэлбэл талууд бичгээр гэрээ байгуулаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч нь гийн буруутай үйлдлээс хүү М.ж сургуулиа орхисон гэсэн өөрийн тайлбар , нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд баримтаар нотлож чадаагүй, хариуцагчийн М.ж нь хэлний бэлтгэлээ дуусгалгүй Монгол улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөхөөр Монголд ирсэн тул ийн сургууль нь төлбөрийг буцаан олгохгүй гэсэн тайлбар үндэстэй болох нь Ховд аймгийн Засаг дарга Д.нгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/ албан тоот баримт , 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хариуцагчийн тайлбар ,2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагчийн тайлбар /хх-ийн 26-31 хуудас/ болон бусад баримтуудаар бүрэн тогтоогдлоо.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр

дагаврыг арилгуулахаар шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагчаас 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан 32-49 дэхь хуудаст байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэхь хэсэгт зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох 8000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ